Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монгол компани анхны нүүрсний дээжээ гаргаж авчээ

2022-04-16, 17:43
1,731
Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монгол компани анхны нүүрсний дээжээ гаргаж авчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монголын “Telmen Energy”, “Telmen Resources” компанийн толгой компани “Tamaska” буюу “TMK Energy” Австралийн Хөрөнгийн биржид 3-р сарын 15-нд нээлттэй компаниар бүртгүүлсэн аж. 

“Telmen Energy” компанийн охин компани “Telmen Resources” нь Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс-XXXV” төсөл хэрэгжүүлдэг бөгөөд хайгуулын ажлын явцаас танилцуулжээ. 

Тус төслийн талбайд Нарийн сухайт орчимд дөрвөн цооног өрөмдөх ажлаа эхлүүлсэн юм. “Snow Leopard -1” буюу эхний цооногийг өрөмдөх явцад газрын гүнд 406-461 метрийн хооронд 44 метрийн зузаантай хийтэй нүүрс огтолсон байна. Хийний найрлага, шингээлт болон шинж чанарыг тогтоохоор шинжилгээнд өгсөн байна. Эхний цооногийн өрөмдлөг дууссанаар бусад цооногийн өрөмдлөг, шинжилгээний ажил 3-4 сарын хугацаанд дуусна гэж төлөвлөжээ.

“TMK Energy” өрөмдлөг хайгуулын ажил болон хий дамжуулах хоолойн төсөлд 4.65 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Санхүүжилтийг “Talon Energy” компани хариуцаж байгаа аж. 

Bloomberg TV Mongolia

С.Өнөрсайхан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.