Хүчирхийллийг зөвхөн эрэгтэй хүн үйлддэггүй

2022-05-05, 12:03
7,625
Хүчирхийллийг зөвхөн эрэгтэй хүн үйлддэггүй

Жонни Депп, Амбер нарын шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй явагдсанаар зөвхөн эрэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлэгч байдаггүй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгох шиг болж байна. Энэ группийн нэр нь "Бүсгүйчүүдийн нууц шивнээ" учраас зөвхөн бүсгүйчүүдийн харах өнцгөөр ихэнх асуудлууд ил тавигддаг. Гэхдээ би нэг зүйлд бат итгэлтэй байдаг, тэр нь хүчирхийлэгч эрчүүд байдагтай адилхан хүчирхийлэгч эмэгтэйчүүд ч гэсэн олон байдаг гэдэгт. Асуудал нь эмэгтэйчүүд бусдыг бие махбодиор биш сэтгэл зүйгээр хүчирхийлдэг. Хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүн нийгмийн тогтсон хандлагын улмаас асуудлаа хэзээ ч нээлттэй гаргаж тавьж, бусдаас тусламж авч чаддаггүй. Тиймдээ ч эрэгтэй хүмүүсийн дунд амиа хорлолт өндөр байдаг байх.

Нэг жишээ татъя. Манай найз залуугийн экс нь аймар хартай байсан гэсэн. Машиных нь хажуугийн суудал жоохон байрлал нь өөрчлөгдөхөд л энд хэн орж ирж суусан гээд хэрүүл эхэлдэг. Ажлынхантайгаа хамт зураг даруулаад FB-д оруулахад зурган дээр байгаа бүх эмэгтэйчүүд рүү нь холбогдож, найз залуутайн ямар холбоо харилцаатайг шалгаадаг, шөнө унтуулахгүй, сэрээж байгаад үүр цайтал хэрүүл хийдэг. Олон хоног нойргүй яваад бүр "Жоохон унтуулчих тэхүү" гэж уйлж байснаа ярьж байв. Үүнээс болоод сэтгэл санааны их хямралтай хэдэн жил явсан байсан.

Бас нэг жишээ. Танилын маань экс эхнэр нь зүрхний хийтэй, жижиг сажиг зүйлд аймар тэсрэлттэй уурладаг байж. Нэг удаа уурандаа хутга бариад дайрч байсан гэж байгаа. Тэрнээс нь болоод нөгөө танил маань бүр эмэгтэй хүний травматай болчихсон.

Энэ мэт чимээгүй хүчирхийлэгч эмэгтэйчүүд олон бий. Амьдралын бүх алдаа оноог эрэгтэй хүнд өгдөгт би огт санал нийлдэггүй. Нөхөр огт болохгүй байна гэж ярьж байгаа эмэгтэйчүүдийн ард яг ижил тооны сэтгэцийн асуудалтай өөдгүй, увайгүй эхнэрүүд ч гэсэн байгаа. Хүчирхийлэлд хүйс огт хамаагүй.

Гангэрэлт Батаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()