Энэ зурагт цахилгаан соронзон хүрээг харуулжээ. Бид зөвхөн гэрлийн (үзэгдэх) болон хэт улаан туяаны (дулааны) цацрагийн талаар мэддэг бөгөөд бидний биед эдгээрээс гадна илүү их цацраг нөлөөлж байдаг. Долгионы урт миллиметрээс метрийн хооронд байдаг. Энерги багатай богино долгионы цацраг нь биднийг тогтмол цацрагаар бөмбөгддөг аж. Үүнд агаар мандлын молекулууд, сансрын дохио зэрэг байгалийн долгионы холимог, их тэсрэлтээс үлдсэн туяа, хүмүүсийн гараар бүтсэн радио, радар, хиймэл дагуул, Bluetooth, GPS, өргөн хүрээний долгион болоод 3G, 4G, 5G WIFI сүлжээнүүд багтана. Хэт ягаан туяа, рентген туяа, гамма туяаны гэрэл зэрэг хүний нүдэнд үл үзэгдэх эдгээр цацрагууд ч мөн богино долгионы цацрагт орно.
Ямар ч төрлийн цацрагийн хэмжээ их байвал амьд биетэд аюултай ба энгийн хэмжээтэй цацрагийн хувьд долгионы өндөр энергитэй үгүй нь чухал аж. Үүний шалтгаан нь энергийн болон материйн тоон шинж чанартай холбоотой.
Жишээ нь өвс ногоон гэрлийг шингээхийн оронд буцааж ойлгодог болохоор ногоон өнгөтэй байдаг. Усны молекулууд (бусад зүйлсийн хамт) нь богино долгионы цацрагийг маш сайн шингээдэг учир халаах боломж олгодог. Ийм учраас богино долгионы зууханд хоол болгодог. Сонирхуулахад хөлдүү хүнсийг усанд болгох үед гадар талынх нь мөс хайлж хамт буцалж байхад дотроо хөлдүү хэвээрээ байдаг учир нь мөсний молекулууд торон хэлбэртэй байрладаг болохоор богино долгионы цацрагийг шингээхдээ муу байдаг байна.
Ионжуулалт болж электронууд атомаас салах нь биологийн бие махбодод эсийн түвшинд нөлөөлөх хор хөнөөлтэй цацрагийн төрөл юм. Нарны шууд гэрэлд арьс тань түлэгдэнэ гэдгийг мэддэг учраас нарны тос түрхдэг шүү дээ. Учир нь хэт ягаан туяа таны арьсан дахь материалыг ионжуулж хүнд хэлбэрийн түлэгдэлт үүсгэдэг. Энерги ихтэй цацраг таны биед маш аюултай хор хөнөөл учруулдаг тул рентген зураг авахуулах үед хар тугалган хаалт байрлуулдаг юм. Түүнчлэн цөмийн реактортай ойр байрлах үед их хэмжээний хамгаалалт шаарддаг. Хүмүүсийг цөмийн дэлбэрэлт болсон үед аль болох хол байлгадаг учир нь цацрагууд эсэд хор хөнөөл учруулаад зогсохгүй хүний аминд ч хүрэх аюултай байдагтай холбоотой.
Ионжуулсан цацраг нь хүнээс гадна бүх амьд биетэд шууд нөлөөлж хор хүргэдэг учир дэлхий даяар эдгээр аюултай цацрагийг ялгаруулах аж ахуйн нэгжүүдэд хатуу зохицуулалт хийдэг. Ионжуулаагүй цацраг ч мөн адил шингэх чадвартай байвал аюултай хэвээрээ бөгөөд хохирол учруулах хангалттай энергитэй байна гэсэн үг. Энэ цацраг нь салангид электроныг ионжуулахын оронд шингэж дулааны энерги болон хувирч ургамал, амьтан, мөөгөнцрийг ч болгохоор хэт их халж амьд биетийг бүр мөсөн устгаж чадна. Тэгэхээр биднийг тойрон хүрээлж байгаа цацраг, 5G утасгүй технологи нь бидэнд аюул учруулах уу? гэж асуух нь зүйн хэрэг юм.
WIFI-ын хор нөлөөнд итгэдэг хүмүүс хэлэхдээ “WIFI бидэнд аль хэдийнээ хор учруулаад эхэлсэн. Хүн амын дунд өргөн тархсан олон тооны эрүүл мэндийн асуудлын шалтгаан болдог бөгөөд эдгээрийг нуун дарагдуулах хуйвалдаан их байгаа. ДЭМБ WIFI цацрагийг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж ангилсан тул бид аюулгүй гэдгийг батлах хүртэл үүнийг нэвтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй” гэдэг. Гэвч хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэдэг нь эрсдэлийн хүчин зүйл гэж үзэх хамгийн бага аюулын түвшин юм. Хэрэв та хариулт мөнгөнийхөө оронд ганга, никел зэрэг орлох зүйлс авахаасаа айдаггүй бол WIFI сүлжээний цацрагаас ч мөн айх хэрэггүй.
Таны биед шингэсэн нийт энергиэр л энэ цацраг танд хор учруулж чадна. Аль нэг төхөөрөмжөөс утасгүй дохио илгээх юм уу хүлээж авахад зохих цацрагийн давтамжийг ялгаруулж эсвэл хайдаг. Бүх төхөөрөмж эрчим хүч ашигладаг ба ялгарч буй энерги нь орчинд тархдаг. Эх үүсвэрээс гарахад эл энерги нь зайд тохируулан урвуу байдлаар багасдаг. Хэрэв та зөөврийн радио, том хөгжмийг өөртөө ойр авч явдаг бол халаасанд тань багтдаг 5G төхөөрөмжөөс илүү их цацрагийг хүлээж авна. Хэрэглэгчийн гар дээр очих төхөөрөмж, тэр ч байтугай таны оффис, танхим эсвэл нисэх онгоцны буудалд таныг хүрээлэн буй олон арван төхөөрөмж, энергийн асуудалд үндэслэн аюул учруулах ёсгүй цацрагийн түвшинг дамжуулдаг. Америкын Шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөлийн доктор Алекс Березовын хэлснээр "5G сүлжээ аюулгүй гэсэн таамаглал шинжлэх ухааны иж бүрэн судалгаанд үндэслэгдсэн" гэв.
Онолын үүднээс авч үзвэл 5G технологи, WiFi цацрагийг ямар ч хэлбэрээр ашиглахад айх зүйл огт үгүй. Их Британид радио давтамжийн цацрагтай ойрхон ажилладаг 4500 хүн байдаг. Тэд радио давтамжид нийт хүн амаас тав дахин ихээр өртдөг бөгөөд тэдэнд бусад бүх хүн амтай харьцуулахад WiFi цацраг туяагаар дамждаг хорт хавдрын өвчлөл эсвэл эрүүл мэндийн бусад асуудал өндөр байгаа гэсэн нотолгоо байхгүй байна. Гэхдээ тэдний хийж чадах хамгийн сайн хэмжүүр бол энэ төрлийн цацрагийг их хэмжээгээр ялгаруулдаг хориотой бүсэд радио тулгуурууд (эсвэл цамхгууд) байрлуулах юм. Энэ хориотой бүс нь бүх талдаа 10м байх бөгөөд энэ бүсээс гадна орших ямар ч хүн аюулгүй байна. Газраас эсвэл өндөр барилгаас дээш 10 метрийн өндөрт байрладаг хүлээн авагч дамжуулагч нь доор байгаа бүх хүмүүсийг аюулгүй байлгах болно.
Эцэст нь хэлэхэд ирэх 10 жилийн хугацаанд 5G технологийн нийгэмд үзүүлэх үр өгөөж нь үнэхээр хувьсгал болно. Илүү хурдан болохоос гадна 5G-ийн дэд бүтцийг байрлуулах нь соёл иргэншлийг өөрчлөх ухаалаг технологийг ашиглах, бараг хязгааргүй тооны төхөөрөмжүүдийн холболт хийх боломжийг олгоно. 5G нь өөрөө явагч машин, ухаалаг залгуур, гэрэл, камер, шүдний сойз, термостат, эрүүл мэндийн хяналтын төхөөрөмж гэх мэт интернеттэй холбогдож өргөн хүрээнд тархах технологийг нийтэд хүртээмжтэй болгоно.
Дэлхий дээр бодит аюул заналхийлэл маш их байдаг ч 5G сүлжээ, фторт ундны ус, онгоцноос ялгардаг утаа зэрэг нь эдгээрт ордоггүй. Үнэнийг мэдэхийн тулд биднийг чиглүүлдэг үзэл суртал, айдсаас илүү шинжлэх ухааны баримтад найдах ёстой. Ингэснээр бид аюулгүй, хоорондоо холбогдсон дэлхийн ашиг тусыг хүртэх болно.