Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Заавал ямар нэгэн юмны дарга нэр сэтэр л зүүхгүй бол үхчихгээд байдаг үнэхээр ичмээр нүдний булайнууд байх юмаа. Ядахад энэ бөөн балай булай дур нь хүний нутагт ирээд ч арилахгүй улам л элийрээд л. Дуртай хоббитой хүнд хэрэгтэй, шаардлагатай нэг юмны дарга бол бас яахсан, үгүй ээ бүр нэжгээд юм болгоны дарга болох гээд дайрчихдаг балайг яалтай ч билээ бурхан минь гэж. Хэн ч сонгоогүй байхад л тийм ч холбооны дарга, бүдүүн дарга гээд л бүр нэг дүрдээ орчихсон, хаана л амьтан цуглана, тэр бүхэнд гүйж очоод л чичрээд л дайрчихдаг энэ дарга доргын суудалд нэрэнд дуртай улсыг ойлгох ухаан мунхаг надад үл хүрмой.
5 настай жаалуудын нэвтрүүлгийн үеэр хэлдэг шиг л
-Чамайг хэн энэ хүнүүсийн дарга гээд хэлж сонгочихсон юм бэ??? гэдэг шиг л өөрөө өөрийгөө сонгочихоод л тууж явдаг элий балайнуудаа гэж. Ядахад овоо аштайхан юм хийж байсан газарт хүртэл гүйж очоод бас л нэрэн дээрээ нэг нэмэр хачир нэмээд дарга дорго нь болж аваад яг л баастай хар батгана шиг л аятайхан үйл ажиллагаатай байсан газрыг бүр юу ч үгүй хувааж тарааж самарчихнаа. Тиймэрхүү улс яг л батгана явсан газар балагтай гэгчийн үлгэр л болох юм харжээ байхад. Ядахад ямарч мэдрэмжгүй ээ, амьтан хүн шоолоод л өөрийг нь хүлээж авахгүй байхад л хөөс сахруулаад тууж л явах.
Ядаж л олныг удирдах дуртай, нэг л их амьтан хүнд хэрэгтэй, чухал царайлахыг хүсдэг бол наад зах нь хүн гүтгэдэггүй, ноён нуруутай байх хэрэгтэй л дээ дурны хонгиорхуу улс мээнь. Согтуудаа хаа нэг солиорч байгаа бол яая гэхсэн золиг гэж. Дандаа эрүүлдээ тархиндаа дарга доргын донт сум дүүжлээд чичирч явах гэж тийм л дурламаар сайхан л эд байдаг юм байх даа. Аягүй, аягүй
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ