1
АНУ Украинд 1 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэхээр боллоо
2
Украйнд тулалдаж буй Орос цэргүүдийн ар гэрийнхэн "тусгай ажиллагааг" эсэргүүцэж жагсав
3
Украйны дайн болон Хятадын түрэмгий бодлого Японыг НАТО-гийн уулзалтад анх удаа оролцоход хүргэв
4
83 сая ам.долларын үнэ бүхий кокаиныг супермаркетуудад андуурч хүргэжээ
Хар тамхины наймаачид гадил жимсний хайрцагт нуусан кокаиныг Чехийн супермаркетуудад андуурч хүргэсэн байна. Тэдгээрийг орон нутгийн цагдаа нар илрүүлж хураан авчээ.
5
АНУ-ын хөрөнгийн зах зээлд уналт үргэлжилсээр байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл “Bear Market” буюу уналтын бүсэд шилжлээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд “S&P 500” индекс ийнхүү дөрөв дэх удаагаа уналтын бүсэд шилжиж байна.
Хамгийн сүүлийн уналт эргэн сэргэхэд маш богино хугацаа орж байсан бол 2000 болон 2008 онд алдагдлаа нөхөхөд нэлээд хугацаа шаардагджээ.
Харин энэ удаагийн уналтад нөхцөл байдал өмнөх үеүдээс тэс өөр байна. Өмнөх дөрвөн удаагийн уналтад инфляц тогтвортой, бодлогын хүү Төв банкны зорилтот түвшинд байсан аж.
6
БНХАУ-ын аж үйлдвэрийн гарц V сард өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өслөө
Тавдугаар сард "COVID-19"-ийн нөхцөл байдал дээрдэхтэй зэрэгцээд БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна. Харин жижиглэн худалдааны салбарын үзүүлэлт долоон хувиар буурсан ч өмнөх сарын үзүүлэлтээс өсжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл бага багаар дээрдэж байна.
Шанхай хот цар тахлын улмаас тогтоосон хөл хориогоо аажмаар сулруулж, үйлдвэрүүд үе шаттайгаар үйлдвэрлэлээ сэргээж, логистикийн хүндрэл харьцангуй багассан байна. Хэдий тийм боловч вирусний тогтмол шинжилгээ, хязгаарлалтаас шалтгаалан эрэлт талаасаа сул байгаа аж.
7
“BTS” хамтлаг түр завсарлага авч, бие даасан уран бүтээлдээ анхаарна
БНСУ-ын “BTS” хамтлагийн гишүүд түр хугацаанд өөрсдийн бие даасан төслүүддээ төвлөрч ажиллахаар болсноо мэдэгдлээ.
Энэ нь хамтлаг тарна гэсэн үг биш болохыг хамтлагийн гишүүн Суга онцолжээ. “YouTube” сувгаараа дамжуулан хамтлагийн гишүүд өмнөх амжилтууд болон өөрсдийн бодлоо хуваалцсан аж. Энэ үеэр түр хугацаанд тусдаа ажиллах нь хамтлагийн хувьд зөв сонголт тул фенүүддээ энэ шийдвэрийг сөргөөр хүлээж авахгүй байхыг уриалсан байна.
8
Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав
Хятадын төв хэсгийн Хэнань мужид эсэргүүцлийн жагсаал болсонтой холбогдуулан тус улсын эрх баригчид мужийн хөдөлгөөнийг "COVID-19"-ийн аппликейшнийг ашиглан хянаж байна хэмээн зарим иргэд сэжиглэж байна. Үүнээс гадна хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоож, зарим газар руу нэвтрэхийг хориглосон талаар иргэд нь мэдээлснийг “BBC” дамжуулав.
Банкууд дөрөвдүгээр сард хадгаламжийг царцаасан нь иргэдийг уурлуулж, үүнээс үүдсэн жагсаал тавдугаар сарын 23-нд болсон. Үүний дараа Хятадын банк, даатгалын зохицуулагч газруудыг шалгахыг тушаасан. Тодруулбал, орон нутгийн дөрвөн банк 39 тэрбум юань буюу зургаан тэрбум ам.долларыг царцаасан нь олон мянган хэрэглэгчийг хохироогоод байгаа юм.
9
АНУ болон Өмнөд Солонгос найман пуужингийн туршилт хийсэн
Хойд Солонгосын туршилтын хариуд АНУ болон Өмнөд Солонгос пуужингийн туршилт хийсэн. Энэ тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний дарга нарын хорооноос иш татан Ёнхап агентлаг мэдээлэв.
Тэдний мэдээлснээр, орон нутгийн цагаар мягмар гарагийн 4:45-аас 4:55 хүртэл найман пуужинг "янз бүрийн бай руу" харвасан байна.
10
Ж.Байденыг угсаа залгамжлах ханхүүтэй уулзахаас татгалзахыг уриалав
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабт айлчлах ёсгүй гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны дарга мэдэгдэв. Тэрбээр энэ тухайгаа CBS телевизээр ярилцлага өгөхдөө хэлэв.
Улс төрчийн үзэж байгаагаар Вашингтон нефтийн үнийг бууруулах хүсэлтэй байгаа ч Байден Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман Аль Саудтай уулзахаас татгалзах ёстой. "Би байсан бол явахгүй. Би түүний гарыг барихгүй" гэж тэрээр хэлэв.