Солонгос эмэгтэйчүүд яагаад ирээдүйн хадам ээжээсээ айж, нөхөрт гарахаас татгалздаг вэ?

Хадам ээж болон бэрийн хоорондын харилцааг бага зэрэг ярвигтай гэхэд болно. Орчин үед ч гэсэн энэ асуудал тулгарч байгаа бөгөөд Өмнөд Солонгост хадам ээжээс болж гэр бүл салах нь хэвээр байгаа аж. Заримдаа солонгос бүсгүйчүүд “Хадам ээж” гэх үгнээс айж, найз залуугийнхаа гэр бүлтэй танилцаагүй байж гэрлэхээс татгалздаг байна. Тэгвэл хадам ээж, бэрийн таагүй харилцаа хэдий үеэс гаралтай гэдгийг үндсээр нь авч үзэцгээе.

Солонгос эмэгтэйчүүд яагаад ирээдүйн хадам ээжээсээ айж, нөхөрт гарахаас татгалздаг вэ?

Хэрвээ залуу нь айлын ууган эсвэл айлын ганц хүү бол гэрлэхэд ихээхэн асуудалтай. Учир нь Солонгосын уламжлалт ёсоор том хүү, эсвэл айлын ганц хүү нь эцэг эхийгээ харж үлдэх ёстой байдаг. Тиймээс хэрвээ тухайн хүү гэрлэсэн бол ирээдүйн бэр нь залуугийн гэрт очиж, хамт амьдрах ёстой байдаг аж. Энэхүү уламжлал одоог хүртэл хадгалагдсаар ирсэн. 1974-2010 оны хооронд нөхөрт гараагүй мянга мянган бүсгүйчүүдээс санал асуулга авахад хариулт нь ерөнхийдөө төстэй байсан гэнэ.

Солонгос бүсгүйчүүд айлын ганц хүүтэй гэрлэх хүсэлгүй байжээ. Харин бага хүүтэй нь гэрлэх бодолтой бүсгүйчүүд 60%, ууган хүүтэй гэрлэх хүсэлтэй эмэгтэй 14% байсан аж. Үлдсэн 26% эмэгтэй энэ асуултад хариулахыг хүсээгүй байна.

Нөхрийнхөө гэрт ирсэн бэр бүх зүйл дээр хадам ээжийнхээ заавар, зөвлөгөөний дагуу байх ёстой. Жишээлбэл: Бэрийн төрсөн ээж нь нас барсан тохиолдолд гашуудал 1 жилийн хугацаанд үргэлжилдэг бол хадам ээж нь нас барсан тохиолдолд 3 жилийн турш гашуудах хэрэгтэй болдог. Мэдээж бүх эрх мэдэл өрхийн тэргүүнд буюу хадам аавд нь байх хэдий ч гадуур ажил амжуулж гэртээ үзэгдэх нь ховор учир бүх эрх мэдэл хадам ээжийн гарт шилжиж байна гэсэн үг юм.

Хэрвээ бэр нь хадам ээжийнхээ үгэнд орохгүй байвал гэрээсээ хөөгдөх нь энгийн зүйл аж. Нөхөр нь эхнэрээ хүүхдүүдтэйгээ цуг хөөх ч эрхтэй. Энэ тохиолдолд уучлалт гуйх гэдэг ихээхэн төвөгтэй. Харамсалтай нь энэ асуудал өнгөрсөнд төдийгүй одоо ч хэвээр байгаа юм.

Өмнөд Солонгос хадам ээжийгээ “Ээж” гэж дууддаг.  Гэвч тэдний хоорондын харилцаа тийм ч таатай байдаггүй. Солонгосын уламжлалт ёсоор нөхрийгөө дагаж хадмынхаа гэрт ирсэн эмэгтэй бараг л гэрийн үйлчлэгчийн үүргийг гүйцэтгэж байсан гэнэ. Үүнээс гадна гэрийн бүх ажлаа хадам ээжийнхээ хараа хяналт дор хийх ёстой байжээ.

Яг хадам ээж шигээ хоол хийх ёстой. Хэрвээ чадахгүй бол шүүмжлэл хүртэнэ. Нөхөр нь өөрийн хүсэлтээр эхнэртээ тусалсан ч бүх зүйлд бэр буруутай байдаг. Хамгийн аймшигтай зүйл гэвэл томоохон баяр ёслолын үеэр бэр нь бүх зочдын сонирхолд нийцүүлж баярын ширээг засах ёстой бөгөөд ямар ч алдаа гаргах ёсгүй гэнэ.  

Хадмуудаасаа тусдаа амьдардаг байсан ч нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй.  Нөхөр нь ажилдаа явсан үед эхнэр нь хадам ээж дээрээ ирж гэрийнх нь ажлыг хийж өгөх ёстой бөгөөд хоол хийх, цэвэрлэгээ хийх, хувцас угаах гээд хадам ээжийнхээ тушаасан бүхий л зүйлийг хийнэ.

Мэдээж, бүх хадам ээжүүд өмнө бэр байсан бөгөөд өөрийнхөө залуу насанд үзсэн бүх зүйлийг ирээдүйн бэрдээ үзүүлэх зорилготой байдаг гэнэ. Азаар, бэрдээ сайн хандаж буй хадам ээжүүдийн хувьд хүүгийнхээ эхнэрт эртний бүх ёс заншил, уламжлалыг зааж өгөхийг эрмэлздэг байна. Энэ нь хүүгийнхээ гэр бүлийг салаасай гэж хүсдэггүйтэй холбоотой болов уу. Зарим алдартай бүсгүйчүүд хадам ээжтэйгээ эв зүйгээ олоогүйн улмаас нөхрөөсөө салах нь энгийн үзэгдэл гэнэ.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()