1
Украины талд байлдаж байгаад ОХУ-ын цэргүүдэд баригдсан Британийн хоёр иргэн шүүхээр орж цаазын ял сонсжээ
2
Хойд туйлын мөс сүүлийн 5500 жилд үзэгдээгүй хурдаар хайлж байна
3
ОХУ дайны өмнөх үеэс илүү их хэмжээний газрын тос Европын орнуудад нийлүүлж байна
4
Путин өөрийгөө Петр хаантай адилтгажээ
Тэрээр өөрийгөө Петр хаан шиг Оросын сүр хүчийг мандуулж байна хэмээн мэдэгдсэн байна.
5
Европын холбоо Украины экспортын улаан буудайг газраар тээвэрлэхээр тохирлоо
6
Сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрээд байсан газрын тосны үнэ пүрэв гарагт 0.5 хувиар буурав
БНХАУ-ын Шанхай хотод "COVID-19"-ийн халдварын тархалтыг бууруулахаар хөл хорио тогтоосон нь олон улсын газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүнээс гадна АНУ-д шатахууны үнэ 10 долоо хоног дараалан өсөөд байгаа аж.
7
Ши Жиньпин "COVID-19"-ийг үл тэвчих бодлогыг эдийн засагтай уялдуулахыг уриаллаа
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Засгийн газраа "COVID-19"-ийг үл тэвчих бодлогоо тууштай мөрдөх хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Хэдий тийм боловч эдийн засгийн шаардлагыг цар тахлын эсрэг арга хэмжээтэй уялдуулах хэрэгтэйг онцолсон байна. "COVID-19"-ийн хязгаарлалтын нөлөөгөөр БНХАУ энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5.5 хувиар нэмэгдүүлэх зорилтдоо хүрч чадахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нь Ши Жиньпиний хувьд маш чухал болоод байгаа юм.
8
Турк улсын Ерөнхийлөгч Грек улсыг маргаантай арлуудын орчимд цэргээ байршуулахаа зогсоохыг анхааруулав
Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Грек улсыг Эгийн тэнгисийн орчмын Грекийн арлууд дээр цэрэг байршуулахгүй байхыг анхаарууллаа.
9
“Tesla”-ийн борлуулалт 78 хувиар буурав
“Tesla” компанийн дэлхийн нийт цахилгаан автомашины борлуулалтад эзлэх хувь сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрлээ.
Үүнд "COVID-19"-ийн халдварын тархалтын улмаас Шанхай хотод тогтоосон хөл хорио үйлдвэрлэлийн гарц буурсан нь голлон нөлөөлжээ. “Tesla” дөрөвдүгээр сард 40 мянга орчим автомашин борлуулсан нь өмнөх сараас 78 хувиар буурсан үзүүлэлт болсон гэж “Credit Suisse” мэдээлсэн юм.
10
Барууны орнууд ОХУ-аас худалдан авах ураны хэмжээгээ бууруулахыг зорьж байна
“Orano Group” 50.9 хувийг нь эзэмшдэг Канадын ураны “Shea Creek” төслийн нөөцийг шинэчлэн тогтоож, нэмэгдүүлсэн талаар үлдсэн хувийг нь эзэмшигч “Unearthing Energy Metals” компани мэдээллээ.
Үүнээс өмнө нөөцийн хэмжээг 1992-2012 оны хооронд хийсэн 477 алмазан өрөмдлөгийн үр дүнгээр тооцоолж байжээ.
Барууны орнууд ОХУ-аас цөмийн цахилгаан станцын түлш авахаа бууруулахыг зорьж байгаа аж. Ингэснээр дотоодын хайгуул, олборлолтоо нэмэгдүүлж байна.