Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.03

2022-06-03, 09:13
2,041

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Газпром компани Дани, Герман, Нидерландын зарим компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо, ОХУ-ын цэргүүд 200 мянга гаруй украин хүүхдүүдийг хулгайлсан гэжээ, Япон улс өдөрт хүлээж авах гаднын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.03

1 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Их Британийн хатан хаан II Элизабетад төр барьсны 75 жилийн ойд зориулан мэндчилгээ илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Их Британийн хатан хаан II Элизабетад төр барьсны 75 жилийн ойд зориулан мэндчилгээ илгээжээ

2 Европын Холбоо 2020 оны зорилтоо давж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 34 хувиар бууруулжээ

"Европын холбоо 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 34 хувиар бууруулж, зорилтоо 20 хувиар давуулан биелүүлсэн" гэж НҮБ-ын Байгаль орчин хамгаалах байгууллагаас мэдээлэв. 

Европын Холбоо 2020 оны зорилтоо давж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 34 хувиар бууруулжээ

3 Шанхай хотын дийлэнх хэсэгт хатуу хөл хориог цуцалж байна

Хятадын Шанхай хотын эрх баригчид Ковид-19 цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон хатуу хөл хориог цуцаллаа. Гэхдээ цар тахлын голомт болсон зарим дүүрэгт хөл хорионы дэглэм үргэлжлэх юм байна. Хөл хориог үргэлжлүүлэх дүүргүүдэд 650 гаруй мянган хүн ам оршин сууж байгаа аж.

Ингэснээр Шанхай хотын 25 сая гаруй оршин суугчийн 90 орчим хувь буюу 22 сая гаруй хүн гэрээсээ гарах, гадуур чөлөөтэй зорчих эрхтэй болжээ. Хятадын санхүүгийн төв, далайн тээврийн зангилаа бүсүүдийн нэг Шанхай хотод 2 сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон нь хүмүүсийн аж амьдрал болоод бизнес эдийн засгийн байдалд ихээхэн нөлөөлсөн. Гэхдээ эрх баригчид нь хүмүүсийн хөдөлгөөнийг хатуу хязгаарласны дүнд хотын хэмжээнд цар тахлын халдварын тоо эрс буурсан гэж үзэж байна.

Шанхай хотын дийлэнх хэсэгт хатуу хөл хориог цуцалж байна

4 ОХУ-ын цэргүүд 200 мянга гаруй Украин хүүхдүүдийг хулгайлсан гэжээ

ОХУ-ын цэргүүд 200 мянга гаруй Украин хүүхдүүдийг хулгайлсан гэжээ

5 Турк улс НҮБ-д нэрээ өөрчлөх хүсэлт гаргажээ

Улсынхаа нэрийг турк хэлний авиа зүйн дуудлагын хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор Турк улс гадаад хэл дээрх бүх албан бичиг баримтуудад нэрээ өөрчлүүлэх хүсэлтийг НҮБ-д гаргажээ. Туркийн Сабах сонинд энэ тухай мэдээлснийг Тасс уламжиллаа.

Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик Туркийн энэ хүсэлтийг хүлээж авчээ. Түүнчлэн Туркийн гадаад яамны сайд Мевлут Чавушоглу өөрийн твиттер хуудсанд “Улс орныхоо үнэ цэнийг брэндийн хувьд улам өсгөх Ерөнхийлөгч Таип Эрдоаны эхлүүлсэн ажлыг бид гүйцээж байна. Энэ зорилгоор улсынхаа гадаад нэршлийг Тюркие болгон бүртгүүлэх хүсэлт бүхий захидлыг НҮБ-ын ЕНБД-ын Ажлын албанд илгээлээ” гэж бичсэн байна.

Турк улс НҮБ-д нэрээ өөрчлөх хүсэлт гаргажээ

6 Япон улс өдөрт хүлээж авах гаднын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ

Япон улс лхагва гарагаас эхлэн хилийн чанадаас ирж байгаа гадаад иргэдийг өдөрт хүлээж авах хязгаарлалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянгад хүргэжээ. Тус улс 6 дугаар сарын 10-нд гадаадын жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Япон улсад Ковид-19 цар тахлын халдварын тархалт эрс буурсантай холбогдуулан нисэх онгоцны буудал болон бусад газруудад хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа юм. Японы хилээр нэвтрэхийг хөнгөвчлөх журмын дагуу улс орон, бүс нутгийг халдварын эрсдэлийн түвшин болон бусад нөхцөл байдлаас хамааран гурван бүлэгт хуваажээ.

Япон улс өдөрт хүлээж авах гаднын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлжээ

7 БНХАУ хорт хий бага ялгаруулдаг автомашины худалдан авалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ

БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, хөл хорио тогтоосон нь хэрэглэгчдийн итгэлийн индексийг бууруулсан байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийг сэргээх багц арга хэмжээнүүд танилцуулаад байгаа юм.

БНХАУ хорт хий бага ялгаруулдаг автомашины худалдан авалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ

8 “Hyundai Motor” төв үйлдвэртээ байгалийн хийн цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна

БНСУ-ын “Hyundai Motor” компани дэлхийд томоохонд тооцогддог автомашины үйлдвэртээ зориулан байгалийн хийгээр эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц байгуулахаар судалж эхэллээ.

Үүнээс өмнө тус компани цэвэр эрчим хүч рүү бүрэн шилжих амлалтаасаа зөрсөн шийдвэр гаргаж байна гэсэн шүүмжлэлд өртсөн юм. “Hyundai Motor” Улсан дахь үйлдвэртээ зориулан байгалийн хийгээр эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц барихаар зорьж байгаагаа мэдээлжээ.

“Hyundai Motor” төв үйлдвэртээ байгалийн хийн цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна

9 ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Дани, Герман, Нидерландын зарим компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо

ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Дани, Нидерландын байгалийн хийн компаниуд болон Германд гэрээгээр хий нийлүүлдэг "Шелл" зэрэг компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон байна. Эдгээр компаниуд төлбөр тооцоогоо рублиэр төлөхөөс татгалзсаны улмаас ийм шийдвэр гаргасан гэж Газпром тайлбарлажээ.

Гэхдээ энэ шийдвэр Европын холбоо Москвад шахалт үзүүлэх зорилгоор 2022 оны эцэс гэхэд Оросын газрын тосны импортоо 90 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргасантай холбоотой гэж хэвлэлд онцолж байна.

"Газпром хийн нийлүүлэхээ зогсоосон ч Европ дахь хэрэглэгчдээ хийгээр таслахгүй, өөр эх үүсвэрүүдээс байгалийн хийг үргэлжлүүлэн нийлүүлнэ" хэмээн "Шелл" мэдэгджээ.

ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Дани, Герман, Нидерландын зарим компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо

10 ОХУ-ын "United Aircraft Corporation" нисэх онгоц үйлдвэрлэгч "Sukhoi", "MiG" компаниудыг өөртөө нэгтгэв

ОХУ-ын Засгийн газар ихэнх хувийг нь эзэмшдэг “United Aircraft Corporation” компани нисэх онгоц үйлдвэрлэгч "Sukhoi", "MiG" компаниудыг өөртөө нэгтгэснээ мэдэгдлээ.

2021 оны 11 дүгээр сард “United Aircraft Corporation”-ийн Захирлуудын зөвлөл нэгтгэх саналыг дэмжиж, 2022 оны нэгдүгээр сард гурван компанийн хувьцаа эзэмшигчид санал нэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор компанид бүтцийн өөрчлөлт хийж байгаа аж.

ОХУ-ын "United Aircraft Corporation" нисэх онгоц үйлдвэрлэгч "Sukhoi", "MiG" компаниудыг өөртөө нэгтгэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()