Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэж авлига, албан тушаалын хэрэгт оноож буй хариуцлагыг чангатгахыг шаардан ийнхүү суулт хийв. "Сандалтай суулт" маргааш мөн адил үргэлжлэх гэнэ. Ингээд та бүхэнд жагсаалд оролцсон иргэдийн үзэл бодлыг хүргэж байна.
Б.Бүжинлхам
Өсвөр үеийнхэн гадагшаа гарч амьдрах хүсэлтэй боллоо. Би өмнө хэзээ ч гадаадад амьдарна гэж бодож байгаагүй. Ээж маань 2011 онд л 600 мянган төгрөгийн цалинтай байсан. Юмны үнэ нэмэгдсэн ч ээжийн цалин хэвээрээ.
О.Хонгорзул
Утасны цаанаас орилохоо больё. Бодитоороо оролцож, үг, үзэл бодлоо илэрхийлье гэж уриалмаар байна.
О.Отгонтөгс
Авлига, албан тушаалын хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилийн хугацаанд хязгаарладаг. Мөн 2-8 жил хорьдог ялтай. Гэхдээ энэ бол ял биш, иллэг.
Харин өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм.