1
"Al-Jazeera" агентлаг сэтгүүлчийн аминд хүрсэн хэргээр Олон улсын шүүхэд хандана гэж мэдэгдлээ
"Al-Jazeera" агентлаг энэ сарын эхээр эзлэгдсэн Израилийн цэргүүдэд буудуулж амиа алдсан сурвалжлагч Ширин Абу Аклегийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө гэж мэдэгдлээ. Тус агентлаг Палестины эрх баригчдын хамтаар Израилийн цэргүүд түүнийг санаатайгаар хөнөөсөн гэж буруутгаж байна.
2
Эрдэмтэд ирээдүйн дэлхийн температур хүний амьдрах чадварт нөлөөлөх хэмжээнд хүртэл нэмэгдэнэ хэмээн анхааруулав
3
Нигерийн нэгэн сүмд болсон арга хэмжээний үеэр 30 гаруй хүн, түүний дотор хүүхдүүд олны хөлд дарагдсаны улмаас амиа алджээ
4
Украины Тагнуулын албаны дарга Владимир Путин хорт хавдартай болохыг баталжээ.
5
Кремлийн эрх баригчид Оросыг намар гэхэд Украины дайнд ялж чадна гэж үзжээ.
"Тэр үед холбоотнууд нь Украинд туслахаас залхах болно" гэж Оросын шинжээчид таамаглаж байна.
6
Хойд Солонгосын эсрэг гаргасан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд ОХУ болон БНХАУ хориг тавилаа
Хойд Солонгосыг цөмийн зэвсэг тээх чадалтай тив алгасагч баллистик пуужин туршсантай холбогдуулж шинээр хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд Орос, Хятад улсууд хориг тавилаа. Хойд Солонгос он гарснаас хойш олон төрлийн тусгалтай 17 пуужин туршсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 25-нд алсын тусгалтайг туршсан юм.
Тодруулбал Умардад хатуу хориг тавих тухай Америкийн санал оруулсан тогтоолын төслийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус 15 гишүүний 13 нь дэмжиж, хоёр нь хориг тавьжээ.
Ингэснээр НҮБ-ын хамгийн хүчирхэг байгууллага Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын таван гишүүний дунд анх удаа ноцтой хуваагдал бий болсныг харууллаа гэж хэвлэлд онцолжээ.
7
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Номхон далайн арлын орнуудаар айлчилж байна
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Номхон далайн арлын бүсийн 8 орноор хийх ажлын айлчлалаа Соломоны арлуудаас эхлүүлээд байна. Ван И айлчлалынхаа хүрээнд Номхон далайн арлын жижиг улсуудтай аюулгүй байдал, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгааг Өрнөдийн хэвлэлүүдэд онцолжээ.
8
ОХУ Украины зүүн бүс нутагт дахин нэг хотыг хяналтандаа авснаа мэдэгджээ
Оросын арми Украины зүүн бүс нутагт илт давуу хүчээр давшиж, Украины стратегийн чухал, төмөр замын зангилаа хот Лиманыг хяналтандаа авчээ. Украины албаныхан Лиман хот Оросын хяналтанд орсоныг баталсан байна. Харин ерөнхийлөгч Зеленский Оросын хяналтандаа авсан гэгдэж байгаа хотууд хэзээ ч Оросын газар нутаг болохгүй гэж мэдэгдэв.
Оросын арми Украины зүүн бүс нутагт боомт, төмөр зам болон бусад гол дэд бүтцүүдийг онилж, цохилт өгч байгаа юм. Лиман хотыг эзэлснээр энэ 7 хоногт Донбассын хоёр хот Оросын армийн мэдэлд ороод байна. Одоо Украины арми гурав дахь хот Северо Донецк хотыг хамгаалахаар Оросын армийн давшилтыг няцаах тулаанд оржээ. Северо Донецк нь Украины армийн Донбассын бүс нутаг дахь хамгийн сүүлийн бэхлэлт юм.
9
Иран: 2015 оны хэлэлцээрийг сэргээе гэвэл АНУ Дональд Трампын үеийн стратегиасаа буцах ёстой
"АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээе гэвэл Дональд Трампын үеийн стратегиасаа татгалзаж, эдийн засгийн хоригоо цуцлах баталгаа өгөх ёстой" гэж Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.
Ираны талын мэдэгдлээс нэг хоногийн өмнө “Хэлэлцээрийг сэргээх тохиролцоонд хүрэхэд хугацаа бага байна” гэж АНУ сануулаад байсан юм.
10
“Alibaba”-ийн борлуулалтын орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 9 хувиар өслөө
2022 оны эхний улиралд 30.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа “Alibaba” групп тайлагнав.
Энэ нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн үзүүлэлт боллоо. БНХАУ-ын интернэт худалдааны томоохон компани “Alibaba” бүтэн жилийн ашгийн төсөөллөө танилцуулахаас татгалзсан байна. Энэ нь БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлого зах зээлд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгааг харуулж байна.