СААК Fashion: 2022 оныг байлдан дагуулах трендүүд

Загварын хэв маягийг тодорхойлогч дэлхийн томоохон брендүүд 90-ээд оныг эргүүлэн "амилуулж" эхэлжээ. Үүний цаад учрыг “Худалдан авагчид гял цал гэхээс илүү дотно мэдрэмж төрүүлсэн, дэгжин дизайныг шаардаж байгаа” хэмээн Harper's BAZAAR сэтгүүлийн нийтлэгч Керри Перри тайлбарласан байна. Үүний дагуу та бүхэнд 2022 оныг байлдан дагуулах загварын трендүүдийг танилцуулж байна. 

СААК Fashion: 2022 оныг байлдан дагуулах трендүүд

1 Бариу өмсгөл

80,90-ээд оны үед хүүхэн залуу гэлтгүй бүтэн биеийн бариу өмсгөлөөр гангардаг байсан үе бий. Тэгвэл энэхүү загвар Хэйли Бибер, Ким Кардашиан гэх мэт алдартнуудын ачаар эргэн ирж байна. Хэрвээ та хүсвэл илүү хар бараан өнгийнхөөс сонголтоо хийж болно. 

Бариу өмсгөл

2 Гинжин бүс

Цэвэр гоёлын зориулалттай учраас гинжин бүсийг ямар ч хувцсан дээр зүүж болно. Энэ хавраас "Chanel" бренд гинжин бүсний шинж цуглуулга гаргах гэж байгаагаас үзвэл энэхүү тренд зүгээр ч нэг хий хоосон зүйл биш бололтой. 

Гинжин бүс

3 Богино цув

Сүүлийн жилүүдэд залуучууд томдсон цув, хүрмээр гангарч ирсэн билээ. Тэгвэл энэ жилээс эсэргээрээ жижиг, бариу цув тренд болж байгаа юм байна. Үүнийг өмд, банзал гээд юутай ч хамаагүй хослуулж өмсөх боломжтой учраас та нэгийг авсан байхад санаа зовох зүйлгүй аж. 

Богино цув

4 Гялалзсан өмсгөл

Хэрвээ та үнэхээр бусдаас ялгарч харагдахыг хүсвэл жинхэнэ утгаараа гялалзсан хувцас өмсөх боломжтой боллоо. 

Гялалзсан өмсгөл

5 Тод өнгөтэй цүнх

Одоо ганцхан хар бараан бус хүссэн өнгийн цүнхээ барихад хүмүүс гайхаад байхааргүй болсон. 

Тод өнгөтэй цүнх

6 Богино банзал

Хэзээ ч моодноос гардаггүй зүйл гэвэл богино банзал байх. Гэхдээ энэ жил Miu Miu, Prada, Dior, The Attico зэрэг брэндүүд энэ тал дээр онцгой анхаарал хандуулжээ. 

Богино банзал

7 Томдсон цамц

Бие барьсан бус аль болох том хэмжээтэй цамц өмсөх нь эрх чөлөөний илэрхийлэл болсон гэлтэй. Та үүнд тааруулаад том өмд өмссөн ч болно. 

Томдсон цамц

8 Унждаг өмд

Том хэмжээтэй, унжиж явдаг өмд 90-ээд онд л тренд болж байв. Тэгвэл 2022 онд эдгээр нь эргээд эрэлттэй болсон аж. 

Унждаг өмд

9 Ил гарсан даруулга

Зуны халуунд ганцхан даруулгатайгаа явах юмсан гэж бүсгүй та бодож байсан уу? Тэгвэл энэ жил таны мөрөөдөл биеллээ олсон байна. 

Ил гарсан даруулга

10 Ажлын гутал

Өндөр ултай, ганцхан хар ажилд өмсдөг гэмээр гутал 2022 онд үнэхээр өвөрмөц төрх бүрдүүлэхийг хүссэн хүмүүсийн сонголт болжээ. Энэхүү гутлыг өмнө нь дурдсан унждаг өмдтэй хослуулах бүрэн боломжтой юм. 

Ажлын гутал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()