Та хэр сайн логик сэтгэлгээтэй вэ? /Таавар/

Доорх зургуудыг анхааралтай ажиглан зааврын дагуу даалгавруудыг биелүүлж өөрийн логик сэтгэлгээг шалгаад үзээрэй.

Та хэр сайн логик сэтгэлгээтэй вэ? /Таавар/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энгийн зүйлээс эхэлье. Зургийг анхааралтай ажиглана уу!

Хулгайн хоёр анчин буга агнахаар явжээ. Буга тэдэнтэй маш ойрхон байв. 

  • Харин анчид олж чадахгүй л байна. Харин та олсон уу? 

Энгийн зүйлээс эхэлье. Зургийг анхааралтай ажиглана уу!

2 Гудамжин дахь уулзалт

Найз охид гудамжинд тааралдав.

Охин 1: Сайн уу, Алина хаачиж яваа юм?

Охин 2: Би 23 дугаар байр луу явж байна. Женя чи харин хаачиж явна?

Охин 1: Би Светагийнд очихоор явж байна. Тэр 7 дугаар байранд байдаг юм.

  • Охидын хэн нь Алиса, хэн нь Женя вэ?
  • Үүргэвчтэй охин хаашаа явж байна?

Гудамжин дахь уулзалт

3 Матрешка муур

  • Матрешка муурын эзэн хэн бэ?

Матрешка муур

4 Аялалд яваа багачууд

Ойн замаар таван хүүхэд явж байна. Тэдний захад зогсож байгааг Миша гэдэг. Варя Максимтай зэрэгцээд явж байсан гэж бодвол нэрсийн дарааллаар Игор хажууд нь байх ёстой. 

  • Хэн нь хаана яваа вэ? 

Аялалд яваа багачууд

5 Цэцэг услагч

Цэцгээ услах ус авахаар хоёр эмгэн гол дээр очжээ.

  • Хэн нь илүү их ус авч буцах вэ?

Цэцэг услагч

6 Галт тэрэг хаашаа явж байна?

Зургийг сайтар ажиглаарай. “Москва-Доод Новгород” чиглэлийн төмөр замын хэсэг. Сум баруун, зүүн рүү чиглэсэн байна.

  • Галт тэрэг хаашаа явж байна. Доод Новгород руу юу, Москва руу юу?
  • Жилийн ямар улирал, хэддүгээр сар вэ?
  • Зураг дээрх охин юу хийж байна вэ?

Галт тэрэг хаашаа явж байна?

7 Зураг дээрх 16 алдааг ол

Жижиг зүйлсийг ч гэсэн анхааралтай ажиглаарай. 

  • Алдаа байна уу?

Зураг дээрх 16 алдааг ол

8 Зуслан дээр

Зургийг анхааралтай ажиглаад дараах асуултуудад хариулаарай.

  • Зуслан дээр хэдэн хүн байна вэ?
  • Тэд энд хэр удаан амьдарч байна?
  • Гол хэр гүнзгий вэ?
  • Шувууд хойшоо нисэж байна уу, өмнө зүг нисэж байна уу?
  • Зураг дээрх дөрвөн хүн тус бүртээ юу хийж байна вэ?
  • Тэнд тэдгээр хүмүүсээс өөр амьд биет байна уу?
  • Хөлөг онгоц хаашаа харж зогсоно вэ?
  • Зураг дээр ямар улирлыг дүрсэлсэн бэ?

Зуслан дээр

9 Аав хүү хоёр

Зургийг анхааралтай ажиглаад асуултад хариулаарай. 

  • Хүүгийн аав ямар мэргэжилтэй вэ?
  • Энэ гэр бүл ямар улсад амьдардаг вэ?
  • Жилийн аль улирал, хэддүгээр сар вэ?
  • Энэ айлд өөр хүүхэд бий юу?
  • Үйл явдал хэдэн онд болж байна?

Аав хүү хоёр

10 Зургаас найман ялгаа ол

Зургаас найман ялгаа ол

ХАРИУЛТ

Хариулт

1.Энгийн зүйлээс эхэлье. Зургийг анхааралтай ажиглана уу!

  • Зургийн баруун хэсэгт модны мөчрүүд дунд эвэр нь цухуйж байна

2. Уулзалт: Охидын хэн нь Алиса, хэн нь Женя вэ? Үүргэвчтэй охин хаашаа явж байна?

  • Үүргэвчтэй охин бол Алиса. Учир нь зураг дээрх байшингийн дугаар 19 байна. Байшингийн дугаарлалт зүүн талаасаа байдаг гэж тооцвол үүргэвчтэй охин  дугаар ахисан тал руу явж байна. Тэгэхээр тэр бол Алиса.

3. Матрешка муурын эзэн хэн бэ?

  • Матрешка муурын эзэн бол трико нь урд талдаа урагдсан охин. Учир нь муур эзнийхээ урдаас мацах гэж байгаад триког нь урсан байна. 

4. Аялалд яваа багачууд: Хэн нь хаана яваа вэ? 

  • Зөв дараалал нь: Миша, Максим, Игор, Варя, Игор​

5. Цэцэг услагч: Хэн нь илүү их ус авч буцах вэ?

  • Шар хувцастай эмгэний сав том хэдий ч цорго нь хэтэрхий доор учир жижиг савтай эмгэнийхтэй ижил хэмжээтэй ус авна. 

6. Галт тэрэг хаашаа явж байна вэ? Доод Новгород руу юу, Москва руу юу?Жилийн ямар улирал, хэддүгээр сар вэ? Зураг дээрх охин юу хийж байна вэ?

  • “Москва-Доод Новгородын” галт тэрэг. Мэдээж галт тэрэг баруунаас зүүн тийш Москвагаас Доод Новгород руу явж байна. Цас хайлж эхэлж байгаа болохоор хавар цаг буюу дөрөвдүгээр сар гэсэн үг. Охин гартаа шилбүүр барьсан, дэргэдээ нохойтой байгаагаас үзэхэд тэр охин бол хоньчин юм.

Хариулт

7. Зураг дээрх 16 алдааг ол

  • Байшингийн дугаарлалт тэгээс эхэлдэггүй.
  • Салхи тал тал тийшээ үлээж байна. Яндангийн утаа нэг тийшээ, мод өөр тийшээ хийсэж байна.
  • Улирал нь тодорхойгүй, нэг мод навчтай, нөгөө нь навчгүй байна.
  • Хүнгүй морь ганцаараа газар хагалж явна.
  • Морь эмээлтэй ч хазаар алга. 
  • Морь хагалсан газраараа эргээд явж байна. 
  • Байшинд шат байгаа ч хаалга алга.
  • Хөшиг цонхныхоо гадна байрлажээ.
  • Нарс модонд өөр модны навч байна.
  • Хүний сүүдэр нэг тийшээ байхад нохойнх нөгөө тийшээ байна.
  • Байшингийн сүүдэрт дээвэр болон яндан алга.
  • Хашааны хаалганд таван мод байхад сүүдэр нь дөрөв байна.
  • Цаана байгаа тэрэг хүнээс өндөр байна.
  • Өдөр дунд болж байхад одтой байна.
  • Хонинуудын нэг нь гурван хөлтэй байна.
  • Хусны навч огт өөр бараг шилмүүст модных шиг харагдаж байна.

8. Зургийг анхааралтай ажиглаад дараах асуултуудад хариулаарай.

  1. Зуслан дээр хэдэн хүн байна вэ?
  2. Тэд энд хэр удаан амьдарч байна?
  3. Гол хэр гүнзгий вэ?
  4. Шувууд хойшоо нисэж байна уу, өмнө зүг нисэж байна уу?
  5. Зураг дээрх дөрвөн хүн тус бүртээ юу хийж байна вэ?
  6. Тэнд тэдгээр хүмүүсээс өөр амьд биет байна уу?
  7. Хөлөг онгоц хаашаа харж зогсоно вэ?
  8. Зураг дээр ямар улирлыг дүрсэлсэн бэ?

Хариу:

  • Модон дээр байгаа нэрсийг харахад тэд зургуулаа байна.
  • Майхан дээр аалзны шүлс байгаагаас үзэхэд тэд энд нэлээд хэд хоножээ.
  • Хөлөг дээрх хүн усны гүнийг хэмжиж байгаагаас харахад нэг их гүн биш гэсэн үг. 
  • Зураг дээр жим байхыг харахад зуны төгсгөл юм уу, намар цаг бөгөөд энэ нь шувууд өмнө зүгт нисэж яваа гэсэн үг.
  • Хоёр нь хооллож, нэг нь ус хэмжиж, дөрөв дэх нь загас барьж байна.
  • Эмгэн хумс, тогоруу, аалз.
  • Ус хөлгийн хамар луу цохилж байгаагаас харахад завь ус сөрөн зогсож байна.
  • Хүмүүсийн барьсан аяганаас уур савсаж байгаагаас үзэхэд энэ наймдугаар сар гэсэн үг. 

9. Аав хүү хоёр: Зургийг анхааралтай ажиглаад асуултад хариулаарай. 

  1. Хүүгийн аав ямар мэргэжилтэй вэ?
  2. Энэ гэр бүл ямар улсад амьдардаг вэ?
  3. Жилийн аль улирал, хэддүгээр сар вэ?
  4. Энэ айлд өөр хүүхэд бий юу?
  5. Үйл явдал хэдэн онд болж байна?

​Хариу:

  • Буланд "DJ"-ийн төхөөрөмж байгаагаас харахад аав нь "DJ" хийдэг гэсэн үг. 
  • Тавган дээр хинкали, тавагны доороос цухуйсан сонины нийтлэлийн гарчиг зэргийг харахад энэ Гүржид байна.
  • Цонхон дээрх цэцгийг харвал энэ өвөл, арван хоёрдугаар сар.
  • Тэртээ буланд саатуулах ор, орон дээр бага хүүхдийн тоглоом байгаагаас үзэхэд энд 5-7 настай охин байдаг.
  • Ширээн дээр хайрцагтайгаа дрон байгаагаас харвал энэ 2017 он.

10. Зургаас найман ялгаа ол

  • Аалзны найман хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()