Дэлхийн улс орнуудын дунд сургуульд үздэг хачирхалтай хичээлүүд

Сургууль бол хүүхэд өөрийнхөө ирээдүйн амьдралд хэрэгтэй мэдлэг олж авдаг газар билээ. Тиймээс дэлхийн улс орнуудын сургуулиуд хүүхдийн авьяасыг янз бүрээр нээж, хөгжүүлэх замаар ирээдүйн чанартай боловсон хүчээ бэлддэг. Тэгвэл дэлхийн улс орнуудын дунд сургуульд ямар хичээл заадаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Дэлхийн улс орнуудын дунд сургуульд үздэг хачирхалтай хичээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ

  • Бага ангид: Арифметик, унших, бичих, байгалийн шинжлэлийн удиртгал, орон нутаг судлал бол заавал үзэх хичээлүүд юм.
  • Дунд ангид: Математик, хэл, байгалийн шинжлэх ухаан /хими, биологи, физик/ нийгмийн ухаан, түүх, биеийн тамир. Үүн дээр ангиас гадуурх ажил, идэвх гэдгийг сонгоно. Энд нь сэтгэл судлал, сэтгүүл зүй, модон сийлбэр, тогооч, вааран эдлэл хийх, шинжээч зэрэг ангиуд багтдаг юм.
  • Ахлах ангид: Математик, уран зохиол, байгалийн шинжлэл /хими, биологи, физикийг тус бүр нэг жил үзнэ/ нийгмийн шинжлэх ухаан /түүх, улс төр/ биеийн тамирын хичээл үздэг. 

Үүнээс гадна хэд хэдэн хичээлийг өөрөө сонгон судалж болдог. Үүнд жүжигчний ур чадвар, биеийн тамир, анатоми, тоо бүртгэл, мэдээлэл зүй, гадаад хэл, уран зураг, баримал, гэрэл зураг, кино, театр, хөгжим, бүжиг, компьютерын график, дизайн, сэтгүүл зүй, мод боловсруулах, авто машин засвар гэх мэт хичээлүүд багтана. Гэхдээ сургууль тус бүрийн хичээлийн тоо хоорондоо харьцангуй ялгаатай байдаг.

АНУ

2 Израиль

  • Бага ангид: Еврей хэл, математик, танах буюу ариун бичээс, түүх, газар зүй, түмэн бодис, англи хэл, хөгжим, хөдөлмөр, зураг, биеийн тамир, бүжгийн хичээл ордог. Робот техник, циркийн урлаг, театр, мал эмнэлэг гэх мэт сонгон судлах хичээл ч бий.
  • Ахлах ангид: Гадаад хэл, хими, физик, биологи, биотехнологи, физик, математик, дизайн, театр, шинжээч, сэтгэл судлал, эдийн засаг, дарс нэрэх урлаг гэх мэт хичээлүүдээс өөрөө сонгон үзнэ. Мөн дунд сургуулийн гэрчилгээтэйгээ хамт аялал жуулчлал болон нягтлан бодогчийн сертификат авч болдог ажээ.

Израиль

3 Япон

  • Бага сургуульд: Япон хэл үзнэ. Гэхдээ зөвхөн орчин үеийн төдийгүй дундад зууны, эртний хувилбарыг хамт үздэг байна. Уран бичлэг, арифметик, байгаль судлал, гоо зүй, түүх, хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамир, тогоочийн сургалт ордог.
  • Дунд сургуульд: Мэдээлэл зүй, физик, хими, биологи, геологи, түүх, англи хэл, нийгмийн ухааны хэд хэдэн хичээлээс сонгон үзнэ. 
  • Ахлах ангид: Өмнө үзэж байсан суурь хичээлүүдээс гадна хүмүүнлэгийн юм уу, байгалийн ухааны мэргэжлээр сонгон суралцана. Үндсэн зорилго их сургуульд ороход нь бэлтгэх болохоор хүүхэд өөрөө сонгодог гэнэ. Тухайлбал, газар тариалан, аж үйлдвэр, худалдаа, загас агнуур, эмнэлгийн бэлтгэл, нийгмийн халамж, гадаад хэл гэх мэт хичээлүүдээс сонгодог.

Япон

4 Саудын Араб

Заавал үзэх хичээлд хэл, шашны хичээл, математик, байгалийн ухаан биологи, физик, хүмүүнлэгийн ухаан багтана. Харин түүх, нийгмийн шинжлэх ухааны хичээлүүд хувийн сургуулиудад түлхүү ордог аж. 

Саудын Араб

5 Ирланд

  • Заавал үзэх хоёр гол хичээл бол англи хэл, математик. Харин зарим сургуульд ирланд хэл ордог. 
  • Харин бусад бүх хичээл сонголтоор орно. Сурагчид өөрсдийн ирээдүйд хэрэгтэй гэсэн гурван чиглэлээр сонгож шалгалт өгдөг. Тиймээс 34 хичээлээс сонгон суралцдаг байна. Энд нягтлан бодогчийн хичээл, бизнесийн зохион байгуулалт, менежмент, хөгжим, шугам зураг, гэр ахуй, мэдээлэл зүй, модны аж ахуй, гадаад хэл, газар тариалан гэх мэт хичээл багтдаг.

Ирланд

6 Австрали

  • Бага сургууль: Арифметик, гадаад хэл, биеийн тамир, хүрээлэн байгаа орчин, бүтээлч хичээл, илтгэх урлагийн хичээл ордог. 
  • Дунд сургуульд: Англи хэл, математик, компьютерын анхан шат, магадлалын онол, газарзүй, түүх, биеийн тамир, урлаг, бүжиг, жүжиг, хөгжим, зураг, хими, физик, одон орон үзнэ.
  • Ахлах ангид: Сурагчид ирээдүйн мэргэжлийнхээ үндсийг судалж эхэлдэг үе. 11-12 дугаар ангийн сурагчид компани аж ахуйн нэгжүүдэд очиж дадлага хийхэд тэднийг төгсөнгүүт тэнд нь ажилд авдаг юм. Биеийн тамирын хичээл гэхэд л сургуульд анги танхим зааланд орохгүй ихэвчлэн гадаа орно. Сургууль нь далайгаас холгүй бол ахлах ангийн хүүхдүүд биеийн тамирын хичээл дээр серфингээр хичээллэх жишээтэй. 

Австрали

7 Испани

  • Бага ангид: Испани хэл, уран зохиол, хүрээлэн байгаа орчин, биеийн тамир, математик, гадаад хэл, хөдөлмөрийн хичээл үзнэ. Мөн хөгжмийн хичээлийг их өвөрмөц заадаг. Хүүхэд бүр сургууль төгсөхдөө заавал нэг хөгжмийн зэмсэг тоглож сурах ёстой аж. 
  • Дунд ангид: Нийгмийн шинжлэх ухаан, газарзүй, түүх, хөгжим, технологи, хуванцар урлал, сүүлийн гурван хичээлийг тус бүр нэг жилээр үзнэ. 
  • Ахлах ангид: Сурагчид дараах үндсэн нэмэлт дөрвөн чиглэлийн хичээлүүдээс сонгон авч судална. 
  1. Хүмүүнлэгийн ухаан
  2. Технологи
  3. Байгалийн ухаан
  4. Урлаг

Испани

8 Хятад

  • Бага сургуульд заавал үзэх: Математик, хятад хэл, гадаад хэл, хөдөлмөр, зураг , хөгжим, биеийн тамир. 
  • Дунд, ахлах ангид: Физик, хими, биологи, нийгэм судлал, мэдээлэл зүй, хөдөлмөр хамгаалал. Хятадын сургуулиудад үзэх хичээл жилээс жилд нэмэгдэж, сурагчид тэр хэмжээгээр сэтгэл зүйн дарамтад өртөх болжээ. 

Хятад

9 Их Британи

  • Бага сургуульд: Англи хэл, математик, түүх, газар зүй, хөгжим, үйлдвэрлэл, урлалын технологи. Хүүхдэдээ хэдэн хичээл заалгахыг эцэг эх шийднэ. 
  • Дунд ангид: Шашны үндэс гэдэг хичээлээр янз бүрийн шашны тухай орно. Үүний дээр ёс зүй, түүх, газар зүй, байгалийн шинжлэх ухаан, мэдээлэл зүй орохоос гадна, сурагчийн сонирхлоор өөрөө сонгох хичээлүүд бий. Энд хоол хийх урлаг, хөгжим, сэтгэл судлал, гэрэл зураг, бүжиг, жүжиг, эрхзүй, нийгмийн хангамж, нягтлан бодох, дизайны урлаг, далайн шинжлэх ухаан, аялал жуулчлал гэх мэт хичээл багтана. 

Их Британи

10 Орос

  • Бага сургуульд: Математик, байгаль орчин, орос хэл, уншлагын хичээл, гадаад хэл, зураг, хөгжим, биеийн тамир ордог. 2018 оноос олон сургуульд шатар үздэг болсон. 
  • Дунд ангид: Орос хэл, уран зохиол, гадаад хэл, алгебр, геометр, мэдээлэл зүй, түүх, нийгэм судлал, газарзүй, байгаль судлал, биологи, физик, хими, хөдөлмөр хамгаалал, биеийн тамир, хөдөлмөрийн хичээл үздэг.
  • Ахлах ангид: Шугам зураг, одон орон, дэлхийн соёл урлагийн хичээл орно. Олон сургуулийн 11-12 дугаар ангид дөрвөн чиглэлээр бүлэг болгон хуваадаг. Хүмүүнлэгийн, байгаль, технологийн, физик математикийн, нийгэм эдийн засгийн гээд. Эдгээр ангиуд нь өөр өөрийн заавал үзэх хичээлтэй. Физик математикийн ангид бол физик, алгебрын хичээл түлхүү үзэх бол уран зохиолыг бага үзэх жишээтэй. Оросын боловсролын систем нь ерөнхийдөө уян хатан заавал албадсан хичээл, хуваарьгүй. Хязгаар нутаг, сургуулиуд өөрийн онцлогоор нэмэлт хичээл болж төрөлх хэл, уран зохиол орох боломжтой. Тэр бүү хэл орон нутгийн онцлогт тохирсон хичээл ч ордог байна. Башкирын сургуулиудад гэхэд л зөгийн аж ахуйн хичээл заадаг байх жишээтэй. 

Орос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()