Вьетнам хүүхдүүдийн сургуульдаа явдаг "аймшигтай" зам

Хүүхэд бүр сургуульд сурч, боловсрол эзэмших ёстой бөгөөд энэ нь бидний хойч үе, ирээдүйд маш чухал зүйл билээ. Тийм ч учраас Вьетнам улсын Диенбиен мужийн нэгэн жижиг тосгоны хүүхдүүд амь насаа эрсдэлд оруулан байж сургуульдаа явдаг аж.

Вьетнам хүүхдүүдийн сургуульдаа явдаг "аймшигтай" зам

Хөрш тосгонд байрладаг сургуульдаа явахын тулд хүүхдүүд том голыг гатлах хэрэгтэй болдог. Хэдийгээр энгийн үед хулсан салаар голыг туулдаг боловч борооны улирлын үед ямар ч боломжгүй болдог ажээ.

Гол гатлахын тулд эцэг, эхчүүд хүүхдүүдээ цүнх, хичээлийн хэрэгслийнх нь хамт гялгар уутанд хийгээд гол дундуур сэлдэг гэнэ.

Голын урсгал маш хүчтэй бөгөөд үерлэсэн үед хүүхэд байтугай том хүн ч живэх аюулд ордог аж. Гэхдээ тосгоны иргэдэд одоохондоо өөр сонголт байхгүй л байна.

Хүүхдүүд голыг гаталсныхаа дараа өндөрлөг газар, ширэнгэн ой дундуур 15 км алхаж байж сургуульдаа хүрдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()