Дэлхийн өнцөг булан бүр дахь хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд

Дэлхий дээр өвөрмөц, онцгой чадвар бүхий маш олон мэргэжилтнүүд байдаг бөгөөд эдгээр албан тушаалууд хэдийгээр хачирхалтай санагдах ч бүгд нийгэмд хэрэгтэй байдаг гэнэ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүдтэй танилцацгаая.

Дэлхийн өнцөг булан бүр дахь хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүйт бүсгүйн гэрч

Хуримын ёслол гэдэг хосуудын хувьд хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн нэг билээ. Тиймээс хосууд энэхүү ёслолыг уламжлалын дагуу тэмдэглэхийг хүсдэг. Тэгвэл эмэгтэй найзгүй эсвэл найзууд нь завгүй байгаа тохиолдолд сүйт бүсгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд та түрээсийн гэрч эмэгтэйг сонгох боломжтой.

Түрээсийн гэрч нь сүйт бүсгүйд даашинз сонгох, худалдан авалт хийх, ганц бие эмэгтэйн сүүлийн үдэшлэгийг зохион байгуулах гэх мэт маш олон үүрэг хариуцлагыг үүрдэг байна. Үүнээс гадна хэрүүл маргаан гарсан тохиолдолд зохицуулах, удаан хугацааны турш өндөр өсгийт дээр явах, загварын мэдлэгтэй байх шаардлагатай.

Сүйт бүсгүйн гэрч

2 Морины тусламжтай эмчлэгч эмч

Энэ нь морины тусламжтайгаар хэл ярианы, хөдөлгөөний болон сэтгэл зүйн асуудлыг эмчлэх эмчилгээний нэгэн төрөл юм байна.

Уг эмчилгээг хийхэд моринд хайртай байх, морьтой харьцах чадвартай байхаас гадна хөдөлгөөн засал, сэтгэл зүйчийн чиглэлээр суралцаж,  мэргэшсэн байх ёстой гэнэ.

Морины тусламжтай эмчлэгч эмч

3 Ор туршигч

Энэхүү ажил нь ихэнхдээ цагийн ажил байдаг бөгөөд гудас болон бусад төрлийн ор үйлдвэрлэгчдэд хэрэг болдог байна.

Тухайн хүн орны тав тухтай байдал, унтахад хэр тааламжтай байгаа болохыг мэдэхийн тулд орон дээр унтсаныхаа төлөө цалин авдаг аж.   

Ор туршигч

4 Мэргэжлийн гашуудал зарлагч

Энэхүү хачирхалтай ажлын байрны талаар хамгийн анх 1877 онд “Нью-Йорк Таймс” сэтгүүлд дурдсан байна. Зарим хүмүүсийн хувьд энэ бол хүсэмжит ажил байдаг гэнэ. Учир нь тэд хэн нэгний оршуулгын ёслол дээр чангаар уйлж, гашуудал илэрхийлснийхээ төлөө цалин авдаг бөгөөд оршуулгын ёслолыг илүү гунигтай болгох үүргийг гүйцэтгэдэг байна.

Зарим орнуудад нас барсан хүний араас хэдий чинээ их уйлна төдий чинээ нөгөө ертөнцөд илүү тайван нойрсдог гэж үздэг аж.

Мэргэжлийн гашуудал зарлагч

5 Арлын манаач

Байгалийн гоо үзэсгэлэнд дуртай, ганцаараа байхаас татгалздаггүй хүмүүсийн хувьд “арлын манаач”-ийн ажил яг тохирно. Карибын тэнгис, Австрали, Ази-Номхон далайн бүс нутгаар аралтай засгийн газар, хувь хүмүүс мужаан болон тохижилтын тал дээр туршлагатай хүмүүсийг “арал манагч”-аар ажиллуулдаг байна.

Арал арчлах гэдэг тийм ч хялбар ажил биш боловч байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч ажил хийх гэдэг хэнд ч таатай санагдах биз.

Арлын манаач

6 Өдрийн хоол хүргэгч буюу “Даббавал”

Өдрийн хоолыг ихэнхдээ ажилчид гэрээсээ авчирдаг. Тэгвэл Энэтхэгт “Даббавал” гэх түгээлтийн ажилчид байдаг бөгөөд тэд ажилчдын хоолыг гэрээс нь халуунаар ажлын байр руу нь авчирч өгдөг байна.

“Даббавал” гэдэг нь өдрийн хоолыг толгой дээрээ олноор авч явах модон самбар аж. Хоолыг авчирсныхаа дараа хоосон савыг буцааж гэр рүү нь аваачих ёстой гэнэ.

Өдрийн хоол хүргэгч буюу “Даббавал”

7 Биеийн аль нэг хэсгийн модель

Гадаад төрхөөрөө орлого олохын тулд заавал супер модель шиг төгс байх албагүй бөгөөд зарим хүмүүс цор ганц өвөрмөц хэсгээрээ орлого олдог байна.

Жишээлбэл гар, хөл, тавхайн модель илүү хэрэгцээтэй байдаг ч чих, үс, өгзөг, хүзүү, нүд, уруулын модель ч гэж байдаг гэнэ. Тэд ихэнхдээ гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас болон гутал сурталчилдаг.  Эсвэл кино зураг авалтад хэн нэгний орлон тоглогчийн үүргийг гүйцэтгэдэг байна.

Ерөнхийдөө загварын агентлагууд толигор төгс арьс, дур булаам бие галбир болон зураг авахуулах чадварыг илүү харж үздэг аж.

Биеийн аль нэг хэсгийн модель

8 Дараалалд зогсогч

Хэрвээ та олон хүний дунд байх дуртай, оочир дараалал гэгч зүйлээс айдаггүй бол энэхүү ажлыг хийгээд үзэж болох юм. Та хэн нэгэн завгүй хүний оронд түүнд дараалал авах хэрэгтэй болох бөгөөд энэ төрлийн ажлыг хийж байгаа хүмүүсийн хувьд нийтэч, хөгжилтэй зан нь тэднийг стресстэхээс хамгаалдаг байна.

Дараалалд зогсогч

9 Усан доорх пицца хүргэгч

Хэрвээ та АНУ-ын Флорида мужид амьдардаг бол пицца хүргэлтийг өөрийн усанд шумбах хоббитой хослуулж болох юм.  Энэхүү албан тушаал нь усан дор байрлах “Jules Undersea Lodge” зочид буудалд тун хэрэгтэй гэнэ. Шумбагч ажилтан тусгай ус нэвтэрдэггүй савалгаанд савласан пиццаг зочид буудлын үйлчлүүлэгчдэд хүргэдэг байна.

Усан доорх пицца хүргэгч

10 Могой саагч

Зарим орнуудад  могойн хорыг маш ихээр хэрэглэдэг учир амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж могойн хор саах ажлыг гүйцэтгэдэг тусгай ажилчид байдаг гэнэ. Тэд амьтны хүрээлэн, лабораторид төдийгүй байгальд ч могойн хорыг саадаг байна. Могойн хорыг хорны эсрэг эмчилгээ хийхэд ашигладаг аж. Могойг ямар нэгэн багажаар гэхээсээ илүү нүцгэн гараараа барьж саах нь могойнд учруулах стрессийг бууруулдаг гэнэ.

Жишээлбэл Жим Харрисон АНУ-ын Кентаккид байрлах амьтны хүрээлэнд долоо хоногт 1000 могойны хорыг саадаг байна. Тэрээр 50 жилийн турш энэ салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт найман удаа могойнд хатгуулж байжээ.

Могой саагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()