Холливудын хамгийн алдартай шаргал үст Мэрилин Монрогийн талаар сонирхолтой баримтууд

1950-аад оны үеийн хамгийн халуухан бүсгүйн тоонд багтах Мэрилин Монрог танихгүй хүн гэж бараг үгүй. Хэдийгээр тэр аль хэдийн энэ хорвоог орхисон ч түүнийг шүтэн бишрэгчид одоог хүртэл бий. Ингээд Холливудын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Холливудын хамгийн алдартай шаргал үст Мэрилин Монрогийн талаар сонирхолтой баримтууд

1.Дэлхий даяар алдартай болохынхоо өмнө Монро адис хүртэхдээ авсан Норма Жин Бейкер гэх нэрээрээ явдаг байжээ. Харин түүний төрсөн нэр бол Норма Жин Мортенсон юм.

2. “Мэрилин Монро” гэх тайзны нэрийг Мэрилин болон «20 Century Fox» студийн захирал Бен Лион нар зохиожээ. Мэрилин гэх нэрийг Лион бродвейн од Мэрилин Миллерний нэрнээс авсан бол Монро гэдэг нь Мэрилин Монрогийн ээжийн овог байсан аж.  

3. Тэрбээр кино хянан найруулагч Глэдис Пёрл Бейкерийн гурав дахь хүүхэд болж мэндэлжээ. Харин бүсгүйн эцгийн талаар мэдээлэл үгүй.

4. Мэрилин Монрогийн хүүхэд нас тийм ч хялбар байгаагүй. Түүнийг төрмөгц хэсэг хугацаанд айлд өргүүлсэн байна. Монрог 8 настай байхад ээж нь шизофрениор өвчилжээ. Үүнээс болж Монро ээжийнхээ найз Грейс Мак-Кигийнд амьдрах болсон ч Грейсийн нөхөр түүнд бэлгийн дарамт учруулж байсан гэнэ. Ингээд тэр хэд хэдэн гэр бүл дамжиж, тогтмол сургууль сольж байсан аж.

5. Дэлхийн 2-р дайны үед ирээдүйн од бүсгүй нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд энэ үед тэр гэрэл зурагчин Дэвид Коноверийн хараанд өртжээ. Үйлдвэрийн сурталчилгааны зураг авалтад хэд хэдэн удаа оролцсоны дараа зурагчин залуу бүсгүйд нэг цагийн 5 доллароор зураг авалтад оролцох саналыг тавьж, бүсгүй үйлдвэрээ орхисноор моделийн ертөнцөд хөл тавьсан байна.

6. Моделийн ажил хийх болсноор Монро үсээ шар өнгөтэй болгож өөрчилсөн гэнэ. Ердөө л нэг жилийн дотор бүсгүйн зураг 33 сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Ингээд бүсгүйн амжилтыг өндрөөр үнэлж түүний зураг авалтын студийнхэн жүжигчний агентлагтай гэрээ байгуулжээ.

7. Гэвч Монрогийн хувьд жүжигчний туршлага байхгүй учир эхний саруудад тэр кинонд дүр авч чадаагүй байна. Бүсгүй бие дааж жүжигчний чадвар, дуу, болон бүжиг сурч эхэлсэн бөгөөд жүжигчний талаар илүү их мэдлэгтэй болохын тулд кино студид ихэнх хугацаагаа өнгөрүүлдэг байв.

8. «Playboy» (1953 он) сэтгүүлийн хамгийн анхны дугаарын нүүрийг Мэрилин Монро чимсэн юм.

9. Хэдийгээр Мэрилин Монро  “Breakfast at Tiffany's” киноны гол дүрийг бүтээх чадвартай байсан ч түүнийг кинонд тоглуулах нь зураг авалтыг хүндрүүлэх магадлалтай хэмээн үзэж Монрогийн оронд Одри Хепбёрныг тоглуулсан байна.

10. Мэрилин Монро гурван удаа гэрлэсэн ч хүүхэдгүй байжээ. Хамгийн анх тэрээр 16 насандаа ашиг сонирхлын журмаар гэрлэсэн байна. Учир нь гэрлэлтийн ачаар тэр үрчилж авсан айлаасаа явах боломжийг олж авчээ.

11. Түүний гол дүр бүтээсэн “Some Like It Hot” гэх инээдмийн кино Америкийн кино урлагийн хүрээлэнгийн тогтоосноор “АНУ-ын түүхэн дэх хамгийн шилдэг инээдмийн кино”-оор шалгарсан байна. Уг кинонд гол дүр бүтээснээр жүжигчин бүсгүй “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ.

12.  Бүсгүй гэрэл зурагчин Милтон Грины хамтаар “Marilyn Monroe Productions” (MMP) гэх компанийг байгуулсан байна.

13. Жүжигчний чадвараа хөгжүүлж байхдаа тэр Америк руу цагаачаар явсан Москвагийн урлагийн театрын жүжигчин Михаил Чеховаар хичээл заалгаж байжээ.

14. Бүсгүйн төрөлх үсний өнгө бор.  

15. 1961-1963 оны хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедитэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэх яриа байдаг ч албан ёсоор батлагдаагүй.

16. Түүний шаргал үс, халуухан байдал нь драматик дүр авахад нь саад болж байсан ч тэрээр өөрийн шаргал үст дүрийг гайхалтай бүтээдэг учир үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчид түүний энэхүү дүрд татагдсан.

17. Хэдийгээр Мэрилин Монрогийн талаар 300 орчим ном бичигдсэн ч зөвхөн түүний амьдралын талаар өгүүлсэн цор ганц ном болох “Мэрилин Монро”-г Мориса Золотова бичсэн байна.

18. Хамгийн сүүлд Мэрилин Монро “Something's Got to Give” киноны зураг авалтад оролцож байсан ч зураг авалтыг дуусгаж чадалгүй нас барсан учир жүжигчид болон найруулагчдыг бүхэлд нь өөрчилж “Move Over, Darling” нэртэйгээр олны хүртээл болгосон байна.

19. Бүсгүй 36 насандаа нас барсан бөгөөд албан ёсны мэдээллээр нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж амиа хорлосон гэдэг.

20. Хэдийгээр бүсгүйн араас гүйх залуучууд маш олон байсан ч оршуулгын ёслолд түүний нөхрүүдээс ганцхан Жо Ди Мажо л ирсэн байна. Хосуудын гэрлэлт ердөө есхөн сар үргэлжилсэн боловч салсныхаа дараа ч тэр Мэрилинийг үргэлж дэмждэг байжээ. Бүсгүйг нас барснаас хойш 20 жилийн туршид Жо долоо хоног бүр бүсгүйн шарил дээр сарнай цэцгийн баглаа тавьдаг байсан гэнэ. Түүнчлэн Жи Ди Мажо Мэрилэнээс салснаас хойш огт хүнтэй гэрлээгүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()