Хөршүүдээсээ тусламж авч чадахгүй байсаар алуулсан бүсгүй

2022-06-11, 14:35
27,332

АНУ-ыг доргиож, аймшигт автуулж байсан Китти Живонезийн аллагын хэрэг болоод даруй 58 жил өнгөрчээ. Тухайн цаг үед хэвлэлд гэмт хэргийн тухай яриа өгч байсан хүмүүс Китти Живонезийг өмгөөлөн шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байв. Гэсэн ч цаг хугацааны эрхээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэдэг худал болох нь илчлэгдсэн ч АНУ-д гарсан хамгийн алдартай гэмт хэргүүдийн нэгт өнөөг хүртэл бичигдсээр буй юм.

Хөршүүдээсээ тусламж авч чадахгүй байсаар алуулсан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Китти Живонезийн аллага

1964 оны 3-р сарын 13-ны шөнийн 2:30 минутад ажлаасаа харьж явсан Китти Живонез бүсгүй рүү хутгатай этгээд халдаж, гэрийнх нь үүдэнд хутгалан амь насыг нь хохироосон түүхтэй. Ийнхүү гэрийнхээ өмнө амь тавьж байхдаа орилж байсан бүсгүйг харсан түүний хөрш Роберт Мозер цонхоороо “Охиныг зүгээр орхи” хэмээн орилсонд алуурчин зугтаж оджээ.

Маш хүнд гэмтсэн Живонез бүсгүй гэмт этгээдийг зугтсаны дараа гэрийнхээ арын хашаа руу мөлхөж орох үед алуурчин эргэн ирж түүнийг хутгалж, хүчиндээд бүх мөнгийг нь дээрэмдсэн юм.

Ийнхүү тус хэрэг хүмүүсийн нүднээс далд, байшингийн ард болсны дараа түүний хөрш Софиа Фаррар Киттиг олж, цагдаа дууджээ.

Китти Живонезийн аллага

2 Китти Жиновез гэж хэн байсан бэ?

Катерин Сюзан Женовез нь 1935 оны 7-р сарын 7-ны өдөр Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт Винсент болон Ричель Живонез нарын ууган охин болон мэндэлжээ. Таван хүүхэдтэй айлын том охин болсон Китти Проспект Хайтс ахлах сургуулийг анги дэвшин онц дүнтэй дүүргэжээ.

1953 онд түүний ээж гудамжинд аллагын хэргийн гэрч болсноор тэдний гэр бүл Конектикут мужийн Нью Канаан хот руу нүүжээ. Харин Китти Жиновез гэр бүлийн хамт нүүсэнгүй. Төрөлх хотдоо үлдэж, нэгэн даатгалын компанид нарийн бичиг хийхийн зэрэгцээ шөнийн цагаар Холлис дүүргийн шөнийн цэнгээний газарт ажиллах болов. Ийнхүү Нью-Йорк хотод 10 гаруй жил амьдарсны дараа тэрээр Мери Анн Зилонко хэмээх бүсгүйтэй Гринвич Виллаж шөнийн клубт танилцаж, хамтдаа Квинс дүүргийн аюул багатайд тооцогддог Кев Гарденд сууцанд хамтдаа амьдрах болсон аж.

Китти Жиновез гэж хэн байсан бэ?

3 Хэргийн мөрдөх ажиллагаа

Үүрийн 4 цагт цагдаа нар Зилонкогийн хаалгыг цохиж, түүнд Женовезийн үхлийн талаар мэдээг дуулгав. Гэсэн ч 7 цагийг хүртэл мөрдөгч Мичель Санг түүнээс мэдүүлэг авахаар ирээгүй бөгөөд энэ хугацаанд цочролд орсон Зилонко хөрш Карл Россоос согтууруулах ундаа авч уусаар асуултад хариулах чадамжаа алдсан аж. Мөрдөгч Санг талийгаачийн найзад согтууруулах ундаа өгсөн мөн Жиновезийн цогцос Россын гэрийн үүдний шат руу чиглэсэн байрлалтай олдсон тул Карл Россыг сэжигтнээр татан баривчилжээ.

Энэ явдлын дараа аллагын чиглэлээр мэргэшсэн мөрдөгчид болох Жон Керрол, Жерри Бурнс нар Зилонког талийгаачтай ямар хамааралтай байсныг 6 цагийн турш байцаасан аж. Ялангуяа ижил хүйстэн байсан тул тэдний бэлгийн амьдралын талаар маш их мэдээлэл цуглуулж, хамтран амьдрагчийг нь сэжиглэж байсан гэдэг.

Хэргийн мөрдөх ажиллагаа

4 Китти Женовезийн гэмт хэргийн эзэн тодорсон нь

Аллагын хэргээс 7 хоногийн дараар цагдаа нарт хулгайн хэргийн дуудлага ирж, Уинстон Мөүзлиг хэд хэдэн хулгайн хэрэгт давхар сэжиглэн баривчилжээ.

Тэрбээр цагаан Corvair маркын машинтай байсан нь мөрдөгч Жон Тартаглиагийн анхаарлыг татжээ. Учир нь 7 хоногийн өмнө болсон аллагын хэргийн гэрчүүд хэргийн газраас гэмт этгээдийг цагаан өнгийн машинтай байсан хэмээн мэдүүлсэн байжээ. Ийнхүү мөрдөгч Жон Тартаглиа сэжигтэй этгээдийг баривчилсан талаар мэдээг мөрдөгч Жон Керрол болон Мичель Санг нарт хүргэж, аллагын хэрэгт нэмж буруутгажээ.

Китти Женовезийн гэмт хэргийн эзэн тодорсон нь

5 Уинстон Мөүзли гэж хэн байсан бэ?

Мөрдлөгийн явцад Уинстон Мөүзли Женовезийг дагаж, гэрийнх нь ойролцоо машинаа тавьсан нь хяналтын камераар батлагдсан бөгөөд Квинс дүүргээр хохирогч руу дайрах сэдэлгүйгээр хайж, дагаж байсан нь тогтоогдсон юм. Тэрбээр гэр бүлтэй, 3 хүүхэдтэй, өмнө нь гэмт хэргийн бүртгэлгүй нэгэн байсан аж.

Хожим тэрээр удаа дараагийн хүчингийн хэрэг, Киттигийн аллагаас гадна хоёр аллагын хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, 1964 оны 6-р сарын 15-ны өдөр цаазын ял сонссон ч 1967 онд ялын хэмжээг бүх насаар хорих ял болгон бууруулжээ.

Цаазлуулахын өмнө Уинстон Мөүзли хүлээсэн хэргээсээ буцаж, Китти Живонезийг гэмт хэргийн бүлэглэлийнхэн хөнөөсөн бөгөөд тэрээр гэмт этгээдүүдийг зөөж, жолоочийн үүрэг гүйцэтгэсэн хэмээсэн байдаг. Харин Мөүзлигийн хүү аавыгаа тус аллагын хэрэгт буруутай гэж үздэг хэмээн ярьж байсан бөгөөд Китти түүнийг арьс өнгөний үзлээр доромжилсон тул ийм хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн таамаглажээ. Уинстон Мөүзли 2016 оны 3-р сарын 28-ны өдөр 81 насандаа хорих ангид амиа алдсан юм.

Уинстон Мөүзли гэж хэн байсан бэ?

6

1964 оны 3-р сарын 27-ны өдрийн Нью-Йорк Таймс сонинд “Аллагын хэргийн гэрч болсон 37 иргэн цагдаад дуудлага өгөөгүй” гарчигтай нийтлэлч А.М.Рөүзнтал болон цагдаагийн комиссар Майкл Мөрфи нарын ярилцлага хэвлэгдэн гарч, Жиновезийн аллагын хэргийг нүдээр харсан хүмүүс түүнд туслахаар ямар ч үйлдэл хийгээгүйг онцолж байжээ. Гэвч олон нийтийн зүгээс тус нийтлэлийг баримт нотолгоогүй, нийгэмд шуугиан тарих зорилготой нийтлэл хэмээн шүүмжилж байв. Мөн оны сүүлээр нийтлэлч А.М.Рөүзнтал “Thirty-eight Witnesses: The Kitty Genovese Case” нэртэй номоо бичин хэвлүүлжээ.

7 Бистандерийн нөлөө

Бистандерийн нөлөө эсвэл Жиновезийн хам шинж хэмээн нэрлэгддэг энэ онол нь гэмт хэргийн гэрч болсон хүмүүс хохирогчид туслах сэдэлгүй болдог тухай тайлбарладаг. Сэтгэлзүйч Бибб Латане болон Жон Дарли нар Бистандерийн нөлөөг судалж, аливаа гэмт хэрэгт олон хүн гэрч болох тусам тэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх сэдэл нь буурдаг гэдгийг тодорхойлсон бөгөөд орчин цагийн нийгэмд энэ онолын дагуу хүмүүс нэгэндээ туслах, нэгнийгээ энэрэх хандлагагүй болдог хэмээн тайлбарлажээ.

2004 онд сэтгүүлч Жим Расенбергер Таймс сэтгүүлд 1964 оны нийтлэлийг ташаа байсан талаар нийтлэл хэвлүүлсэн бол 2007 онд Ричель Маннин, Марк Левин, Алан Коллинс нар “American Psychologist” нийтлэлээрээ Рөүзнталийн мэдэгдлийг мөн үгүйсгэсэн юм.

Хожим 2015 онд Жиновезийн дүү Билл “The Witness” баримтат кинонд хэргийн талаар илэн далангүй ярьж, Таймс хэвлэлд гарч байсан нийтлэлүүд ташаа байсан талаар өгүүлжээ. Үнэн хэрэгтээ тус аллагын хэргийг 38 хүн бус хоёр хөрш нь л харсан бөгөөд хэрэгт хутгалдан орохыг хүсээгүй тул цагдаад мэдүүлээгүй хэмээн ярьсан гэдэг.

Бистандерийн нөлөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()