Шинэ үеийнхний хуучин имиж буюу "ЗОДООН"

2022-04-28, 09:59
3,554
Шинэ үеийнхний хуучин имиж буюу "ЗОДООН"

 

Өчигдөр байрны гадаа 5 эсвэл 6-р ангийн сурагчид бололтой 50 орчим хүүхэд шавчихсан бужигнаж байв. Жижигхэн биетэй нэг хүүг гурвуулаа нийлж зодож буй нь тэднийг ийн цуглахад хүргэжээ. Зодуулсан хүүг харахад зүүн нүднийх нь доор сэтэрчихсэн харагдав. “Юунаас болж зодолдсон юм?” гэж асуухад “Ангийн маань охинг дээрэлхээд байсан юм” гэх нь тэр. Харин зодсон хэд “Маргааш жинхэнэ ална аа, чамайг” гэсээр явцгаалаа. 

Ээж аавын үед, миний үед ч байсан өнөөх зодоон. Хүүхдийн минь үед ч байх бололтой. Нударгаар бүхнийг шийддэг жинхэнэ эрс. Техник технологи гэрлийн хурд шиг хөгжсөн ч хүүхэд хүмүүжүүлэх арга барил огт өөрчлөгдөөгүй аж. Зодож болохгүй. Бусдыг дээрэлхэж болохгүй. Хүний биед халдахгүй байх наад захын соёлыг шинэ цагийн хүүхдүүд ч сураагүй өнгөрчээ. 

Булан эргээд хулгайч нохой шиг тамхи татдаг сурагчид, зодоон хийж танхайрдаг хүүхдүүд гээд... Хуучин үеийн үлдээсэн хог хаягдлыг өвлөлгүй яг бүтэн үеэрээ бид хэзээ цэвэрших юм бол?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()