Хөхний даруулга зүүхгүй байхын ач тус

Эртний Грекийн үеэс эхлэн бүсгүйчүүд хөхний даруулга хэрэглэж эхэлсэн байдаг. Харин өнөөдөр дэлхийн бараг бүх эмэгтэйчүүд хөхний даруулгыг байнгын хэрэглээгээ болгожээ. Гэхдээ хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч илүү сайн талтай байдаг болохыг сүүлийн үеийн олон судалгаагаар батлаад байна.

Хөхний даруулга зүүхгүй байхын ач тус

1 Цусны эргэлт сайжирна

Хүмүүс аль болох биедээ эвтэйхэн хувцас өмсөхийг зорьдог ч бүх л төрлийн хөхөвч нь бариу таарч байхаар хийгдсэн байдаг. Тиймээс хөхөвч нь бусад бариу хувцаснуудын нэгэн адил хялгасан судаснуудыг хавчиж, цусны эргэлтийг бууруулдаг байна.

Хөхөвчгүй явснаар зөвхөн хөх гэлтгүй биеийн бусад хэсгийн цус чөлөөтэй эргэлтэд орж, цаашлаад эрүүл мэндийн аливаа асуудлаас урьдчилан сэргийлж болох аж.

Цусны эргэлт сайжирна

2 Нойр сайжирна

Бүсгүйчүүд шөнө унтахдаа хөхөвчөө тайлахгүй байх нь элбэг байдаг. Гэхдээ энэ зуршил нь биед маш муу нөлөөтэй. Хөхөвчтэй унтсанаар хүний биеийн биологийн цагийн эрүүл хэмнэл алдагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс унтахдаа заавал хөхөвчөө тайлж хэвшээрэй.

Нойр сайжирна

3 Хэмжээ томрох магадлалтай

Том хөхтэй харагдахыг хүссэн бүсгүйчүүд ихэвчлэн өргөгчтэй хөхөвч зүүх нь бий. Гэхдээ том хөхтэй болмоор байвал та ердөө хөхөвчнөөс татгалзах хэрэгтэй аж. Учир нь хөх ямар нэг саадгүйгээр унжсан байрлалтай байснаар цээжний булчин татах хүчний эсрэг ажиллаж, хөхийг өргөдөг аж. Өөрөөр хэлбэл хөхөвчгүй байх нь хөхний хэлбэрийг тодотгож, илүү том харагдуулдаг юм.

Хэмжээ томрох магадлалтай

4 Хөх илүү хатуу, сэргэр болно

Францын Безансоны их сургуулийн эрдэмтэн Жан-Денис Руион нь эмэгтэй хүний анатомийг 15 жилийн турш судалж байгаа аж. Түүний хийсэн нэгэн судалгаагаар хөхөвч зүүдэг эмэгтэйчүүдийн хөх хөхөвч зүүдэггүй эмэгтэйчүүдийнхээс нэг жилийн дотор дунджаар 7мм-ээр илүү унжсан байсан гэнэ.

Хөх илүү хатуу, сэргэр болно

5 Хөхний эрүүл байдал сайжирна

Хөхөвчнөөс татгалзсан эмэгтэйчүүдийн цусны эргэлт сайжирч, булчин чангарч, арьсны болоод булчингийн ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлдэг. Түүнчлэн амьсгалдаггүй материалтай хөхөвч зүүснээс үүсэх хөлрөлт, бохирдол зэрэг арилна. Үүнээс гадна байнга хөхөвч зүүснээс болж арьсны өнгө жигд бус болдог. Харин хөхөвчнөөс татгалзвал тийм асуудал тулгарахгүй юм.

Хөхний эрүүл байдал сайжирна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()