Тоо судлалын үүднээс зохиолч Тани Кэролл Ричардсо болон Кейтлин Кэрхарт нарын зохиолд 1-ийн тоо нь шинэ бүхний эхлэл байдаг хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Үүнээс гадна энэ нь таны анхаарлыг татах амьдралын шинэ үе, шинэ ажил, шинэ төсөл эхлэж байгааг илэрхийлнэ.
Хэрвээ та тогтмол 1111 гэсэн тоог харж байвал энэ ямар утга учиртай вэ?
Санаандгүй утсаа автал утсан дээр тань 11:11 гээд ижил цаг, эсвэл дөрвөн ширхэг нэгийн тоо орсон утасны дугаар, захиалга, хаяг гэх мэт зүйлстэй таарч байна уу? Тэгвэл та үүнийг сайны бэлгэ тэмдэг гэж ойлгоорой. Тоо судлаач Кейлин Кэрхартын үзэж байгаагаар тогтмол нэгийн тоо давтагдах нь таны зөн совин маш хүчтэй хөгжсөнөөс гадна тун удахгүй сайхан зүйл тохиолдохыг илэрхийлдэг гэжээ.
Ерөнхийдөө тоо судлалд 11-ийн тоо нь бүтээлч байдал, шинэлэг байдлыг илэрхийлдэг бөгөөд энэ нь ажил, сургууль, бизнес, гэр бүл гээд бүхий л харилцаанд амжилтанд хүрэхийг бэлгэддэг.
1111 хосуудын харилцаанд ямар утгатай вэ?
Таня Ричардсоны хэлж байгаагаар та хэн нэгний талаар бодож байгаад гэнэт 1111 гэсэн тоог харсан бол та хоёрын харилцаа амжилттай болохыг бэлгэдэх болно гэжээ. Энэ хүнтэй та бүхий л төрлийн харилцааг тогтоох боломжтой. Жишээлбэл: хайр дурлалын, ажлын, найз нөхдийн гэх мэт.
Үүнээс гадна ямар нэг зүйлд санаа зовниж байх үедээ 1111 гэсэн тоог харсан бол тайвширч, шинэ зүйл хийхээс айх хэрэггүй. Дөрвөн ширхэг нэгийн тоо нь таныг зөв замаараа явж байгааг илэрхийлнэ.
Өсөлт, дэвшилтийн хувьд 1111 гэсэн тоо юуг илэрхийлэх вэ?
1-ийн тоо аливаа зүйлийн эхлэлийг илэрхийлдэг гэдгийг санах хэрэгтэй. Ерөнхийдөө нэгийн тоо олон удаа давтагдаж байвал та тайвширч, эрсдлээс айхгүйгээр урагш зүтгэх нь зүйтэй. Таны бодож буй зүйл биелэлээ олоход ойрхон байна. Зүгээр л мөрөөдлөө биелүүлэх нэг алхам урагш хийхээсээ бүү ай.
1111 тооны эерэг чанарыг хэрхэн ашиглах вэ?
Зөн совиндоо итгэ: Та энэ тоог харсан хэдий ч энэ зүгээр л нэг тоо гэж бодож байж болох юм. Уг тооны хослолыг үл тоохын оронд та өөрийнхөө дотоод ертөнцийг сонсож, хувь заяагаа хий дэмий үл тоомсорлож байна уу гэдгийг бодож үзээрэй. Магадгүй таны дотоод дуу хоолой энэ тоог битгий үл тоомсорлоорой гэж хэлэх ч юм бил үү.
Нээлттэй бай: Мэдээж, тоонд хэт их анхаарал хандуулах нь таныг амжилтанд хүргэхгүй. Гэхдээ л бүх зүйлд хэт сөрөг хандахгүйгээр, хувь заяаны тэмдэгт анхаарал хандуулаарай. Ингээд зорилгынхоо төлөө нэг алхмыг хийх хэрэгтэй.
Битгий хүлээ: Хэрвээ зөвхөн тооны бэлгэдэлд итгээд юу ч хийхгүй бол та амжилтанд хүрэх нь юу л бол. Харин тооны бэлгэдлийг өөрийн хүч хөдөлмөртэй хослуулснаар та зайлшгүй амжилтанд хүрнэ. Таны амьдрал 1111 гэсэн тоо гарч ирсэн тохиолдолд амжилтанд хүрэх боломж тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа.
Эцэст нь тоо гэдэг бол Ертөнцийн танд өгч буй нэг дохио бөгөөд энэ нь одон орон судлал, зурхайн адил зүйл гэдгийг санаарай. Гэхдээ тоонд итгэж зүгээр суух биш хөдөлмөрлөх шаардлагатай шүү.