Ганцхан гахайнаас болж хоёр их гүрэн дайтах шахсан түүх

Ердөө нэг гахайг буудсанаас болж АНУ, Их Британи хоёрын хооронд маргаан үүсэж хэдэн долоо хоногийн турш хоёр тал бараг л дайн дэгдүүлэх дөхсөн байдаг. Энэхүү маргаан 1859 онд АНУ-ын эх газар болон Ванкувер арлын хооронд байрлах Сан-Хуан арал дээр эхэлсэн байна. Тухайн үед арал дээр АНУ-ын оршин суугчид болон Их Британийн "Hudson’s Bay" компанийн ажилчид зэрэгцэн амьдардаг байсан тул үржил шимтэй хөрсөө булаацалдан маргалдсан байдаг. 

Ганцхан гахайнаас болж хоёр их гүрэн дайтах шахсан түүх

Тодруулбал 1859 оны зургадугаар сарын 15-нд Америкын тариачин залуу Британичуудын нэгэн бодон гахай өөрийнх нь төмсний талбай дээр явж байхыг хараад бууджээ. Ийнхүү буудуулсан гахайнаас болж Америк, Их Британи хоёр талын оршин суугчдын зөрчилдөөн эхэлж улам ширүүсжээ. 

Америкчууд болсон явдлын талаар дээшээ мэдээлэхэд АНУ-ын арми цэрэг хөдөлгөн арлыг эзэлсэн юм. Уг утгагүй шалтгаанаас үүссэн дайны түгшүүр олон долоо хоног үргэлжилсэн байна.

Америк, Канадын баруун эргийн хил 1859 оны байдлаар тун эмзэг сэдэв болоод байв. Тухайн үед хоёр колонийн хувьд яг тогтсон хил хязгаар гэж байсангүй. Энэ үл ойлголцлын яг голд нь Сан Хуаны арлууд оршино. Эдгээр арлуудыг Британи болон АНУ хоёулаа манай эзэмшил хэмээн тунхаглаж байлаа. Хэн ч амьдардаггүй байсан уг арлууд дээр 25 америк иргэн очиж хэсэг хугацаанд британичуудтай мөр зэрэгцэн амьдрах болов. "Гай газар доороос, гахай модон дотроос" гэх зүйр үг энд бодит биеллээ олж, бүх зүйл нэг гахайнаас болж орвонгоороо эргэх нь тэр.

1859 оны 6-р сарын 15-нд Лиман Катлар гэх америк эрийн ногооны талбайд нэг гахай орж, ногоог нь идэж байх нь тэр. Уурандаа Катлар буугаа гарган гахайг алчхаж. Гахайны эзэн британичуудын нэг болох Чарльз Гриффин гэгч ирланд эр түүн дээр ирэн 100 доллар нэхэмжлэв. Харин Катлар үүнийг эсэргүүцэж 10 доллар санал болгов. “Гахай чинь миний ногоог идэх ёсгүй байсан” гэсний хариуд “Гахайнаас минь ногоогоо хамгаалах нь чиний асуудал” гэх маягийн хэрүүл дэгджээ.

Хэрүүлийн үр дүнд Британичууд Катларыг баривчилсан ба Катлар АНУ-аас тусламж хүсжээ. Улмаар 66 америк цэрэг арал дээр ирэв. Үүний хариуд британичууд дайны хоёр хөлөг онгоц илгээв. Ингээд нэг гахайнаас болж дайн эхлэх нь тэр. 

8-р сарын 10 гэхэд Британийн таван хөлөг онгоц, 2140 цэргийн эсрэг 461 америк цэрэг 14 их бууны хамт байлдааны бэлэн байдалд орлоо. Британийн зүгээс арал дээрх америкчуудыг хүчээр зайлуулахыг тушаасан ч аз болоход цэргийн коммандлагч энэ тушаалыг биелүүлээгүй байдаг.

Ахмад Жорж Пикетт

Энэ байдал 12 жилийн турш үргэлжилж сүүлдээ Британийн болон Америкийн зэвсэгт хүчин найзын харилцаатай болж арал дээр хамтран амьдрах болсон юм. Эцсийн дүндээ үхсэн гахайнаас болж дэгдсэн дайн хоёр улсын үүрдийн шившиг болжээ.

Ингэж явсаар 1870 онд хоёр тал хэлэлцээр хийж АНУ-ын талд тус арлыг бүрэн хүлээлгэж өгсөн юм. Ингэж тус хилийн маргаан өндөрлөсөн түүхтэй. 

Сонирхуулахад гахайнаас болж өөр хоёр орон бас дайтах дөхсөн бөгөөд үүнийг "Гахайн хоёрдугаар дайн" гэж нэрлэдэг байна. Энэхүү мөргөлдөөн Австри болон Серби улсын дунд 1906-1908 оны хооронд болсон юм. Австрийн зүгээс өөрсдийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үүднээс Сербийн гахайн махны худалдаанд хориг тавьснаар зөрчил үүсжээ. Тухайн үед Серби улсын экспортын гол бүтээгдэхүүн гахайн мах байсан гэдэг. Үүнээс болж тус улсын эдийн засаг тогтворгүй байдалд орсонтой холбогдуулан Засгийн газар нь Австрид дайн зарласан юм. Хоёр тал цэрэг хөдөлгөсөн ч нэг нь нөгөө рүүгээ дайрахын оронд зүгээр л сүрийг үзүүлэх арга хэрэглэсэн байна. Эцэст нь Австри Серби нар энхийн хэлэлцээр хийснээр энэ бүх тэнэглэл өндөрлөсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()