Хойд нас гэж бий юу?
Энэтхэгийн шүүх эмнэлэгийн мэргэжилтэн Викрам Чаохан ахин төрсөн гэх хүүгийн тохиолдол дээр үндэслэн судалгаа явуулжээ. Тэрээр мэргэжлийнхээ үүднээс талийгаач болон хүү хоёрын бичгийн хэвд шинжилгээ хийсэн аж.
6 настай Таранжит Синг хүү өмнөх амьдралынхаа тухай гэх хачирхалтай түүхүүдийг ээж, аавдаа ярьж, тосгоноосоо зугтахаар хэд хэдэн удаа оролдлого хийсэн удаатай. Өмнөх амьдралдаа Сатнам Синг нэртэй байсан гэх тэр хүү амьдарч байсан тосгон, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд бүх зүйлсээ нэг бүрчлэн мэддэг бөгөөд сургуулиасаа харих замдаа моторт скүүтэрт дайруулж амиа алдсан гэдгээ ч сайн санадаг ажээ.
Хүүгийн ярьдаг түүх хэтэрхий бодитой байсан тул түүний эцэг, эх түүний ярьсан тосгонд очиж шалгахад түүний төрөл төрөгсөд гэх хэнийг ч олж чадаагүй аж. Харин тосгоыхон тэдэнд ижил нэртэй өөр нэгэн тосгон эсрэг зүгт байдаг талаар ярьж байжээ.
Энэ түүх гэмт хэрэг судлаач, шүүх эмнэлэгийн мэргэжилтэн Викрам Чаоханы анхааралд өртөж, хувиараа судалгаа хийж эхэлжээ. Тэрээр Сатнамын амьдарч байсан гэх тосгонд очиж нас барсан хүүгийн болон Таранжит хүүгийн бичгийн хэвийг авч шинжилгээ хийсэн аж. Тэрбээр хүний бичгийн хэв гэдэг хурууны хээ мэт ахин давтагдашгүй зүйл хэмээн тодорхойлсон бөгөөд хамгийн сонирхолтой нь нас барсан хүүгийн болон Таранжитын бичгийн хэв ижил байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Таранжит хүү хэдий 6 настай ч харьцангуй тогтсон бичгийн хэвтэй байсан нь анхаарал татахуйц байна гэж тэрбээр өгүүлжээ.