Загварын бэлэг тэмдэг болсон одууд 2000-аад онд хэрхэн хувцаслаж байсан бэ?

Хуучны зургаа харах үедээ бид тогтмол шоконд орж байдаг гэхэд буруудахгүй. Бид өөрсдийн хувцаслалт, нүүр будалтыг хараад ихэнхдээ алмайрдаг. Гэхдээ азаар энгийн иргэд бид зөвхөн гайхшардаггүй бөгөөд одууд хүртэл өнгөрсөн үеийн зургаа харж, шоконд ордог гэнэ шүү. Ингээд орчин үеийн загварын бэлгэ тэмдэг болсон бүсгүйчүүд өмнө хэрхэн хувцасладаг байсан талаар сонирхоцгооё.

Загварын бэлэг тэмдэг болсон одууд 2000-аад онд хэрхэн хувцаслаж байсан бэ?

Виктория Бекхэм (Victoria Beckham)

2000-аад оны үед мэдрэмжгүй хувцасладаг байсан эмэгтэй орчин үеийн загварын бэлгэ тэмдэг болно гэж хэн санах билээ. Тэрээр тухайн үед хэт богино банзал, даашинз өмсөж, биеийнхээ ихэнх хэсгүүдийг ил гаргаж байсан бөгөөд энэ нь нэлээд шүүмжлэл дагуулдаг байв.

Виктория Бекхэм (Victoria Beckham)

Пэрис Хилтон (Paris Hilton)

Алдарт шаргал үст бүсгүй ямар нэгэн баяр ёслол, үдэшлэгийг ягаан өнгийн саатай богино даашинзгүй төсөөлж чаддаггүй байсан болов уу. Харин одоо тэрээр илүү загварлаг хувцаслах болсон ч өнгөрсөн үеийн зургууд доог хүртэл шүтэн бишрэгчдийнх нь инээдийг хүргэсээр л...

Пэрис Хилтон (Paris Hilton)

Женнифер Лопес (Jennifer Lopez)

Залуу насандаа дуучин бүсгүй тод өнгийн, задгай хувцас өмсөх дуртай байсан. Хэрвээ даашинз өмсвөл заавал биеийн аль нэг хэсэг ил гарсан хувцас өмсөж, харин хослол өмсвөл дотуур хувцас өмсдөггүй байжээ.  Гэхдээ бүсгүй одоог хүртэл өвөрмөц хувцас өмсөхөөсөө татгалздаггүй ч илүү даруухан, мэдрэмжтэй болж бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал авдаг эмэгтэйчүүдийн нэг болсон.  

Женнифер Лопес (Jennifer Lopez)

Блейк Лайвли (Blake Lively)

“Gossip Girl” кино Блейк Лайвлиг дэлхийн хэмжээний алдартан болоход нөлөөлсөн юм.  Блейк кинондоо хамгийн загварлаг эмэгтэйн дүрийг бүтээж байсан бөгөөд энэхүү туршлагаа бодит амьдрал дээрээ хэрэгжүүлэхээр шийдсэн байна.  Гэхдээ 2000-аад оны үеийн Блейкийг загварын хатан хаан гэж хэлэхэд хэцүү. Богино суудалтай өмд, уранхай майк, гэрэлтсэн цамц, ягаан цамц гэх мэт.

Блейк Лайвли (Blake Lively)

Меган Маркл (Meghan Markle)

Энгийн нэгэн бүсгүй ханхүүгийн эхнэр болсны дараа дэлхий даяар Меганы талаар ярьж эхэлсэн. Бүсгүйчүүд түүний хувцаслалтыг дуурайж эхлэх болсон бөгөөд баян шүтэн бишрэгчид нь яг л Маркл шиг хувцаслах болсон байна. Олон нийтийн дунд “Меганы нөлөө” гэх яриа хүртэл гарчээ. Тэр Кейт Миддлтоноос ч алдартай болсон. 

Меган Маркл (Meghan Markle)

Моника Беллуччи (Monica Anna Maria Bellucci)

Моника Беллуччи мэдрэмжгүй хувцасладаг алдартнуудын тоонд багтсан тохиолдол үгүй. Урт даашинз, тэнцвэртэй нүүр будалт, гайхалтай үс нь түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулдаг бөгөөд тэр одоо ч энэхүү загварын хэв маягаа хадгалсан хэвээр.

Моника Беллуччи (Monica Anna Maria Bellucci)

Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

“Sex and the City” киноны алдарт жүжигчин Сара үргэлж бусдаас ялгарч байсан гэхэд болно. Он жил өнгөрөх тусам түүний хувцас бүтээлч байдлаас илүү онцгой, өвөрмөц цор ганц хэв маягтай болж ирсэн. Зөвхөн өөрийн хэв маягт тохируулж хувцаслах гэдэг бүхий л цаг үед алдартай байх нь ойлгомжтой.

Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

Кейт Уинслет (Kate Winslet)

“Английн сарнай” гэгдэх тэрээр маш олон шагналын эзэн билээ. Түүний гоо үзэсгэлэнгийн цор ганц нууц нь ердөө өөрөөрөө байх юм. Улаан хивсний ёслол, гэр бүлийн зугаалга гэх мэт бүхий л нөхцөлд байдалд тэр үргэлж натурал харагддаг. Бүсгүйн хувцаслалт хэд хэдэн удаа шүүмжлэлд өртөж байсан ч тэр энэ байдлыг огт тоодоггүй. Кейтийн хувцаслалтыг маш олон хүмүүс дуурайдаг бөгөөд олон бүсгүйчүүдийн загварын бэлгэ тэмдэг гэхэд болно. Тэр ерөнхийдөө төрөлхийн гоо үзэсгэлэнг дэмждэг бөгөөд гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг.

Кейт Уинслет (Kate Winslet)

Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Терон өөрийн загварлаг байдлаараа загвар зохион бүтээгчдийн анхаарлыг ихээр татдаг бөгөөд ялангуяа Жон Гальяногийн шүтээн юм. Тэр үзэсгэлэнтэй, эрх чөлөөтэй, секси нэгэн бөгөөд түүний хувцаслалт үргэлж загварлаг, минимал талдаа байдаг.

Шарлиз Терон (Charlize Theron)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()