1
BAC Mono
Цэвэр хурдыг бодолцож бүтээсэн энэхүү машины загварыг "Briggs Automotive" компани гаргасан байна. Гаднаас нь харахад энэхүү машин бусад уралдааны хүлгүүдээс ялгарах юм байхгүй. Харин хурдны тал дээр үүнийг давж гарах машин гэж байхгүй. Хүндийн төв болон хөдөлгүүрийн чадамжийг төгс тааруулж чадсан учраас "Formula 1" уралдаанд хүртэл энэхүү машиныг ашиглахыг хоригложээ.
2
Peugeot 402
Энэхүү машины урд хоёр гэрэл хөдөлгүүр дотроо байрладаг нь олны анхаарлыг татаж байжээ. Харамсалтай нь үүнээс болоод хэт халалт үүсэж тус машин амархан эвдэрдэг байв. Гэхдээ 1930-аад оны үед хурд хүч тийм ч сонин зүйл биш байсан тул "Peugeot 402"-ийн этгээд загварыг сонирхсон хүмүүс олон байсан юм.
3
Messerschmitt KR200
Германы онгоц үйлдвэрлэгч Messerschmitt компанийн бүтээсэн цорын ганц машин. Сонирхуулахад энэхүү машины загварыг Дэлхийн 2-р дайны үед тулааны талбар дээр шархадсан цэргүүдийг мэдэгдэлгүй зөөхийн тулд гаргасан байна. Харин 50-аад онд хямд үнээр үйлдвэрлэж эхэлсэн тул Европ даяар алдаршжээ.
4
Cadillac Eldorado
1950-аад оны бэлэг тэмдэг болсон "Cadillac Eldorado" нь өнөө ч гэсэн хуучин машин цуглуулагчдын дунд эрэлттэй хэвээр байгаа. Цэвэр үзүүлэнгийн зориулалттай энэхүү машин хэний ч харцыг булааж чадна.
5
Audi Type K
Техникийн үзүүлэлт нь 1920-иод ондоо хамгийн мундагт тооцогдож байсан ч тэр үедээ хүртэл энэхүү машин хэт муухай загвартай хэмээн "нүд үзүүрлэгджээ".
6
Lamborghini LM002 1986
80-аад онд бизнесээ тэлэх үүднээс "Lamborghini" компани том оврын жийпний зах зээлд хөл тавив. Харамсалтай нь тус үйлдвэрлэгч шууд Америк жийпнүүдтэй өрсөлдөхөөр шийдсэн бөгөөд үүний дагуу энэхүү хэт том хэмжээтэй "араатан"-г гаргаж иржээ. Харамсалтай нь цаг үеэсээ дэндүү түрүүлсэн учраас үүнийг төдийлөн хүмүүс сонирхоогүй аж.
7
Toyota Sera 1990
Toyota компани 90-ээд онд боломжийн үнэтэй спорт загварын машин худалдаанд гаргасан нь энэ юм. Харамсалтай нь дэлгэгддэг хаалга хэт этгээд загвартай болсны гайгаар тийм ч олон хүн аваагүй байна. Үнэн хэрэгтээ тухайн үед үүнээс хурдан машин тун цөөхөн байсан гэдэг.
8
Alfa Romeo Disco Volante
Дэлхий дээр ердөө таван ширхэг үлдсэн энэхүү машин 1952-1953 оны хооронд цөөн тоогоор үйлдвэрлэгджээ. Диско Волантэ хэмээн зохион бүтээгч агаарын урсгалыг машины дээгүүр бус хажуугаар гаргах арга сэдэж ийм загвар гаргасан гэнэ. Энэ нь үр дүнгээ өгсөн боловч тус машин салхи шиг хурдалдаг болсон байна. Иймд хэт хурдлах үед жолоодлогоо алдах амархан болжээ.