Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.03

2022-05-03, 10:16
2,975

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Оросын цэргүүдийн давшилтыг биечлэн удирдаж явсан Сергей Лавровыг Израиль буруушааж Москвагаас уучлалт гуйхыг шаардсан, Тайванийн эрдэмтэд эсийн хуваагдлын шинэ хэлбэрийг илрүүлсэн зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ. 

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.03
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятад улс эдийн засгийн шинжээчдийнхээ тайланг нууцалж эхлэв

Хятадын томоохон эдийн засгийн шинжээч нар тус улсын хөрөнгийн зах зээл дээр зогсонги байдал үүсэж байгаа тухай анхааруулсан постууд Weibo, Wechat зэрэг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. 

Харамсалтай нь тэдгээрийг Хятадын эрх баригчид устгах арга хэмжээ авчээ. Орос Украины дайн, Томоохон хотуудад тогтоосон хөл хорио зэрэг нь тус улсын эдийн засагт том дараа учруулж байгаа юм. 

Хятад улс эдийн засгийн шинжээчдийнхээ тайланг нууцалж эхлэв

2 Европын холбооны худал мэдээлэлтэй тэмцэх хэлтэс Хятадын засгийн газраас гаргаж буй суртал ухуулгатай тэмцэнэ

Европын холбооны худал мэдээлэлтэй тэмцэх хэлтэс Хятадын засгийн газраас гаргаж буй суртал ухуулгатай тэмцэнэ

3 FIFA ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээг Евро, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, аваргууд болон Европын лигт оролцохыг хориглов

FIFA ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээг Евро, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, аваргууд болон Европын лигт оролцохыг хориглов

4 Орос улс их хэмжээний хохирол амссаны дараа татах цэргийн тоог нэмэгдүүлэв

Орос улс цэргийн сайн дурынхныг гэрээгээр элсүүлэх компанит ажлыг "эрчимжүүлж" байгаа ч тус улсын нийслэл Москва хотод элсүүлэх ажил явагдахгүй байна гэж Украины Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Орос улс их хэмжээний хохирол амссаны дараа татах цэргийн тоог нэмэгдүүлэв

5 Deutsche Bank мөнгө угаасан хэрэгт орооцолдов

Германы хамгийн том банк Сирийн удирдагч Башар Ассадын гэр бүлийнхэнтэй холбоотой мөнгө угаасан хэрэгт сэжиглэгджээ. 

Deutsche Bank мөнгө угаасан хэрэгт орооцолдов

6 Японы Ерөнхий сайд Тайландтай батлан ​​хамгаалах гэрээ байгуулав

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Зүүн өмнөд Азийн гурван оронд хийсэн айлчлалынхаа сүүлчийн хэсгийг өндөрлүүлсний дараа Тайландын удирдагчидтай батлан хамгаалахын шинэ гэрээ байгуулж, эдийн засгийн харилцаагаа сайжруулахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт зарлалаа.

Японы Ерөнхий сайд Тайландтай батлан ​​хамгаалах гэрээ байгуулав

7 Дубайн хүргэлтийн жолооч нар цалин нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяжээ

Цалин бага, хүнд хэцүү ажлын нөхцөлтэй зэргийг эсэргүүцсэн хүнсний хүргэлтийн жолооч нар амралтын өдрүүдэд Дубай хотод ажил хаялт зарлажээ. АНЭ улсад ийм зүйл маш ховор, бараг гардаггүй гэж хэлж болно. Үүнээс болоод орон даяар бараа хүргэлтийн тал дээр доголдол үүсэж эхэлсэн гэнэ. 

Дубайн хүргэлтийн жолооч нар цалин нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяжээ

8 Нацистын удирдагч Адольф Гитлерийг еврей гаралтай гэж мэдэгдсэн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Израиль буруушааж, Москвагаас уучлалт гуйхыг шаарджээ

Адольф Гитлерийг еврей гаралтай гэж мэдэгдсэн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Израйль улс зэмлэн буруушаажээ. Лавров "Гитлер угаасаа еврей цустай хэрнээ нацист байсан юм чинь Зеленьский еврей байх нь хамаагүй" хэмээсэн юм. 

Нацистын удирдагч Адольф Гитлерийг еврей гаралтай гэж мэдэгдсэн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Израиль буруушааж, Москвагаас уучлалт гуйхыг шаарджээ

9 Тайванийн эрдэмтэд эсийн хуваагдлын шинэ хэлбэрийг илрүүлжээ

Тайванийн Синика академийн эрдэмтэд ДНХ-ийн репликацигүйгээр явагддаг эсийн хуваагдлын шинэ хэлбэрийг илрүүлсэн нь биологийн шинжлэх ухаанд хувьсал авч ирэх нээлт болжээ.

Тэд загасны өсөлтийн тодорхой үе шатанд арьсны эсийн зарим гадна давхарга нь ДНХ-ийг хувилах бус харин хуваах замаар эсийн хуваагдлын хоёр үе хүртэл (нэг эс дөрвөн эс болж) явагддаг болохыг олж мэдэв.

Тайванийн эрдэмтэд эсийн хуваагдлын шинэ хэлбэрийг илрүүлжээ

10 Герман Оросын эсрэг газрын тосны хориг тавихад бэлэн байна гэж Сангийн сайд мэдэгдэв

Герман Оросын эсрэг газрын тосны хориг тавихад бэлэн байна гэж Сангийн сайд мэдэгдэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()