Хөхний тухай сонирхолтой баримтууд

Түүний талаар дуу хүртэл зохиогдож, шүлэг, яруу найраг тэрлэгдэж, үлгэр домогт ч яригддаг. Мянга мянган жилийн турш эрчүүд эмэгтэй хүний хөхийг шагшин магтсаар ирсэн ч, зарим зүйлс тайлагдашгүй нууц, оньсого хэвээр байна. Ингээд энэхүү нууцлаг хөшгийг нээж, эмэгтэй хүний биеийн нэгэн нандин хэсгийн талаарх төөрөгдөл таамгийг тайлах нийтлэлийг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна.

Хөхний тухай сонирхолтой баримтууд

1 Хөх томруулах хагалгаа

Гоо сайхны мэс заслын хамгийн түгээмэл хийгддэг ажилбар нь мэдээж хөх томруулах хагалгаа юм. Жүжигчин Памела Андерсоныг ийм хагалгааны эхлэлийг тавьж, охид, хүүхнүүдийг уруу татсан хэмээн буруутгадаг. Гэвч “Малибугийн аврагчид” киноны баатар хөх томруулах хагалгаа хийлгэснээс хойш олон жил өнгөрч, зөвхөн ноднин жил л гэхэд 286,254 америк эмэгтэй хөхөө мэс заслын аргаар томруулжээ. Үүнийг арьс татуулах гоо сайхны мэс ажилбартай харьцуулахад бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм байна. Мөн хөх багасгах, нөхөн сэргээх, хөх өргөх, өөхөн эд шилжүүлэн суулгах, хиймэл эд тавих гэх мэт олон хөхний мэс ажилбарын олон төрлүүд байдаг байна.

Хөх томруулах хагалгаа

2 Нүд рүү биш хөх рүү...

Эрчүүд эмэгтэй хүнтэй анх танилцахдаа нүд рүү нь эхэлж хардаг гэсэн бүрхэг хариултанд бүү итгэ. Судалгаагаар, тэд танилцсан эмэгтэйнхээ хөх рүү хамгийн түрүүнд хараа бэлчээдэг болох нь батлагджээ. Гэхдээ энэ нь эрчүүдийг хөнгөмсөг, шалиг гэдгийг илтгэж буй хэрэг биш, гагцхүү хувьслын үр дагавар гэдгийг шинжлэх ухаан тогтоожээ. Учир нь эмэгтэй хүний хөхөөр нь эрчүүд үр тогтоох, хүүхэд төрүүлж, хөхүүлэх чадвартай эсэх болон эрүүл мэндийн байдлыг нь тандаж чаддаг аж. Чухам эрчүүд том хөхтэй хүүхнүүдэд дуртай байдгийн шалтгаан энэ бололтой.

Нүд рүү биш хөх рүү...

3 Хөхний ч сэрэл хөдөлдөг

Үүнийг нэг бус хэд хэдэн аргаар батлан харуулж болно. Эмэгтэй хүний сэрэл хөдөлсөн үед хөх чангарч хатууран, нөсөө нь хүртэл маш мэдрэмтгий болж ирдэг. Энэ үед хөхөнд хүрэхэд зүгээр ч нэг тааламжтай санагдах биш үгээр хэлэхийн аргагүй таашаал авч ирдэг. Нарийн яривал сэрэл хөдөлсөн үед хөх нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний нэгэн адил томорч, хэмжээ нь бүхэл бүтэн нэг размераар өсдөг. Нийт эмэгтэйчүүдийн ойролцоогоор нэг хувийнх нь хөх маш мэдрэмтгий байж, зөвхөн хөхөө оролдуулснаар дур тавих тохиолдол ч байдаг байна.

Хөхний ч сэрэл хөдөлдөг

4 Том хөхтэй хүүхнүүдэд спорт халгаатай

Том хөхтэй хүүхнүүдийн хувьд гүйх, олон төрлийн дасгал хөдөлгөөн хийх, үсэрч харайх зэрэг нь жинхэнэ хүнд сорилт байдаг. Дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх үед таагүй мэдрэмж төрөхөөс гадна нуруунд их ачаалал өгч өвтгөдөг. Түүнчлэн эргэн тойронд байгаа эрчүүдийн анхаарлыг татан эвгүй байдалд оруулж, дасгал хийх эрч хүчийг сулруулдаг. Түүнээс гадна аэробекийн ихэнхи дасгал хөдөлгөөн хөхийг сунгаж, бүр хөхний холбоос эдийг таслан маш хурдан суларч унжихад хүргэх аюултай. Тиймээс дээрх хүндрэлүүдээс ангижирахын тулд чанартай спорт хөхөвч хэрэглэх ёстой бөгөөд үүнийг олох гэдэг бас л нэг асуудал болдог байна.

Том хөхтэй хүүхнүүдэд спорт халгаатай

5 Хөхөнд эрх чөлөө олго

Олонхи эмэгтэйчүүд эрчүүдтэй тэгш эрхтэй байхыг хүсдэг. Энэ нь гадуур цээж нүцгэн явах эрх хүртэл багтдаг гэнэ. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн энэ эрхийг дэмжихийн тулд хүний эрхийн төлөөх нэгэн хөдөлгөөн “freethenipple” трэндийг гаргаж ирсэн байна. Энэ нь хөхөө гаргаж зураг авахуулах боломж юм. Энэ нь телевиз, сонин сэтгүүл, онлайн мэдээллийн хэрэгслүүдэд хөх ил гаргаж хувцаслахыг хориглосон хоригт өгсөн хариу гэнэ. Ер нь маш олон тэгш эрхийн төлөө байгууллагаас энэ үзэл санааг дэмжиж, эмэгтэй хүмүүс эрчүүдтэй нэгэн адил гадуур цээж нүцгэн явах ёстой хэмээн үзэж байгаа ажээ.

Хөхөнд эрх чөлөө олго

6 Түүхэн дэх хамгийн том хөх

АНУ дэлхийд бахархан гайхуулах олон зүйлтэйгийн нэг нь энэ юм. Тодруулбал дэлхийн хамгийн том натурал хөх Америкийн иргэн Энни Хоукинс-Тернерынх. Түүний хөхний хэмжээ ойролцоогоор 48V. Өөрөөр хэлбэл, хөхний тойрог, аяганы хэмжээ нь 178 орчим гэсэн үг. Энни 9 настайгаас нь хөх нь ургаж эхэлснээс хойш өдгөө ийм хэмжээнд хүрээд байгаа талаар ярьжээ. Харин хиймэл хөхний тухайд Бразилийн иргэн Шейли Херши хамгийн том хөхтэйд тооцогдоно. Тэрээр хөхөө 34FFF хэмжээтэй болтол нь томруулсан ч бага санагдаж, ойрын хугацаанд дахин хагалгаанд орохоор зэхэж байгаа гэнэ.

Түүхэн дэх хамгийн том хөх

7 Анатомын хичээлийг эргэн сөхвөл...

Хүний биеийн бүтцийн талаар багахан зүйл эргэн сануулья. Эмэгтэй хүний хөх хоёр хэсгээс бүрдэнэ. Гадаад хөх буюу сүүний булчирхай. Энэ нь бас л, арьс, нөсөө, хөхний толгой гэсэн гурван хэсгээс тогтоно. Арьс бол ойлгомжтой, харин нөсөө буюу ареол бол хөхний толгойн хэсгийг тойрон байрлах бараан өнгийн хэсэг арьс юм. Эмэгтэй хүний хөхний хэлбэр, хэмжээнээс хамаараад хөхний толгой болон нөсөө нь хөхний дээд, төв, доод хэсэгт байрлаж болно. Хэдийгээр хөх нь өөрөө маш мэдрэмтгий эрхтэн ч гэлээ хөхний толгой болон нөсөө нь агаарын хэм болон эд юманд хүрэхийг илүү мэдэрдэг байна. Сонирхолтой нь, эмэгтэй эрэгтэй хүний хөх бүтцийн хувьд ижил ч хөгжлийн түвшнээрээ ялгаатай байдаг аж.

Анатомын хичээлийг эргэн сөхвөл...

8 Хөх унжих нь байгалийн жам

«Унжих» гэдэг бол эмэгтэй хүний хувьд сэтгэл сэрдхийлгэм үг бөгөөд үйл явц юм.  Гэвч үүнээс хаашаа ч бултах аргагүй. Нас ахисан эмэгтэй хүмүүсийн талаар “өвдгөө хүрсэн хөхтэй”, “хөхөө унжуулаад” хэмээн хошигнодог нь залуухан охид бүсгүйчүүдийг айдаст автуулж, хөхөө унжихаас хэрхэн сэргийлэх тухай бодолд дарагддаг. Судалгаагаар, хөх унжих нь таван үндсэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд, нас, тамхи татах, жирэмслэлт, жин болон хөхний хэмжээ. Тиймээс хэрэв бүсгүй та том хөхтэй болохыг мөрөөддөг бол, түүнчлэн эрчүүд хайртай бүсгүйгээ мах мариатай байгаасай гэж хүсдэг бол хөх унжлаа гэж санаа зовдоггүй байх хэрэгтэй юм байна.

Хөх унжих нь байгалийн жам

9 Хөхний хамгийн түгээмэл хэмжээ

Хамгийн том таван размерийн буюу барууны орнуудад нэрлэж заншснаар DD нь маш ховор хэмжээнд тооцогддог байсан. Гэвч сүүлийн үед энэ үзүүлэлт огцом өөрчлөгдож, 2013 онд л гэхэд эмэгтэйчүүд ихэвчлэн ийм размерийн хөхөвч худалдан авах болов. “Тав” размерийн хөхөвч зүүдэг азтай алдартнуудаар Ким Кардашьян, Кейт Аптон, Тайра Бэнкс нар тодорсон.

Хөхний хамгийн түгээмэл хэмжээ

10 Хөхөнд төгс хэмжээ гэж байдаггүй

Хөхийг хүнээр төсөөлүүлбэл ихрүүд биш эгч дүүс юм. Өөрөөр хэлбэл хамгийн төгс харагдах хөх ч үнэн хэрэгтээ ижил бус хэмжээтэй байдаг. Харахад л нэг нэгнээсээ хэмжээ болон хэлбэрийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай байх аж. Мэдээж энэ нь зөвхөн унаган төрхөөрөө байгаа хөхөнд нь хамаатай. Учир нь гоо сайхны хагалгаа ямар ч гайхамшгийг бүтээж чадна шүү дээ. Хөх хэлбэр, хэмжээ, уян хатан байдлаараа ялгаатай байхаас гадна ихэнхи эмэгтэй хүмүүсийн зүүн талын хөх нь баруунаасаа ялимгүй том байдаг байна. Гэхдээ энэ ялгааг маш сайн ажигч хүн л анзаардаг гэнэ.

Хөхөнд төгс хэмжээ гэж байдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()