Tаныг цочоохгүйгээр айлгах аймшгийн кинонууд

Зарим нэг нь цочоодог аймшгийн киноноос таашаал авч адреналинаа ялгаруулдаг бол нөгөө нэг нь зүрх сэтгэлээсээ тэрхүү кинонуудыг үзэн яддаг. Хэрэв та тэр хүмүүсийн нэг бол үргэлжлүүлэн уншаад цочоодоггүй аймшгийн кинонуудаа жагсаан бичээд амтат попкорноо бэлдэж шөнөжин киногоо үзээрэй. 

Tаныг цочоохгүйгээр айлгах аймшгийн кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Se7en

Киноны 54 минутад гардаг гэнэтийн үйл явдлыг эс тооцвол тус кино нь гэмт хэрэг, драм болон аймшгийн төрлүүдийг хослуулсан учир танд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэх болно.

Se7en

2 Wait Until Dark

Энэхүү гайхалтай зохиолыг жүжигчин Одри Хепбёрн амилуулсан ба нэг ч цочоодог хэсэг гардаггүй.

Wait Until Dark

3 The Village

Нийгмийг тарчлаан зовоох нууцлаг амьтдын талаар өгүүлэх энэ кино таны төсөөлөөгүй үйл явдлуудыг гаргаж хэзээ ч уйдаахгүй. Гэнэтийн том цочоох хэсэг гарна гэж санаа зоволтгүй киногоо үзээрэй. 

The Village

4 Rosemary's Baby

Гол дүрийн жүжигчин үзэгчдийн анхаарлыг олон зүйлсээр татах бөгөөд кино үргэлжлэх тусам "Дараа нь яах бол?" гэсэн бодол орж ирнэ.

Rosemary's Baby

5 The House of the Devil

Цаг хагас үргэлжлэх энэхүү кино таныг сандарснаасаа болоод хумсаа идэхэд хүргэдэг гэнэ шүү. Киноны хамгийн гол хэсэгт таныг цочоох маш том үйл явдал гарна гэдгийг анхааруулж хэлье. 

The House of the Devil

6 The Omen

Хэрэв та ирээдүйд хүүхэдтэй болно гэсэн мөрөөдөл тээж явдаг бол  "The Omen" киног үзэхгүй байхыг зөвлөх ч тус кино нь аймшгийн кинонд дурлагсдын дуртай кинонуудын нэг билээ. Нэг цаг 41 минутын үед бэлтгэлтэй байгаарай. 

The Omen

7 The Blair Witch Project

90-ээд онд гарч байсан "The Blair Witch Project" кино нь аймшгийн төрөлд шинэ урсгал оруулж ирсэн гэгддэг. 

The Blair Witch Project

8 Lake Mungo

Австралийн инди-аймшгийн киноноос сэтгэл ханамжаа бүрэн авахын тулд үзэхээсээ өмнө киноны талаар юуг ч хайхгүй байхыг зөвлөе. 

Lake Mungo

9 The Fly

Жеф Голдбламын тоглосон тус кинонд аймшгийн нүүр будалтыг тултал ашигласан байдаг. Хэдий зүрхийг тань зогсоох гэнэтийн хэсгүүд гарахгүй ч энэхүү киног тийм  ч хурдан мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

The Fly

10 Buried

Амьдаараа булуулбал яах вэ гэж бодож байсан уу? Аймшгийн кинонд дурлагсад "Buried"-ийг аймшгийн гэж хэлэхгүй ч жижиг зайд байхаас айдаг хүмүүсийн хувьд жинхэнэ хар дарсан зүүд юм. 

Buried

11 The Shining

"The Shining" киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Алдарт зохиолч Стивен Кингийн бас нэгэн сэтгэл догдлом сонирхолтой зохиолоос бүтсэн бүтээл билээ. 

The Shining

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()