Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.20

2022-05-20, 10:56
2,677

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Дэлхийн орнууд улаан буудайн 10 долоо хоногийн нөөцтэй байна, Орос улс Хятадтай хамтран "Москвич" брэндийг сэргээнэ, Шри Ланка түүхэндээ анх удаа дампуурлаа зарлав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.20
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Он гарсаар Шинэ Зеланд улсаас дайжиж байгаа залуу иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

Тус улсын амьжиргааны зардал хэт өндөр болсон тул хилийн чанадыг зорих болсон залуу иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн байна.

Он гарсаар Шинэ Зеланд улсаас дайжиж байгаа залуу иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

2 АНУ хориг арга хэмжээг зөөлрүүлж, Венесуэлийн нефтийг Европ руу экспортлохыг зөвшөөрнө

АНУ хориг арга хэмжээг зөөлрүүлж, Венесуэлийн нефтийг Европ руу экспортлохыг зөвшөөрнө

3 Орос улс Хятадтай хамтран "Москвич" брэндийг сэргээнэ

Оросын Зөвлөлтийн үеийн бэлэг тэмдэг болсон "Москвич" брэндийн үйлдвэрлэлийг ачааны машин үйлдвэрлэгч "Камаз" компани Хятадтай хамтран дахин эхлүүлэхээр болжээ. 

Орос улс Хятадтай хамтран "Москвич" брэндийг сэргээнэ

4 2022 оны TIME сэтгүүлийн нөлөө бүхий 100 эрхмийн санал асуулгад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ялалт байгууллаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский TIME сэтгүүлээс зарласан 2022 оны нөлөө бүхий 100 эрхмийн санал асуулгад тэргүүлжээ.

2022 оны TIME сэтгүүлийн нөлөө бүхий 100 эрхмийн санал асуулгад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ялалт байгууллаа

5 ОХУ-ын эрх баригчид Украинд алдаатай бодлого явуулсан хоёр генералыг ажлаас нь чөлөөлжээ

ОХУ-ын эрх баригчид Украинд алдаатай бодлого явуулсан хоёр генералыг ажлаас нь чөлөөлжээ

6 "SpaceX" компанийн онгоцны үйлчлэгчийг Илон Маск бэлгийн дарамтад оруулсан гэх баримт ил болжээ

Дэлхийн хамгийн баян хүн Илон Маскийн үүсгэн байгуулсан сансар судлалын "SpaceX" компани 2018 онд түүний бэлгийн дарамтад оруулсан гэх үйлчлэгч бүсгүйн "амыг таглах" үүднээс 250,000 доллар төлсөн нь баримтаар нотлогдов. 

"SpaceX" компанийн онгоцны үйлчлэгчийг Илон Маск бэлгийн дарамтад оруулсан гэх баримт ил болжээ

7 Шри Ланка түүхэндээ анх удаа дампуурлаа зарлав

Шри Ланка улс түүхэнд байгаагүй хэмжээний эдийн засгийн хямралд өртсөн тул бүрэн дампуурсан гэдгээ зарлажээ. Эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд нэрвэгдсэн Шри Ланкагийн эрх баригчид 78 сая ам.долларын өр төлбөрөө барагдуулах хугацаа өчигдөр дуусгавар болсон байна. Улмаар дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри Ланка дефолт зарласан болохыг зарласан юм.

Шри Ланка түүхэндээ анх удаа дампуурлаа зарлав

8 “Gazprom”-ийн олон улсын худалдан авагчдын 50 хувь нь рублийн данс нээлгээд байна

Энэ тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. Гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн төлбөрт рублийн болон гадаад валютын данс нээх шаардлага тавиад байсан. "Энэ нь ОХУ Украинд халдсаны улмаас авсан хориг арга хэмжээнүүдтэй зөрчилдсөн үйлдэл" гэж Европын компаниуд сэрэмжилж байна. “Gazprom”-ийн хувьд гэрээтэй 54 компани байдаг аж.

“Gazprom”-ийн олон улсын худалдан авагчдын 50 хувь нь рублийн данс нээлгээд байна

9 Дэлхийн хэмжээнд улаан буудайн 10 долоо хоногийн нөөцтэй байна

Дэлхийн хэмжээнд улаан буудайн 10 долоо хоногийн нөөц үлдсэнийг “Gro Intelligence” мэдээллээ. Өөрөөр хэлбэл улаан буудайн нөөц 2008 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ.

Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас ч тааруу дүн болж байгаа юм. Олон улсад өлсгөлөн нүүрлэх өндөр эрсдэлтэй байгаа тул хурдан шуурхай арга хэмжээ нэн даруй авах шаардлагатай байгааг “Gro Intelligence” компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ.

Дэлхийн хэмжээнд улаан буудайн 10 долоо хоногийн нөөцтэй байна

10 Ли Көциан: БНХАУ-д эдийн засгийн хүндрэлийг сөрөх бодлогын орон зай хангалттай байна

БНХАУ-ын тэргүүн Ли Көциан эдийн засгийн сорилтуудын эсрэг арга хэмжээ авах хангалттай бодлогын орон зай байгаа гэж мэдэгдэв.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтүүд гуравдугаар сараас хойш суларсаар байгаа юм. Энэ оны эхний хагас болон хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлтийг боломжийн түвшинд хадгалахын тулд энэ сардаа багтан шинэ арга хэмжээ авч эхлэх хэрэгтэйг БНХАУ-ын Ли Көциан онцолсон байна.

Ли Көциан: БНХАУ-д эдийн засгийн хүндрэлийг сөрөх бодлогын орон зай хангалттай байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()