Таныг хүүхэд шиг уйлуулах 10 кино

Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан маш олон гайхалтай кинонууд байдаг. Тэдгээр киног үзсэний дараа хамгийн хатуу сэтгэлтэй хүн ч жаахан хүүхэд шиг уйлах нь бий. Тиймээс бид танд гэр бүлээрээ тухлан сууж үзэхэд тохиромжтой бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудыг танилцуулж байна.

Таныг хүүхэд шиг уйлуулах 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Амьдрал сайхан" (La vita è bella)

Энэ бол бүх цаг үеийн хамгийн гайхалтай киноны нэг юм.  Маш сайхан түүхийг өгүүлдэг уг киног үзсэн хүн бүр инээж, уйлж, маш ихийг ухаардаг. Киноны үйл явдал Дэлхийн II дайны үед өрнөдөг бөгөөд хорих лагерьт хоригдож буй аав, хүү хоёрын тухай гардаг. Аав нь хүүгээ амьд үлдээхийн төлөө хэрхэн тэмцэж байгааг та энэ киноноос үзээрэй.

"Амьдрал сайхан" (La vita è bella)

2 "Замбага цэцэг" (Magnolia)

Кинонд гол дүрүүдийн зөвхөн 1 өдрийн амьдралыг харуулдаг. Тэрхүү сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэг өдөр дуусахад гол дүрийн хоёр баатар өнгөрснөө эргэн дурсаж, амьдралаа эерэгээр өөрчлөх ёстойгоо ойлгоно.

"Замбага цэцэг" (Magnolia)

3 "Хөвгүүд уйлдаггүй" (Boys Don't Cry)

Буруу цагт, буруу биеэ олж төрсөн эрийн түүх. Энэ кинонд Небраскад амьдардаг, эмэгтэй болж төрсөн ч ухамсар нь эрэгтэй, траснжендэр Брэндон хүүгийн тухай гардаг. Уг киног бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Та энэ киног үзээд ЛГБТ хүмүүс ямар хүнд хэцүү амьдрал туулдаг болохыг ойлгох болно.

"Хөвгүүд уйлдаггүй" (Boys Don't Cry)

4 "Өмнөд нутгийн зэрлэгүүд" (Beasts of the Southern Wild)

Төдийлөн олонд танигдаагүй уран бүтээлчдийн хийсэн уг кинонд ядруухан амьдралтай, аавтайгаа хамт амьдардаг 6 настай Хаш-Паппи хэмээх охины тухай гардаг. Хүнд өвчтэй болсон аав нь хорвоог орхисны дараа тэрбээр хэрхэн амьдралын төлөө тэмцэж байгааг та энэ киноноос үзээрэй.

"Өмнөд нутгийн зэрлэгүүд" (Beasts of the Southern Wild)

5 "Алтаар хучигдсан бүсгүй" (Woman in Gold)

Австрийн элсэн чихрийн магнат Мария Альтманы амьдралын тухай өгүүлэх энэ кинонд хүн өөрийн үнэт зүйлийнхээ төлөө бүх хүчээ шавхан тэмцэх ёстой байдгийг харуулжээ. Нас залуу, туршлагагүй хэдий ч нэгэн  өмгөөлөгчийн хамтаар өөрийгөө элсэн чихрийн компанийг өв залгамжилж авах эрхтэй гэдгээ батлахаар тэмцэж буй Мариягийн амьдрал танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"Алтаар хучигдсан бүсгүй" (Woman in Gold)

6 "Хайрлах хүсэл" (In the Mood for Love)

Хайр дурлал гэнэт ирсэн шигээ буцаад явдаг тухай өгүүлэх энэхүү киноны үйл явдал 1962 оны Хонг Конгод өрнөдөг бөгөөд хөрш зэргэлдээ амьдардаг хоёр хосын тухай гарна. Нөхөр нь ажилдаа явсан хойгуур хөрш айлын бүсгүй хажуу хаалганы залуутайгаа нөхөрлөж улмаар бие биедээ сэтгэл алдарч буйгаар үйл явдал өрнөдөг.

"Хайрлах хүсэл" (In the Mood for Love)

7 "Орчлон, диваажин хоёр" (Heaven & Earth)

Найруулагч Оливер Стоуны үнэлж баршгүй суут бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог уг кинонд Вьетнамын дайны талаар өгүүлдэг бөгөөд эмэгтэй хүн хичнээн хүнд хүчир амьдрал туулдаг болохыг харуулдаг. Та энэ киноноос дайн бол хэзээд, ямар ч үед зөв алхам биш байдгийг ойлгох болно.

"Орчлон, диваажин хоёр" (Heaven & Earth)

8 "Хагацал" (A Seperation)

Энэ кинонд хоёр гэр бүлийн тухай гардаг. Надер, Симин хоёр дундаа нэг охинтой хэдий ч салахаар шийдсэн хосууд юм. Харин Хожат, Разия хоёр өдөр хоногийг арайхийн өнгөрүүлдэг ядуу гэр бүл. Бурхны зурсан зургаар энэ хоёр гэр бүлийн амьдрал хоорондоо маш сонин байдлаар холбогддог. Та бүхэн хувь заяа тэдний амьдралыг хааш нь эргүүлэхийг энэ киноноос үзээрэй.

"Хагацал" (A Seperation)

9 "Төмөр замбага" (Steel Magnolias)

Уг кинонд бөглүү жижиг хотоос гаралтай 6 эмэгтэйн нөхөрлөлийн тухай гардаг. Охид хамтдаа жаргал, зовлон гээд бүхий л зүйлээ хуваалцдаг. Та энэ киноноос нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх болно.

"Төмөр замбага" (Steel Magnolias)

10 "Стоуны гэр бүл" (The Family Stone)

Эверетт баярын өдрөөр сүйт бүсгүй Мэрэдитийнхээ аав, ээжтэй танилцахаар тэдний гэрт зочилдог. Улмаар гэр бүлийн дотоод асуудлаа шинэ хүргэндээ харуулахгүйн тулд сүйт бүсгүйн эцэг, эх маш их хичээж байгаа тухай өгүүлэх болно. Өнгөцхөн харвал байдаг л нэг америк инээдмийн кино мэт боловч сэтгэл өвтгөм гэр бүлийн гунигтай үйл явдлууд гардаг юм шүү.

"Стоуны гэр бүл" (The Family Stone)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()