Амарч зугаалах газраар дутагдсан иргэд хиймэл зүлгэн дээр

2022-05-04, 12:00
3,263
Амарч зугаалах газраар дутагдсан иргэд хиймэл зүлгэн дээр

Өчигдөр Төв талбайн өмнө хэсэг хиймэл зүлгээр хучигдаж, нийслэл хотын иргэд маань бөгс тавих зайгүй болтол бүчив. "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан" гэх шүлгийн мөр шиг... Тэдэнд үгүйлэгдэж буй орчин энэ аж. Хүн битгий хэл машин тавих ч зайгүй бөглүү хотын иргэд хиймэл зүлгэн дээр тухтайн аргагүй ном уншиж, болзож, амрангаа тухалж суугаа харагдав. Залуус төвтэй хотод маань амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж хомс болохыг, хэрвээ байдагсан бол хүн хөлөөр тасрахгүй гэдэг нь өчигдрийн явдлаас харагдлаа.

Уг нь бид чинь төрийн ордныхоо ард талд цэцэрлэгтэй улс. 4 жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилийн санаачилгаар ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй болсон ч төрийн ордон руу буу барин морьтойгоо халдах гэж оролдсон Ц.Мөнхбаяраас үүдэн цуцалсан түүхтэй. Монос цэнэглэж, нохойн хошууны бут анхилам үнэртэх ордны арын цэцэрлэгт бидний ээж, аавууд шалгалтаа бэлдэж, зугаалж салхилдаг байсан гэлцдэг. Одоо харин хүн үгүй гудамж, ургамал үгүй үхмэл цэцэрлэг болсон үзэгдэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()