Далай дээрх дан хот - Мале

2022-04-04, 13:23
7,817

Мале бол Энэтхэгээс урагш бүлэг шүрэн аралд оршдог Бүгд Найрамдах Мальдив Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь. Энэ хот Каафу шүрэн арлын ижил нэртэй аралд байдаг. 100 000 орчим хүн амтай. Эртнээс наана энд хаадын өргөө байжээ. Мале арал уртаараа ердөө 2 километр, өргөнөөрөө 1 километр бөгөөд тэр чигээрээ битүү байшин барилга, зам. Ингэхдээ Мале лалын сүм хийд, зах,  жижиг тахиралдсан  гудамж бүхий цэвэр, цэмцгэр хот хэвээр байгаа юм.

Далай дээрх дан хот - Мале

Барилга барьснаар арлын талбай хоёр дахин ихэсчээ. Энд лалын шашны сүм хийд, зах, бэлэг дурсгалын барааны олон дэлгүүр, янз бүрийн хоолтой жижиг кафенууд гээд дорно зүгийн хотод байвал зохих бүх зүйл энд бий. Энд учиргүй  өдөр байшин барилга байхгүй, харин унадаг дугуй нь машинаасаа олон.  Мале хотод төөрнө гэж байхгүй, бүх жижиг гудамж  нь явсаар гурван гол замтай нийлдэг байна. Зочид буудал бүр өөрийн зугаалгын завьтай бөгөөд үүгээр хэдэн хоног олтригоор аялаж болно.

Мале хот үнэ өртөг багатай зочид буудал, зуушны газар олонтой, гэхдээ шөнө нь  өрнөдийн маягийн цайны болон цөөхөн ресторан ажилладаг. Хоёр кинотеатрт энэтхэгийн болон Холливудын кино гаргана.

Мале хотын зарим ресторан нь агууржуулагчтай, бусад нь гадаа илүү чөлөөтэй байдалд хооллохыг санал болгодог байна. Олон улсын тансаг хоолноос аваад,  Ази, Европын нутгийн хувилбар болгосон хоол гээд хоол, ундны сонголт сайтай.  Зарим ресторан бүр өглөөнөөс, бусад нь үдээр нээгдэнэ. Бүр ресторан шөнийн 1 цагт хаагдана.

Мале хот бага талбайтай ч, хэрвээ бороо орж байгаа бол, энд танд такси хэрэг болно.  Таксины үйлчилгээний өртөг нь хотын аль ч цэгт очсон 15-20 рупийн хооронд байдаг бөгөөд ачаа тус бүрээс 5 рупи (15 рупи нь нэг доллартай тэнцэнэ) нэмж авна.  Таксийг гудамжнаас барьж болно, гэхдээ Мале хотод  таксины олон албаны нэг рүү утасдан, машин захиалдаг учиртай.

Тус оронд орон нутгийн зориулалттай дөрвөн нисэх буудал бий. Бүх рашаан сувиллын газар, зочид буудал, томхон дэлгүүр, ресторан валют солих үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй бөгөөд олон орны мөнгөн тэмдэгтийг төлбөрт авдаг.  Мале хот бол 100 мянган оршин суугч болон бусад арлаас ирдэг бас олон мянган худалдан авагчийн хэрэгцээнд нийцсэн дэлгүүр хоршооны цөөнгүй сонголттой.

Нийслэлийн захын жижиг мухлагууд бүр өглөөний 6-7 цагаас үйлчлүүлэгчдийг хүлээн авч эхлэдэг бөгөөд харин гол гудамжнуудад байдаг дэлгүүрүүд 9-10 цагийн орчимд нээгддэг.  Бүх дэлгүүр оройн 11 цагт хаагдаж, харин мөргөлийн үеэр 15 минут завсарлана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()