Жинхэнэ "Зомби" болсон аварга загасны бичлэг ил болжээ

Испанийн нэгэн хаягдсан аквариумаар аялж байсан шумбагчид "Зомби" болсон аварга загастай дайралдсан бичлэгээ цахим орчинд байрлуулсан нь багагүй шуугиан тарьжээ. Жуж Урбекс хэмээх франц эмэгтэй нөхрийн хамтаар чөлөөт цагаараа далайн гүнд хаягдсан газруудаар шумбах дуртай бөгөөд энэ удаад хэзээ ч мартагдахааргүй зүйлтэй нүүр тулсан байна. 

Жинхэнэ "Зомби" болсон аварга загасны бичлэг ил болжээ

2014 онд Испанийн баруун хойд эргийг томоохон цунами нөмөрсөн. Тэр үед энэхүү аквариум живсэн бөгөөд ажилчдыг нь нүүлгэн шилжүүлсэн учраас хүний амь эрсдээгүй аж. Харамсалтай нь зарим нэг газар, далайн амьтад үлдсэн байсан нь тэндээ гацаж ийм байдалтай болжээ. 

Жуж Урбекс нөхрийн хамтаар 2022 оны 3-р сард тус аквариумаар шумбасан аж. Тэд харин бараг л занданшсан аварга загасны шарил, далайн од, наймаал зэргийг олсон байна. 

Хосууд формальдегид хэмээх химийн бодистой сав задарсан байсныг илрүүлжээ. Энэхүү бодис занданшуулах үйлчилгээтэй учраас үлдсэн амьтдыг бүтнээр нь хадгалж чадсан бололтой. 

Урбекс энэхүү нээлтийнхээ тухай "Хөөрхий амьтад хашаа ч гарах газаргүй болоод эндээ тарчилж үхсэн бололтой. Надад үнэхээр харамсалтай байна" гэж ярьжээ. 

Хосууд энэхүү газрыг хамгаалахын тулд аквариумын нэр болоод байршлыг нь нууцлахаар шийдсэн аж. Гэхдээ тэд Испанийн баруун хойд эрэг дагуу байдаг, 2014 онд хаагдсан гэдгийг ил болгосон юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()