Л.Оюун-Эрдэнэ: Намайг уучлаарай

2022-04-08, 14:18
847
Л.Оюун-Эрдэнэ: Намайг уучлаарай

Иргэд үнийн өсөлтийг бууруулахыг шаардан, өнөөдөр хоёр дахь өдрөө Нийслэлийн төв талбайд жагсч байна.

Тэдэн дээр Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Өчигдөр би гарч ирэхийг маш их хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй олон дүрэм журмыг давж, гарч энд ирлээ. Аль ч оронд жагсаал бүхний өмнө Ерөнхий сайд нь шууд гарч ирэх тохиолдол олон биш. Гэхдээ бид одоо шийдэл ярих ёстой. Бид хамтдаа хичээж л өнгөрсөн 30 жилд үүссэн алдаа, завхралыг засаж чадна.

Өчигдөр би Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдад огт хүч хэрэглэж болохгүй гэж байнга хэлж байсан. Гэтэл зарим хүнээс тодорхой тодруулга авах шаардлагатай байсан бөгөөд өнөөдөр ямар ч хүн хорионд байхгүй байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд надад мэдэгдсэн. Хэрвээ энэ асуудалд өөр ямар нэг зүйл байгаа бол миний хувьд хариуцлага тооцоход бэлэн байна.

Залуусаа, би та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй зүйл ч олон байна.

Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа” гэв.

Жагсаал, уулзалт үргэлжилсээр байна.

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд жагсагчидтай уулзаж байна

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд жагсагчидтай уулзаж байна

Posted by Eagle News on Thursday, April 7, 2022

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()