Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.18

2022-06-18, 10:59
1,824

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхийг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател зөвшөөрчээ, “Louis Vuitton” үнэлгээгээрээ дэлхийн шилдэг 10 компанийн нэг боллоо, Английн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөхөөр шийдвэрлэлээ мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.18

1 Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхийг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател зөвшөөрчээ

Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхийг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател зөвшөөрчээ

2 Борис Жонсон хоёр дахь удаагаа Киевт хүрэлцэн ирэв

Борис Жонсон хоёр дахь удаагаа Киевт хүрэлцэн ирэв

3 Хоол хүнсний хангамжийн хямрал нэмэгдэж байна

Жил бүр болдог Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн форумд АНУ, Европ болон Японы талын ямар ч түнш, компаниуд оролцоогүй. Энэ жилийн форумын гол онцлох үйл явдал нь Москва Хятад, Африкийн улс орнууд болон бусад найрсаг орнуудтай хамтын ажиллагаа гүнзгий гэдгээ харуулахыг зорьж байна. ОХУ-ын албаны хүмүүс пүрэв гарагт Хятад, Турк, Иран зэрэг орны төлөөлөгчидтэй эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тус тус хэлэлцсэн байна.

Хоол хүнсний хангамжийн хямрал нэмэгдэж байна

4 Австрали улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг 43 хувиар бууруулна

Австралийн шинэ Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаарх сонгуулийн гол амлалтаа биелүүлэх эхний алхмыг хийлээ. 2030 он гэхэд тус улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа 43 хувиар бууруулах өндөр зорилтыг албан ёсоор дэвшүүлж байна.

Өнгөрөгч 5 дугаар сард явагдсан сонгуулиар Австралийн өмнөх Консерватив Засгийн газрыг 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 2005 оны түвшинтэй харьцуулахад 26-28 хувиар бууруулна гэсэн 7 жилийн өмнөх амлалтаа ахиулахаас татгалзсанаас нь болж сонгогчид нүүр буруулсан юм. Шинэ Ерөнхий сайд Энтони Албаниз улсынхаа 2030 он хүртэлх шинэ зорилтын талаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргад мэдээллээ хүргүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Австрали улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг 43 хувиар бууруулна

5 Жозеф Байден Украины улаанбуудайг газраар тээвэрлэх төлөвлөгөө танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Европын түншүүдтэйгээ хамтран Украины улаанбуудайг газраар олон дамжлагаар тээвэрлэх төлөвлөгөө танилцууллаа. Украины төмөр замын цариг хөрш Европын орнуудынхаас өргөн стандарттай, галт тэргээр тээвэрлэх зах зээл рүү гаргах боломжгүй учраас Украины хилд болон Польш улсад улаанбуудай хадгалах түр зуурын нөөцлүүр барихаар болжээ.

Жозеф Байден Украины улаанбуудайг газраар тээвэрлэх төлөвлөгөө танилцуулав

6 Европын томоохон эдийн засагтай орнуудын удирдагчид дэмжлэг үзүүлэхээр Киевт очлоо

Европын орнуудын төлөөлөл удирдагчид Киевт зорин ирж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Оросын довтолгоо эрчимжиж байгаа энэ цаг үед тэд Европын холбоо Украинтай үргэлж хамт гэсэн мессежийг дэлхий нийтэд илэрхийллээ.

Уулзалтанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги, Румыний Ерөнхийлөгч Клаус Иоханнис нар оролцжээ. Тэд мөн Украины нийслэлийн захын Ирпин хотод зочилсон байна.

Европын томоохон эдийн засагтай орнуудын удирдагчид дэмжлэг үзүүлэхээр Киевт очлоо

7 “Internet Explorer”-ийн хэрэглээ зогссон нь Японы зарим бизнесийнхнийг сандаргав

“Microsoft” компани “Internet Explorer” веб хөтчийнхөө хэрэглээг зогсоосон нь зарим улсын Төрийн байгууллага, бизнесийнхнийг сандаргаад байна.

Тус компани "Internet Explorer" программынхаа хэрэглээг зургаадугаар сарын 15-наас зогсоосон бөгөөд энэхүү хөтчийг түгээмэл хэрэглэдэг Япон улсын хэрэглэгчдэд хүчтэй нөлөөлжээ.

“Internet Explorer”-ийн хэрэглээ зогссон нь Японы зарим бизнесийнхнийг сандаргав

8 Английн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөхөөр шийдвэрлэлээ

Английн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 1.25 хувьд хүргэсэн нь 2009 оноос хойших хамгийн дээд түвшин болж байна. Тус банк сүүлийн таван хуралдаанаар бүгдэд нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэрийг танилцуулсан юм.

Английн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөхөөр шийдвэрлэлээ

9 Атланта дахь Холбооны Нөөцийн банк АНУ-ын ДНБ-ий өсөлтийн төлөвийг “0” хувь болгож, бууруулав

Атланта дахь Холбооны Нөөцийн банк энэ жилийн хоёрдугаар хагасын АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвийг “0” хувь болгож, буурууллаа.

Өөрөөр хэлбэл өсөлт гарахгүй гэж дүгнэсэн нь цаашид АНУ-ын эдийн засаг уналтын бүс рүү орох эрсдэлтэй байж магадгүйг харуулж байна.

Атланта дахь Холбооны Нөөцийн банк АНУ-ын ДНБ-ий өсөлтийн төлөвийг “0” хувь болгож, бууруулав

10 “Louis Vuitton” үнэлгээгээрээ дэлхийн шилдэг 10 компанийн нэг боллоо

Цар тахлын дараа хэрэглэгчдийн худалдан авалт харьцангуй удаан сэргэж байгаа ч “LVMH” компанийн эзэмшдэг “Louis Vuitton” брэндийн зах зээлийн үнэлгээ 64 хувиар өсөж, 124.2 тэрбум ам.доллар болсон байна.

Ингэснээр “Louis Vuitton” анх удаа зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний 10 байрт багтаж буй тансаг зэрэглэлийн брэнд болж байна. Одоогоор дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг “Apple” тэргүүлж байгааг “Kantar Brandz”-ийн судалгаа харуулж байна.

“Louis Vuitton” үнэлгээгээрээ дэлхийн шилдэг 10 компанийн нэг боллоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()