Нэкст Групп Монгол Улсын 2021 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа

Нэкст Групп Монгол Улсын 2021 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хорин гурав дахь жилийн "Татвар төлөгчдийн өдрүүд"-ээр 2021 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖүүдийг зарлалаа.

Бид 19 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн билээ. Өнгөрсөн онд  ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилж, улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, татвараа төлж улсын төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ажлын байрны цомхтгол хийлгүйгээр ажлын байрыг тогтвортой хадгалж ажилласнаар 2021 онд улсдаа  3,5 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж эдийн засагтаа  дэмжлэг үзүүлсэн байна.

Улмаар Татварын ерөнхий  газраас НЭКСТ ГРУПП ийг 2021 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж, батламж гардуулж өглөө.

"Нэкст Групп" ХХК нь Нэкст Группын салбар компаниуд нь хэрэглээний цахилгаан барааны зах зээлийн 20% гаруй, тавилгын зах зээлийн 10%, Байгууллагын хэрэгцээний бүтээгдэхүүний зах зээлийн 5%-ыг нийлүүлдэг, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдсан, МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулдаг 'ТОП-100' аж ахуйн нэгжийн нэгээр удаа дараа шалгарч байсан салбарын тэргүүлэгчдийн нэг юм.

"Нэкст Групп" ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа ч дэвшилтэд технологи, олон улсын стандартыг баримталж ажиллахыг зорьдог, тогтвортой хөгжил, байгаль орчин, хог хаягдал зэрэг тулгамдаад байгаа асуудлуудыг үйл ажиллагааны зорилтууддаа шингээн ажилладаг, оюуны өмч, шударга ёсыг дээдлэх соёлыг бүрдүүлсэн байгууллага юм.

Бидэнд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг хэрэглэгч, хамт олон та бүхэндээ баярлалаа.

#NextElectronics #NextGroup
#NextMn #UnboxingHappiness

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.