Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.30

2022-05-30, 11:30
5,384

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Оросын цэргүүд Украинаас дээрэмдсэн 58 тонн барааг эх орон руугаа илгээжээ, Газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар дөхөв, Олон мянган хүн Хонконгоос дүрвэж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.30

1 Португал, Испани улсууд Европыг байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой гэв

Португал, Испани улсууд Европыг байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой гэв

2 Египет улс "Siemens" компанитай өндөр хурдны галт тэрэгний систем байгуулах 8 тэрбум еврогийн гэрээ байгуулав

Германы "Siemens" групп Египет даяар 2,000 км  хурдны галт тэрэгний шугам барих гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

8.1 тэрбум евро буюу 8.7 тэрбум ам.долларын үнэ бүхий энэхүү гэрээ нь Мюнхенд төвтэй компанийн 175 жилийн түүхэн дэх хамгийн том захиалга болжээ. 

Египет улс "Siemens" компанитай өндөр хурдны галт тэрэгний систем байгуулах 8 тэрбум еврогийн гэрээ байгуулав

3 Оросын цэргүүд Украинаас дээрэмдсэн 58 тонн барааг эх орон руугаа илгээжээ

Украинд тулалдаж буй Оросын цэргүүд хоёрдугаар сараас хойш  дор хаяж 58 тонн дээрмийн замаар олзолсон эд зүйлсийг эх орон руугаа илгээсэн гэж бие даасан мэдээллийн "Mediazona" сайт нийтэлсэн байна. 

Оросын цэргүүд Украинаас дээрэмдсэн 58 тонн барааг эх орон руугаа илгээжээ

4 Германы парламент батлан хамгаалахын төсвөө 110 тэрбум ам.долларт хүргэхийн тулд үндсэн хуулиа өөрчлөхөөр болжээ

Орос Украины дайн эхэлсний дараа Герман улс батлан хамгаалахын төсвөө 100 тэрбум евро буюу 110 тэрбум ам.долларт хүргэхээр болсон. Харамсалтай нь одоогийн үндсэн хууль батлан хамгаалахын төсвийг хязгаарлаж байгаа учраас түүнийг өөрчлөхөөр болсон тухай Германы Сангийн яам ням гарагт мэдэгдлээ.

Германы парламент батлан хамгаалахын төсвөө 110 тэрбум ам.долларт хүргэхийн тулд үндсэн хуулиа өөрчлөхөөр болжээ

5 Германы хүнс үйлдвэрлэгчид хүнсний хомсдлоос сэрэмжлүүлэв

Түүхий эдийн үнэ өсөж байгаагаас үүдэж хүнсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх эрсдэл байгааг Германы хүнс үйлдвэрлэгчид анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан Германы эрх баригчдыг арга хэмжээ авахыг Хүнсний Холбоодын зүгээс уриалсан байна.

"Украины хямралын улмаас түүхий эдийн үнэ улам бүр өсөж үүнтэй зэрэгцээд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна" гэж Германы “Дас Эрсте” телевиз мэдээлсэн байна.

Германы хүнс үйлдвэрлэгчид хүнсний хомсдлоос сэрэмжлүүлэв

6 Олон мянган хүн Хонконгоос дүрвэж байна

Цар тахлын халдварыг хязгаарлах хөл хорионоос болж Хонконгоос дүрвэх иргэдийн тоо сүүлийн 2 сарын хугацаанд хэдэн арван мянгад хүрчээ. 

Олон мянган хүн Хонконгоос дүрвэж байна

7 Латин Америкт сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илэрчээ

Латин Америкаас сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ. Саяхан Испаниас ирсэн хоёр эрэгтэйгээс энэ өвчний вирус илэрсэн тухай Аргентины эрүүл мэндийн яамны сайд мэдээлсэн байна. Сармагчны цэцэг өвчний халдвар одоогоор дэлхийн 20 орчим улсад 300 орчим тохиолдол батлагдсан байна.

Аргентинд илэрсэн эхний сэжигтэй тохиолдол PCR шинжилгээний хариугаар баталгаажсан, Буэнос-Айрес мужид амьдардаг тухайн өвчтөний биеийн байдал сайн байгаа гэж сайд мэдээлжээ. Хоёр дахь тохиолдол нь лхагва гарагт Аргентинд ирсэн Испанийн иргэн бөгөөд түүний биеийн ерөнхий байдал хэвийн, тусгаарлалтад оруулж, шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа гэнэ.

Латин Америкт сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илэрчээ

8 Европын холбоо Украинд 500 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлнэ

Европын холбоо Украиныг Оросын эсрэг ялалтад хүргэхийн тулд хүнд зэвсэг худалдан авахад нь зориулж дахин 500 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ тухай тус холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч 7-гийн бүлгийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Нэмж 500 сая еврогийн тусламж өгснөөр Европын холбооноос Украинд үзүүлж байгаа дайны тусламж 2 тэрбум еврод хүрч байна. Европын холбооны энэхүү нэмэлт тусламжийг зөвхөн хүнд зэвсэг худалдан авахад зарцуулах нөхцөлтэй юм байна.

Европын холбоо Украинд 500 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлнэ

9 Газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар дөхөв

Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ зургаа гаруй хувиар өсөөд байсан юм. Шанхай хот зургаадугаар сараас эхлэх бүх үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрч, хөл хориогоо сулруулаад байна.

Мөн Европын Холбоо далайгаар тээвэрлэдэг ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавих санал гаргаад байгаа аж.

Газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар дөхөв

10 “Tesla”-ийн үйлдвэрлэл буурах эрсдэлтэй байгаагаас хувьцааны ханш нь дахин уналаа

“Tesla”-ийн БНХАУ дахь үйлдвэрлэл доголдолтой байгаагаас мягмар гарагт хувьцааны ханш долоо орчим хувиар уналаа. Тус компани долоо хоногт дунджаар 13 мянган нэгж автомашин үйлдвэрлэж байж ашгийн төсөөлөлдөө хүрэх боломжтой аж. Тиймээс Шанхай дахь үйлдвэрлэл тасалдвал ашгийн маржин болон борлуулалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

“Tesla”-ийн хувьцааны ханш унаснаар Илон Маск 200 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй эрхмүүдийн эгнээнээс дахин хасагджээ. Мягмар гарагт түүний хөрөнгө 5.4 хувиар буурч, 192 тэрбум ам.доллар болсон байна.

“Tesla”-ийн үйлдвэрлэл буурах эрсдэлтэй байгаагаас хувьцааны ханш нь дахин уналаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()