Зэрлэг байгальд амьдарч, араатан амьтадтай "найзалдаг" бүсгүй

22 настай Кристен Керр (Kristen Kerr) амьтны асрамжийн газар өссөн бөгөөд хүүхэд насаа бар, арслан, цоохор ирвэс гэх мэт зэрлэг амьтдын дунд өнгөрүүлжээ. Бүсгүй өөрийгөө өөр нэгэн Доктор Дулиттл хэмээн үздэг. Тэрээр өөрийгөө амьтадтай төвөггүй ойлголцож, ярилцаж чаддаг гэжээ. Үүний ачаар амьтад ч түүнийг ойлгож, өөрсдийн нэг мэтээр хүлээж авдаг байна.  Ингээд зоригт бүсгүйн сонирхолтой амьдралтай та бүхнийг танилцуулъя. 

Зэрлэг байгальд амьдарч, араатан амьтадтай "найзалдаг" бүсгүй

Өмнөд Африк гаралтай 21 настай бүсгүй бүхий л амьдралынхаа турш зэрлэг амьтдын хүрээлэл дунд өсөж байгаа бөгөөд тэднийг өөрийн найз, үлгэр дуурайлал авах зүйл мэтээр хүлээн авдаг. Түүнийг бага байхад эцэг нь арслан гэх мэт мийн овгийн том амьтад үржүүлдэг байсан нь Керрийг амьтанд хайртай болоход нөлөөлжээ. 

10 насандаа Керр зэрлэг амьтадтай илүү ойрхон байхын тулд сургуульд сурахаа больж, гэрээрээ хичээлээ үзэх болсон байна.

Нэгэн удаа Керр эцгийнхээ хамт сүйрсэн фермээс гурван цоохор ирвэс аварчээ. Тэдний дунд хээлтэй ирвэс байсан бөгөөд удалгүй төрсөн байна. Ингээд Кристен цоохор ирвэсний зулзагануудыг төрсөн цагаас нь эхлэн халамжлан өсгөжээ. 

Мөн тэдний амьтны асрамжийн газар тахь, арслан болон бусад төрлийн аюулд орж буй амьтдыг авчирдаг байна. Амьтны асрамжийн газар ажиллах нь Керрд үгээр хэлэмгүй аз жаргал мэдрүүлдэг гэнэ. 

"Манай гэр амьтны асрамжийн газраас 10 ярдын зайтай оршдог учир өглөө сэрээд хардаг хамгийн эхний зүйл маань цоохор ирвэсүүд байдаг" хэмээн бүсгүй ярьсан байна.

2018 оны 9 сард Керр Йоханнесбург руу нүүж амьдралаа өөрчлөхөөр шийджээ. Тэнд бүсгүй оффисын ажилд орсон ч удалгүй бүх зүйлийг орхиж төрсөн нутаг руугаа буцсан аж. 

Бүсгүй “Миний ажигласнаар хүмүүс хоорондоо үргэлж өрсөлдөж байдаг мэт санагдсан. Тансаг байшин, үнэтэй машин, ухаалаг утас гэх мэт. Харин би зөвхөн өөрийн дуртай газраа л байх хүсэлтэй. Би өдөр бүр компьютерын ард сууж буй ажлаа үзэн яддаг байсан. Одоо бол би маш аз жаргалтай байна” гэжээ.

Үүнээс гадна тэрээр өөрийгөө амьтантай харьцахдаа хамгийн шилдэг нь гэж үздэг. Тэр амьтдын хэлийг ойлгож, амьтад ч түүний хэлийг гайхалтай ойлгодог аж. 

Хэдийгээр Кристен бүх амьтдадаа ижил анхаарал хандуулдаг ч цоохор ирвэсүүд түүний хамгийн хайртай амьтад гэнэ.

"Би тэдний хажууд хэвтэж, үнсэж, хамтдаа хонож ч чадна. Тэд намайг яах ч үгүй" хэмээн шаргал үст бүсгүй ярьсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()