Зам ба оюуны түгжээ

2022-04-26, 12:57
1,285
Зам ба оюуны түгжээ

 

Өвөл болгон яригддаг сэдэв утаа. Өдөр бүр яригддаг сэдэв түгжрэл. Асуудал тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох санал асуулга явуулах хүртлээ дордсон. Сургууль, цэцэрлэгүүдийн цагийн хуваарийг ч өөрчлөөд амжив. Үе үеийн хотын дарга нарын дэд бүтэцгүй, дур зоргоороо хот төлөвлөж ирсэн алдаатай бодлогын үр дүнг нийслэлчүүд үүрсээр. Иргэд өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд өнгөрүүлж байна. Энэ нь дундаж наслалтаар тооцвол нийслэлчүүд амьдралынхаа 7 жилийг замын голд, дөрвөлжин кабинд өнгөрүүлдэг гэсэн үг юм. Хотын хүн ам жилд дунджаар 2.5%-иар өсдөг бол тээврийн хэрэгслийн тоо 6.7%-иар өсдөг. Томоохон улсуудын тосгоны дайтай 1.5 сая гаруй хүн амтай хотын иргэн зам дээр 2 цаг түгжирдэг гэхээр инээдэмтэй.

Түгжрэл овилгогүй улс төрчдийн попрох сэдэв болохоос хэтрэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Э.Бат-Үүл гуай “2016 онд метротой болно” гэж цээжээ дэлдэж байсан бол экс хотын дарга С.Амарсайхан “2021 онд агаарын дүүжин тээвэртэй болно” гэж байв. Мэдээж хоёул молиго модон чихэр. Харин одоогийн дарга Д.Сумъяабазар “Хурдны зам, баганан тулгуурт хөнгөн галт тэргийн төсөл хэрэгжүүлнэ” гээд мэдэгдээд амжсан. Түгжрэлээр туг барьсан худал амтай улс төрчдийн цуваа дахиад ч үргэлжилнэ...

Цэцэрлэг, сургууль оволзоод бид “Тэг зогсолт”-оо тэмдэглэсээр. Бохир нийтийн тээвэр, стандарт бус дугуйн зам, дэд бүтэцгүй төлөвлөлт, далан худалч дарга нартай миний хот. Үнэндээ нийслэл хотын иргэдэд стрессдэхгүй замын хөдөлгөөнд оролцох нэг ч сонголт байхгүй. Оюуны түгжээ тайлагдаагүй цагт замын түгжээ арилах болов уу даа...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()