Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.13

2022-05-13, 11:30
1,661

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд "Siemens" компани 170 жилийн дараа Оросыг орхиж байна, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хятадын хооронд хагарал үүсэв, “Luna” койны ханш 0 ам.долларт хүрч "Coinmarketcap"-аас хасагдлаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.13
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Их Британи улс төсвийн алдагдлаа нөхөхийн тулд төрийн албанд 90 мянган ажлын байрыг цомхтгоно

Их Британи улс төсвийн алдагдлаа нөхөхийн тулд төрийн албанд 90 мянган ажлын байрыг цомхтгоно

2 Нигер улсад бурхны эсрэг нүгэл үйлдсэн хэргээр нэгэн оюутанг амьдаар нь шатаажээ

Өнгөрсөн пүрэв гарагт Нигерийн баруун хойд хэсэгт амьдардаг байсан оюутан бурхны дууллыг элэглэсэн бичлэг оруулжээ. Үүнийг үзсэн хэт шашинд авьсан бусад оюутнууд бичлэг хийсэн Дебора Самуэл хэмээх залууг олж очоод олны нүдэн дээр зодож, амьдаар нь шатааж хөнөөсөн байна. 

Нигер улсад бурхны эсрэг нүгэл үйлдсэн хэргээр нэгэн оюутанг амьдаар нь шатаажээ

3 Коронавирусний дэгдэлттэй тэмцэж буй Хойд Солонгос гурван баллистик пуужин харважээ

"Хойд Солонгос пүрэв гарагт ойролцоох тэнгис рүү ойрын тусгалтай гурван баллистик пуужин харвасан" гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдэгдлээ.

Тус улсад хоёр өдрийн өмнө коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хэдхэн цагийн дараа ийм үйлдэл хийж байгаа аж. Ажиглагчид тэднийг "Өмнөд Солонгосын дөнгөж тангаргаа өргөсөн шинэ ерөнхийлөгчид анхааруулга өгөх үүднээс пуужин харвасан" хэмээн дүгнэжээ. 

Коронавирусний дэгдэлттэй тэмцэж буй Хойд Солонгос гурван баллистик пуужин харважээ

4 Германы аж үйлдвэрийн аварга компани "Siemens" 170 жилийн дараа Оросыг орхиж байна

Дайны эхэн үед "Siemens" Орос, Беларусь дахь үйлдвэрлэл болон олон улсын хүргэлтийг түр зогсоосон юм. Одоо тус компани Оросын зах зээлээс бүрэн гарна гэдгээ мэдэгдэв. 170 жилийн турш, бүр Дэлхийн 2-р дайны үед хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоогүй тус компани ийм шийдвэр гаргаж байгаа нь олон улсын хэмжээнд гайхшрал төрүүлжээ.

Германы аж үйлдвэрийн аварга компани "Siemens" 170 жилийн дараа Оросыг орхиж байна

5 Япон, Финлянд хамтран Оросын эсрэг нэгдэл байгуулна

Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Финляндын Ерөнхий сайд Санна Марин нар түрэмгийллийн ажиллагаа явуулж буй Оросын эсрэг нэгдэл байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. 

Түүнчлэн улам бүр түрэмгийлсэн бодлого гаргаж буй Хятад улсын талаар хэлэлцэж, Энэтхэг-Номхон далайн нээлттэй бүсийг хамгаалах тухай санал солилцов.

Япон, Финлянд хамтран Оросын эсрэг нэгдэл байгуулна

6 Швед улс ирэх долоо хоногт НАТО-д элсэх өргөдлийг илгээхээр төлөвлөж байна

Швед улс ирэх долоо хоногт НАТО-д элсэх өргөдлийг илгээхээр төлөвлөж байна

7 "Coca-Cola" компанийн ахлах химич асан эр Хятадын засгийн газарт 120 сая ам.долларын худалдааны нууцыг зарсан хэргээр ял авчээ

Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсад ундаа үйлдвэрлэгч компани байгуулахын тулд "Coca-Cola"-ын худалдааны нууцыг хулгайлсан химийн инженер эр 14 жилийн хорих ял авчээ.

Нэр нь нууцлагдсан 59 настай эр олон жилийн турш тус компанид ажиллахдаа худалдааны нууцыг нь хулгайлах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан, эдийн засгийн тагнуул хийхээр тохиролцсон, хулгайлагдсан худалдааны нууцыг үнэ хүргэж зарсан, эдийн засгийн тагнуул, залилан хийсний дээр 120 сая ам.долларын хохирол учруулсан хэргээр Теннесси мужийн Гринвилл хотын холбооны шүүхээр орсон байна. Нэмж дурдахад тэрээр 200,000 долларын торгууль төлөх гэнэ. 

"Coca-Cola" компанийн ахлах химич асан эр Хятадын засгийн газарт 120 сая ам.долларын худалдааны нууцыг зарсан хэргээр ял авчээ

8 ДЭМБ-ын тэргүүн "0-Ковид"-ын бодлогыг тогтворгүй гэж хэлснийхээ төлөө Хятадын цахим орчноос арчигджээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн Хятад улсын ковидын эсрэг бодлогыг бодит байдалд нийцэхгүй зүйл гэж хэлсэн байна. Үүний дараа дараа тус улсын цахим орчинд ДЭМБ-тэй холбоотой мэдээлэл бараг үгүй болсон гэнэ. 

Хятадын хоёр том нийгмийн сүлжээ болох Weibo болон WeChat дээрх ДЭМБ, түүний тэргүүн Тедрос Адханом Гебрейюссийн тухай хайвал ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байгаа аж. 

ДЭМБ-ын тэргүүн "0-Ковид"-ын бодлогыг тогтворгүй гэж хэлснийхээ төлөө Хятадын цахим орчноос арчигджээ

9 Оросын цэргийн удирдагчид тулалдааны талбарт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шийтгэл амсжээ

"Украинд алдаатай цэргийн бодлого явуулснаас болж их хэмжээний хохирол амссан учраас Оросын жанжин штабын дарга Валерий Герасимовыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв" гэж Украины өндөр албан тушаалтан мэдэгдэв.

Оросын цэргийн удирдагчид тулалдааны талбарт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шийтгэл амсжээ

10 “TerraUSD” болон “Luna”-ийн ханш бараг 0 ам.долларт хүрч унав

“Stable” буюу тогтвортой койнуудын нэг “TerraUSD” болон дүү койн гэж хэлж болох “Luna”-ийн ханш огцом унаж бараг 0 ам.долларт хүрсний дараа томоохон дижитал токен, койнуудын ханш унасаар байна. Одоогоор “Luna”-г дэмжигчид тогтвортой койны ханшийг эргэн сэргээхийн тулд 1.5 тэрбум ам.доллар босгохоор зорьж байна. Харамсалтай нь ханш хэт унасан тул дэлхийн хамгийн том койн арилжааны бирж "coinmarketcap"-аас D-List буюу хасагджээ. “TerraUSD”-ийн хувьд ханш нь одоогийн байдлаар 0.01017 ам.долларт хүрчээ. 

Крипто зах зээл тэр чигтээ хүнд уналтад орлоо гэж харж болохоор байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын итгэл бас сул байгаа юм.

“Bitcoin”-ийн ханш пүрэв гарагт 6.1 хувиар унаж, 27 мянган ам.доллар болсол бол баасан гарагийн өглөөний байдлаар 30 мянган ам.доллар болж сэргэжээ. Энэ нь 2020 оны 12 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байгаа юм. “Ethereum”-ийн хувьд ойролцоогоор 12 хувиар унасан бол “Avalanche”, “Solana” зэрэг төвлөрсөн бус санхүүгийн протоколуудын гол токенууд мөн л унаж байна.

Тогтвортой койн нь крипто зах зээлийн чухал элементэд тооцогддог. Тухайлбал крипто арилжаачид токений арилжаа хийгээгүй тохиолдолд мөнгөө тогтвортой койн хэлбэрээр хадгалдаг аж. Инфляц, мөнгөний бодлого чангарч байгаа энэ үед койны зах зээлийн цаашдын төлөв ямар байх нь одоогоор хэлэхэд эрт байна.

“TerraUSD” болон “Luna”-ийн ханш бараг 0 ам.долларт хүрч унав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()