Био-метр карт: Ирээдүйн аюулгүй байдлын хамгаалалт

“CardLab” болон “Quardlock” компаниуд хамтран аюулгүй байдлын нэвтрэх бүрэн эрх бүхий био-метр карт бүтээхээр болжээ. Сүүлийн жилүүдэд олон ч компаниуд ажилчдын эрүүл мэндийн байдлаас гадна компанийн нууцлалыг хамгаалах давхар даалгавартай болсон. Түүнчлэн салстын замаар халдвар дамжих учир хурууны хээ уншигч, нүдний эвэрлэг бүрхэвч таних төхөөрөмж зэрэг аюулгүй байдлын зарим төхөөрөмжүүдийг ашиглах боломжгүй болж эхэлсэн юм.

Био-метр карт: Ирээдүйн аюулгүй байдлын хамгаалалт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тийм ч учраас био-метр мэдээлэл агуулсан дижитал карт ашиглах шаардлага тулгараад байгаа юм. Уг аргачлал нь өвчин, хувийн мэдээлэл алдах, хуурамчаар ашиглах зэргийн эсрэг маш хүчтэй хамгаалалт болж өгөх юм.

“CardLab” болон “Quardlock” компаниудын хамтран бүтээж буй уг картыг Европын холбооноос санхүүжүүлж байгаа гэнэ.

Уг төсөл нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангасан, өндөр зэрэглэлийн нууцлал бүхий 4 өөр төрлийн карт бүтээх бөгөөд тус бүрд нь өөр зориулалтаар ашиглах гэнэ. Эдгээр нь:

А. “OTP” буюу цахим банк, цахим эрүүл мэндийн үйлчилгээ зэрэгт ашиглах албан ёсны карт

Б. Бага зардлаар бүтээгдэх, төлбөр төлөх эрх бүхий карт

В. Нэвтрэх эрх

4. Хайбрид буюу бүх зүйлсийг нэгэн дор цогцлоосон чадамж бүхий карт зэргийг бүтээж байгаа гэнэ.

Уг картын нууцлал маш өндөр бөгөөд хэрэглэгчдийн мэдээлэл задрах аюулгүй юм. Нөгөө талаар цар тахал халдварлах эрсдэлээс үлэмж хамгаална.

Нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална

Компьютерын үйлдэл, үйлдлийн системийн шинэчлэлт, программ хангамж суулгах зэрэг байгууллагын технологийн хэлтсийн эрх бүхий этгээдийн хийх үйлдлийг зөвхөн биометр карт ашиглан гүйцэтгэхээр олон компаниуд төлөвлөж байна. Учир нь ажилчид гэрээсээ ажиллах болсон үеэс эхлэн хакерууд байгууллагын нууцлал, мэдээлэл зэрэг рүү халдах нь ихсэж байгаа бөгөөд эдгээрээс хамгаалалт хийх нь тун хүндрэлтэй байгаа гэнэ. Тийм ч учраас томоохон корпорацууд зөвхөн эрх бүхий албан хаагчид уг үйлдэл хийх эрх өгөх бөгөөд эдгээр нь зөвхөн картын тусламжтай идэвхэжнэ. Түүнчлэн танд олон төрлийн нууц үг санах шаардлага үүсэхгүй. Одоогоор уг бүтээл олон нийтэд нээлттэй болж, зах зээлд нийлүүлэгдэж эхлэх нь тодорхой болоогүй байгаа юм.

Нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()