Хадгаламжтай байхын давуу талууд

2022-04-28, 08:01
1,709

Санхүүгээ эрсдэлд оруулахгүй байх хамгийн сайн арга бол хуримтлал. Хэн ч санхүүгийн эрсдэлд орж сэтгэлийн дарамт мэдрэхийг хүсэхгүй. Гэвч амьдралд төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйлс тохиолдохыг үгүйсгэх аргагүй байдаг. Харин хадгаламж тодорхой бус байдлыг арилгаж таныг эдгээр гэнэтийн зүйлсэд санаа зовохгүй зүйлгүй болгоно. Хэдийгээр одоо байгаа цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглах чухал ч санхүүгийн хувьд ирээдүйгээ баталгаатай байлгах нь үүнээс ч олон давуу талтай юм.

Хадгаламжтай байхын давуу талууд

1 Санаа зовох зүйлгүй

Хадгаламжтай хүмүүс гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарах үед айж сандарч, санаа зовох зүйлгүйгээр асуудлаа шийддэг. Гэнэт ажлаас халагдах, тэтгэвэрт гарах зэрэг ирээдүйд үүсэж болох эрсдэлд хамгаалалт болно. Мэдээж үүний тулд л мөнгө хуримтлуулсан шүү дээ. 

Санаа зовох зүйлгүй

2 Хүү төлөхгүй

Яаралтай мөнгөний хэрэгцээ гарах үед санхүүгийн байгууллага болон бусад эх үүсвэрээс зээл авах тохиолдол бий. Энэ нь эргээд таныг хүү төлөхөд хүргэдэг. Харин хадгаламжтай хүмүүс хүүнээс болж илүү мөнгө зарцуулдаггүй. Харин ч хүү бодуулан мөнгөө арвижуулдаг.

Хүү төлөхгүй

3 Эд хөрөнгөө зарахгүй

Эд хөрөнгөө зарж борлуулан богино хугацаанд бэлэн мөнгөтэй болохын тулд зах зээлийн үнээс хямдаар зарах шаардлага үүсдэг. Мэдээж хуримтлалтай хүмүүс хөрөнгөө бариад энд тэнд гүйх нь юу л бол.

Эд хөрөнгөө зарахгүй

4 Томоохон худалдан авалт

Орон сууц, автомашин зэрэг томоохон худалдан авалт хийхэд хадгаламж ихээхэн тус болдог. Дуслыг хураавал далай гэдэг шүү дээ. Энэ мэтээр та хадгаламжаа ямар ч зориулалтаар ашиглаж болно. Магадгүй аяллаар явж ч болох юм. 

Томоохон худалдан авалт

5 Зорилго, төлөвлөгөөтэй амьдралын хэв маяг

Санхүүгийн төлөвлөгөөтэй хүмүүс мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд хуримтлалын төлөвлөгөө гаргасан байдаг. Санхүүгийн сахилга бат таны амьдралын хэв маягийг илүү төлөвлөгөөтэй, зорилготой болгож чадна гэдгийг хэлмээр байна. 

Зорилго, төлөвлөгөөтэй амьдралын хэв маяг

Хэрэв та нэгэнт хуримтлал үүсгэхээр шийдсэн бол ХААН Банкнаас зарласан "Хадгалаад аял" аянд оролцохыг санал болгож байна. 2022 оны 6-р сарын 30 хүртэл гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань) хадгаламж нээлгэх болон  хадгаламждаа 100,000 төгрөгөөс дээш орлого нэмэх тутамд нэг тохирлын эрхтэй болох юм. Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн маргаашийн төлөө мөнгөө хуримтлуулахад тань туслах энэхүү аянд нэгдээд Турк улсад аялах эрх болон өөр олон урамшууллын эзэн болоорой.  Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()