Ариун цэврийн цаас яагаад ЗХУ-д тансаг хэрэглээ байсан бэ?

Орчин цагт бид өдөр тутмын амьдралаа ариун цэврийн цаасгүйгээр төсөөлж чадахааргүй болсон билээ. Сонирхолтой энэхүү энгийн бүтээгдэхүүн маань саяхны хүртэл дэлхийн ихэнх хэсэгт тансаг хэрэглээнд тооцогддог байсан аж. Үүний тод жишээ нь ЗХУ юм. Чухамдаа юунаас болоод ариун цэврийн цаас үнэд орсон юм бол?

Ариун цэврийн цаас яагаад ЗХУ-д тансаг хэрэглээ байсан бэ?

1 Владимир Маяковскийн тэмдэглэл

ЗХУ-ын алдарт зохиолч Владимир Маяковский 1920-оод оны үед Парис хотод анх зочлоод бие засахдаа ариун цэврийн цаас өнх олж үзжээ. Түүнд энэхүү бүтээл нь тун гүн сэтгэгдэл төрүүлсэн учраас энэ тухай "Парис хүн" гэдэг шүлгэндээ хүртэл дурдсан байна. Чухамдаа эндээс ЗХУ-ын иргэд мөн ариун цэврийн цаасны тухай мэдэж авсан байдаг. Эндээс түүнийг тансаг хэрэглээ гэх ойлголт төрсөн байж ч болох юм. 

Владимир Маяковскийн тэмдэглэл

2 Иргэдийн хэрэглээ

Мэдээж ЗХУ-ын удирдлага Европын бусад орнуудаас хоцрохгүйн тулд 1930-аад оны үед анхны ариун цэврийн цаасны үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Харамсалтай нь эрэлт дэндүү их байсан учраас нэг хүнд 10-аас илүүг зарахгүй гэсэн хэмжээ тогтоосон байна. 

Үүнээс болоод ариун цэврийн цаас үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг барууны бараа шиг ховор бүтээгдэхүүн болж хувирчээ. Чухамдаа үүнээс болоод 1980-аад он хүртэл ариун цэврийн цаас зарж буй газарт уртаас урт дараалал үүсч хүмүүс худалдаж авсан цаасаа алдахгүйн тулд хүзүүндээ зүүгээд явж буй дүр зураг элбэг тааралддаг байсан гэнэ. 

Тэгвэл энгийн иргэд ховор ариун цэврийн цаасыг юугаар орлуулдаг байсан юм бол гэж та гайхаж байж магадгүй. Тухайн үед айл бүр сонин авч уншдаг байсан учраас хэрэггүй болсныг нь жижиглэж тавиад бие засахдаа ашигладаг байсан юм. 

Иргэдийн хэрэглээ

3 ЗХУ-д ариун цэврийн цаасыг хэрхэн үйлдвэрлэдэг байсан бэ?

Харамсалтай нь түүхий эдийг нь гадаадаас авдаг байсан учраас цаас ховордож 1960-аад онд зөвхөн гадаадын иргэд байрладаг зочид буудлуудад ариун цэврийн цаас тавьж өгдөг болжээ. Түүхий эдийн асуудлыг шийдэхийн тулд 1969 онд Ленинград хотын ойролцоо Сиасскийн цаасны үйлдвэрийг байгуулсан юм. Тухайн үед ЗХУ-д ийм төрлийн цаас хийх технологи байгаагүй учраас Их Британиас "Walmsley" хэмээх төхөөрөмж захиалж үйлдвэрээ байгуулжээ. 

Анхандаа тус үйлдвэр гацуур, улиас модоор цаас хийж, эхний жилдээ 30 сая ороомог үйлдвэрлэсэн нь нүд ирмэхийн зуур дууссан байна. Ингэж та бидний сайн мэдэх "Туалетная Бумага" гарч ирсэн аж. 

ЗХУ-д ариун цэврийн цаасыг хэрхэн үйлдвэрлэдэг байсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()