10
Кольмаркт, Вена - 4,860 ам.доллар
Кольмаркт нь Михаэлерплац болон Грабенийг холбодог Венийн худалдааны гудамж юм. Уг гудамжинд их хэмжээний брэндийн дэлгүүр болон гоёл чимэглэлийн дэлгүүр байрладаг нь Австрийн хамгийн үнэтэй худалдааны гудамж болоход нөлөөлдөг байна. Түрээслэгчид жилд дунджаар нэг кв.м талбайг 4860 ам.доллараар түрээсэлдэг.
9
Мёндон, Сөүл - 8,163 ам.доллар
Мёндон бол Сөүлийн худалдааны томоохон гудамж бөгөөд хотын төвийн оршин суугчид болон гадаадын иргэдийн дунд алдартай. Сөүлийн хамгийн үнэтэй гудамжинд байрлах байгууламжийн нэг кв.м талбайн түрээсийн төлбөр нь жилд 8163 ам.доллар байдаг гэнэ.
8
Банхофштрассе, Цюрих - 8,195 ам.доллар
Швейцарийн Цюрих хотын төв гудамж болох Банхофштрассе нь дэлхийн хамгийн үнэтэй худалдааны гудамжны нэг юм. Түрээслэгчид жилд 8195 доллараар нэг кв.м талбайг түрээсэлдэг байна.
7
Питт-Стрит-Молл, Сидней - 10,185 ам.доллар
"Питт-Стрит-Молл" нь Австралийн нийслэл Сиднейн явган хүн ихээр зорчдог гудамж бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй газар байрладаг учир нэг кв.м талбайн жилийн түрээс 10185 ам.доллар хүрдэг аж.
6
Гинза, Токио - 11,838 ам.доллар
Гинза бол Японы нийслэлийн худалдааны болон соёлын төв гудамж. Энэхүү гудамжинд их хэмжээний дэлгүүр байдаг бөгөөд дэлгүүр бүр худалдан авагчдын анхаарлыг ихээр татдаг ч маш үнэтэй байдаг. Нэг кв.м талбайн жилийн түрээс нь 11838 ам.доллар.
5
Виа Монтенаполеоне, Милан - 13.700 ам,доллар
Миланы төв гудамжны нэг бөгөөд загварын ертөнцийн чухал хэсэгт байрладаг гэхэд болно. Уг гудамжинд дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүд байдаг учир түрээс нь ч өндөр. Түрээслэгчид нэг кв.м талбайг жилд 13700 ам.доллараар түрээсэлдэг байна.
4
Элизейн өргөн чөлөө, Парис- 13,922 ам.доллар
Champs-Elysees өргөн чөлөө нь Парисын зүрхэн хэсэгт оршдог бөгөөд Конкордын талбайгаас алдарт Ялалтын хаалга хүртэл үргэлжилдэг. Барилга байгууламжийн нэг кв.м талбайн жилийн түрээс нь 13922 ам.доллар байдаг гэнэ.
3
Нью-Бонд-стрит, Лондон - 16,222 ам.доллар
Нью-Бонд-стрит нь Лондонгийн Мэйфэр дүүрэгт байрлах хамгийн тансаг гудамжны нэг бөгөөд барилга хөгжүүлэгчдийн синдикатын дарга Томас Бондын нэрээр энэхүү гудамжийг нэрлэсэн байна. Нэг кв.м талбай жилийн 16222 доллар хүрдэг аж.
2
Fifth Avenue, Нью-Йорк - 21,295 ам.доллар
Нью-Йоркийн Манхэттений төвд байрлах "Тавдугаар өргөн чөлөө" нь дэлхийн хамгийн үнэтэй гудамж гэдгээрээ алдартай бөгөөд уг гудамжинд дэлхийн алдарт брэндийн дэлгүүрүүд бий. Дунджаар нэг кв.м талбайг жилд 21295 ам.доллараар түрээслэх боломжтой.
1
Козуэй-Бей, Хонконг - 25,965 ам.доллар
Козуэй-Бей (Causeway Bay) дүүрэг нь Хонконгийн эргийн хойд хэсэгт байрладаг бөгөөд сүүлийн 10 жилийн турш дэлхийн хамгийн үнэтэй худалдааны төвийн жагсаалтыг тэргүүлжээ. Түрээслэгчид нэг кв.м талбайг жилд 27450 ам.доллараар түрээсэлдэг аж.