АНУ-ын түүхэн дэх хамгийн том ганг харуулж чадсан гэрэл зурагчны бүтээлүүд

Америкийн гэрэл зурагч сэтгүүлч бүсгүй Дороти Ланжийг 1930 аад оны үед АНУ-ын газар тариалангийн бүс нутгууд болон Техас, Оклахома зэрэг мужуудаар аялахдаа иргэдийнх нь аж байдлыг хальсанд буулгажээ. Тухайн үед их хямрал болон олон жилийн гангаас болж хэдэн сая иргэн ажил битгий хэл орох оронгүй болоод байсан юм. Тухайн үед энэхүү зургуудыхэн ч анзаараагүй 1970 он гарсаар олон нийт Доротиг АНУ-ын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеийн жинхэнэ төрхийг баримтуулж чадсан болохыг ойлгосон байна. Чухамдаа тэрхүү их ганг түүхэнд "Шороон бүрхүүл" хэмээн нэрлэсэн байдаг. Өнөөдөр та бүхэнд тэрхүү зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

АНУ-ын түүхэн дэх хамгийн том ганг харуулж чадсан гэрэл зурагчны бүтээлүүд

1

1929 оны их хямрал бол орчин үеийн дэлхийн түүхэн дэх хамгийн том, хамгийн удаан үргэлжилсэн хямрал байсан юм. Энэ нь анх 1929 оны АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хямралаас эхэлж, Дэлхийн II дайны дараа буюу 1946 он хүртэл үргэлжилжээ. Эдийн засагчид болон түүхчид санал нэгтэйгээр Их хямрал бол 20-р зууны түүхэнд тохиолдсон эдийн засгийн хамгийн том сүйрэл гэж тодорхойлсон юм.

Америкчуудын хувьд хөрөнгийн зах зээл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх дардан зам нь болоод байв. Баян, ядуу, мэргэжилтэй, мэргэжилгүй хэн боловч хөрөнгийн зах зээлд мөнгө хийж, богино хугацаанд хөрөнгөжихийг зорьж байлаа. Гэтэл зах зээл хөөсөрч, жам ёсоороо хөөс хагарах нь тэр.

2

“Их хямрал”-ын үеэр эдийн засгийн уналт 13.1 хувьд хүрч, ажилгүйдэлийн түвшин нийт иргэдийн 25.9 хувь буюу 11 гаруй сая хүн ажилгүй болж, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэв.

Үүний хажуугаар 1930-1940 оны хооронд АНУ-ын тал хэсгээр хур тунадасын хэмжээ огцом буурсан юм. Үүний нөлөөгөөр шороон шуурга тус улсын ихэнх хэсгийг бүрхэн авсан аж. Чухамдаа үүнийг Шороон бүрхүүл хэмээн нэрлэсэн байна. 

3

Үүний нөлөөгөөр газар тариалангийн салбар бараг л сүйрсэн гэхэд болно. Жишээлбэл 400 мянган км2 талбай үржил шимгүй болсон бөгөөд тэнд амьдардаг байсан  3.5 сая гаруй тариаланчид орлогын эх үүсвэрээ алдсан юм. Тэдний ихэнх нь хамгийн үржил шимтэй муж болох Калифорнийг зорин нүүхээс өөр аргагүй болов. Харамсалтай нь тус муж ч гэсэн ганд нэрвэгдсэн учраас нийт цагаачдын 75 хувь нь тариалангийн талбайгүй үлджээ. Азаар Франклин Д. Рузвельт ерөнхийлөгч олон тооны тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас дээрх иргэд өлсөглөнгөөс аврагдсан аж. Үүний хажуугаар тариалангийн салбарыг сэргээхийн тулд эрдэмтэд төрөл бүрийн усжилгаа, бордооны технологи нээсний хүчинд ганд нэрвэгдсэн талбайнуудыг сэргээж чадсан байна. 

4

Чухамдаа Дороти Ланжийн ачаар АНУ төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн тос ган, хүний нүүдлийн нүд халтирам бодит төрх хадгалагдаж үлджээ. 

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()