200 метрийн гүнд 9 хүртэлх хүнийг аваачих боломжтой шумбагч онгоц далайн гүний аялалд дэвшил авчирлаа

"U-Boat Worx" нь далайн түвшнээс доош 200 метрийн гүнд аялагчдыг хүргэх зориулалттай гүний даралтыг тэсвэрлэх бүтэн шилэн эх биеэс бүтэх зууван хэлбэрийн шумбагч ажээ. Хоёр хэсгээс бүтэх нийт 9 хүний суудалтай уг шумбагч далайн гүнийг аюул эрсдэлгүйгээр ажиглах боломжийг бүрдүүлсэн юм.

200 метрийн гүнд 9 хүртэлх хүнийг аваачих боломжтой шумбагч онгоц далайн гүний аялалд дэвшил авчирлаа

Тус брэндийн зүгээс "U-Boat Worx" гүний шумбагч нь харь ертөнцөд очсон мэт өвөрмөц мэдрэмжийг эрэлхийлж буй хүмүүст манай гарагийн хамгийн бага судлагдсан хэсэг болох далайн гүнд нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж чадна хэмээн итгэж буйгаа мэдэгдээд байна.

U-Boat Worx NEXUS 8 загварын шумбагч нь 9 хүний багтаамжтай ба нисгэгчийн хоёр талд тус бүр гурван бизнес зэрэглэлийн суудалтай аж. Түүнчлэн суудлыг хэвтүүлэн 12 буюу түүнээс дээш насны 2 хүүхэд суух боломжтой сандал бий гэнэ. Нийт гурван хэсгээс бүтэх их биетэй уг шумбагчийн зорчих хэсэг бүтэн шилэн хийцтэй тул зорчигчдын харах өнцөг хязгаарлагдах явдал гарахгүй гэдгээрээ онцлогтой.

“Усны мандал доогуурх орон зайд аялах U-Boat Worx NEXUS 8-ын бас нэгэн давуу тал нь бүх чиглэлд хөдлөх боломжтой болсон явдал юм. Ийнхүү Cruise Sub загварын шумбагчдын хувьд заавал байх ёстой чадваруудын нэг хэмээн тодорхойлогдоод байсан урагшлах, ухрах, доошлох зэрэг хөдөлгөөнүүдийг гүйцэтгэх болсон нь зорчигчдод далайн гүнийг чөлөөтэй ажиглах боломж бүрдүүлжээ” хэмээн үйлдвэрлэгчдийн зүгээс мэдээлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()