1
Орос улс АНУ-д өгөх 650 сая ам.долларын бондын гадаад өрөө төлөхөд 1 өдөр үлджээ
Хэдийгээр тус улсад хангалттай хэмжээний валютын нөөц байгаа ч хориг арга хэмжээнээс болоод мөнгө шилжүүлэх тал дээр асуудал үүсээд байгаа аж. Хэрвээ төлж чадахгүй бол дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрнэ.
2
Путин Баруунд анхааруулж байна: Москва экспортын хэлэлцээрээ цуцалж болно
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт барууны орнуудад мэдэгдэл хийж бараг бүхий л экспортын хэлэлцээрээ цуцалж магадгүй гэж мэдэгдсэн байна. Энэ нь АНУ болон холбоотнуудын тавьсан хориг арга хэмжээний эсрэг авч болох Кремлийн хамгийн хатуу хариу үйлдэл аж.
3
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байгаа Катар улсад 6500 хар ажилчид хүнд нөхцлөөс болж амиа алджээ
4
Энэтхэгийн хамгийн тос төмөрлөгийн үйлдвэр Tata Steel Оросоос авах нүүрсний импортоо зогсоожээ
5
Унгар улс Украинд хийсэн халдлагын талаар урьдчилан мэдэж байсны дээр газар нутгаас тасалж авахыг хүссэн гэж Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдэгдэв
6
Гуравдугаар сард 4.5 сая америкчууд ажлаасаа гарчээ
Гуравдугаар сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээл том цохилтод орж 4.5 сая ажилчин ажлаасаа өөрсдийн хүсэлтээр гарсан гэж Хөдөлмөрийн статистикийн товчоо мэдээлэв.
Жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, агуулах, нийтийн аж ахуйн салбар хамгийн их хүмүүсээ алдсан аж. Сүүлийн үед үүсээд байгаа эдийн засгийн хямралаас болоод иргэд цалингаа голох болсноор ийм нөхцөл байдал үүссэн гэж судлаачид үзжээ.
7
"Reporters Without Borders" байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтад Хонконг 40 байр ухарч 148-д жагслаа
Манай улс мөн түүхэн доод үзүүлэлт гаргаж 90-д жагсжээ.
8
Үл мэдэгдэх элэгний өвчний тохиолдол санаанд оромгүй их хэмжээгээр нэмэгдсэний дараа дахин гурван хүүхэд нас баржээ
Индонезид гурван хүүхэд элэгний үл мэдэгдэх өвчнөөр нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Дэлхийн шилдэг эмч нар уг эмгэгийг яг юу болохыг тогтоохын тулд ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.
9
Хятадын засгийн газар 'Spider-Man: No Way Home' кинон дээрээс Эрх чөлөөний хөшөөг хасахыг шаардсан гэв
Puck News мэдээлснээр барууны киног Хятадын театруудад 'Spider-Man: No Way Home' киног гаргах зөвшөөрөл Sony Pictures авахын тулд Эрх чөлөөний хөшөөг хасах шаардлагатай болсон тухай мэдээлжээ. Тэд татгалзсан учраас тус кино Хятадад огт нээлтээ хийгээгүй гэнэ.
10
Бээжин хот Covid-19-ийн тохиолдол нэмэгдэхтэй зэрэгцэн хэдэн мянган ор бүхий тусгаарлах байгууламжууд бэлдэж эхэлжээ
Албан ёсны мэдээллээр Бээжинд шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа аж. Даваа гарагт 62 тохиолдол бүртгэгдсэн нь харьцангуй өндөр тоо юм.