Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.06

2022-06-06, 09:13
2,583

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украины дүрвэгсэд 100 хоногт 7 саяд хүрчээ, ОХУ-ын явган цэргийн хошууч генерал Роман Кутузов амиа алдсан тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ, Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагджээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.06
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Украины дүрвэгсэд 100 хоногт 7 саяд хүрчээ

Украины дүрвэгсэд 100 хоногт 7 саяд хүрчээ

2 Финланд улс НАТО-гийн тэнгисийн цэргийн томоохон сургуулилтад нэгдэв

"6-р сарын 5-17-ны хооронд үргэлжлэх Балтопс нь Балтийн бүс нутгийг хамарсан хамгийн том сургуулилт бөгөөд үүнд Финланд нэгдэнэ" гэж НАТО мэдэгдэв.

Финланд улс НАТО-гийн тэнгисийн цэргийн томоохон сургуулилтад нэгдэв

3 Испани улс Украинд "Leopard 2 A4" танк нийлүүлэхээр болов

Испани улс Украинд "Leopard 2 A4" танк нийлүүлэхээр болов

4 Украины зүүн нутагт Оросын генерал алагдсан гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв

ОХУ-ын явган цэргийн хошууч генерал Роман Кутузов амиа алдсан тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Украины зүүн нутагт Оросын генерал алагдсан гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв

5 ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохирлоо

Эдгээр орон газрын тосны өдөрт олборлох хэмжээг ирэх долоодугаар сард 648 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохирсон байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон гишүүн бус Орос зэрэг улс орнууд цахим хурал хийж, олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрт хүрчээ.

ОПЕК-д гишүүнчлэлгүй орнууд буюу ОПЕК+ нь орнууд газрын тосны олборлолтоо өмнө нь төлөвлөж байснаас нэмэгдүүлж өдөрт 200 мянган баррель болгохоор төлөвлөж байна.

ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохирлоо

6 ОХУ алдагдлаа бууруулахын тулд экспортын зах зээлээ өөрчилнө

Хориг арга хэмжээ авч байгаатай холбогдуулан алдагдлаа бууруулах зорилгоор газрын тосны экспортын зах зээлээ Европоос өөр бүс нутгууд руу чиглүүлэхээр төлөвлөж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

"Европ тив Оросын түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүний хамгийн чухал зах зээл байж ирсэн. Тиймээс эдгээр хориг арга хэмжээ Европ тивээс гадна Орос төдийгүй дэлхийн зах зээлийн хувьд ч сөрөг нөлөөлөл үзүүлнэ" гэж Москва үзэж байна.

ОХУ алдагдлаа бууруулахын тулд экспортын зах зээлээ өөрчилнө

7 Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагджээ

Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагдсан байна. Европын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Европын холбооны 12 улсад сармагчны цэцэг өвчний 321 тохиолдол батлагджээ. Мөн Их Британид 196, Австрали, Канад, Америк, Израиль зэрэг улсад сэжигтэй тохиолдол батлагдсан байна.

"Европт сармагчны цэцэг өвчин өнгөрсөн 4 дүгээр сарын дунд үеэс тархсан, олон хүн цугласан томоохон үйл ажиллагаа, үдэшлэгүүдийн үеэр халдвар тархаж байна" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутаг хариуцсан захирал мэдэгдсэн байна.

Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагджээ

8 Ам.долларын ханш чангарсан нь ашигт нь сөргөөр нөлөөлөхөөр байгааг “Microsoft” анхааруулав

Ам.долларын ханш чангарсан нь орлогод сөргөөр нөлөөлөхөөр байгаагаас “Microsoft” компани санхүүгийн жилийн 4-р улирлын ашгийн төсөөллөө буурууллаа.

Түүнчлэн инфляц эрчимжиж, эдийн засгийн бодлого чангарч байгаа нь технологийн салбарт хүндхэн тусахаар байгааг тус компани тодотгож байна.

Ам.долларын ханш чангарсан нь ашигт нь сөргөөр нөлөөлөхөөр байгааг “Microsoft” анхааруулав

9 Японы 83 настай иргэн Номхон далайг туулжээ

Японы 83 настай иргэн Кеничи Хорие Номхон далайг ганцаараа туулсан дэлхийн хамгийн өндөр настай хүн болжээ. Гуравдугаар сарын 27-нд АНУ-ын Сан-Франциско хотоос нэг тонн жинтэй, 6 метрийн урттай Suntory Mermaid III дарвуулт завиар аялалд гарсан тэр өчигдөр үүрээр Японы Вакаяама, Токушима мужуудыг тусгаарладаг тэнгисийн хоолойд хүрчээ.

Японы 83 настай иргэн Номхон далайг туулжээ

10 Эль Сальвадорын насанд хүрэгчдийн 2 хувь нь шоронд хоригдож байна

Эмнести Интернэшнл хоёр сарын хугацаанд 36,000 хүнийг баривчилсан Эль Сальвадорын Засгийн газрыг хүний эрх ноцтой зөрчсөн гэж буруутгаж байна. Гуравдугаар сарын эцсээр болсон гэмт бүлэглэлүүдийн цус урсгасан тулаанд 87 хүн алагдсаны дараа тус улсын Ерөнхийлөгч Наиб Букеле орон даяар дайчлан баривчилгаа зохион байгуулсан юм.

Эль Сальвадорын насанд хүрэгчдийн 2 хувь нь шоронд хоригдож байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()