1
Ус
Хагас литр ус ямар үнэтэй байдаг вэ? Хэсэг хугацааны дараа цэвэр усны үнэ дахин нэмэгдэж, хийжүүлсэн ус эсвэл шар айрагтай ижил үнэтэй болох ч магадлалтай. Гэтэл үнэндээ ус хүний анхдагч хэрэгцээ гэдэг утгаараа үнэгүй байх ёстой. Хэдийгээр бид усны үнийг боломжийн гэж үзэж байгаа ч үйлдвэрлэгчдийн хувьд төдийлөн хүчин чармайлт гаргахгүйгээр энэ усыг гаргаж авч байгаа шүү дээ. Тиймээс олон нийт цугласан газар бүрт үнэгүй цэвэр усыг хэн ч ууж болохоор байрлуулах хэрэгтэй.
2
Оршуулга
Орчин үед оршуулгын ёслол бизнес болсон гэхэд буруудахгүй. Тэгвэл талийгаачийг оршуулах газар, авсыг яагаад үнэгүй өгч болохгүй гэж. Тухайн хүн аль хэдийн нас барсан учир өөрөө энэ төлбөрийг төлж чадахгүй шүү дээ. Тиймээс энгийн тансаг зэрэглэлийн бус оршуулгын ёслол үнэгүй байх ёстой.
3
Хувийн болон нийтийн хамгаалах хэрэгсэл
Коронавирусаар жишээ авч үзье. Олон нийтийг хамарсан аймшигтай цар тахал гарснаар хүн бүр хувийн ариун цэврээ сахих хэрэгтэй болсон. Хэдийгээр томоохон дэлгүүр, хоолны газруудад гар ариутгагч үнэгүй байгаа ч амны хаалтны үнийг хямд гэж хэлэхэд хэцүү. Ийнхүү цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэд өвчнөөс өөрийгөө хамгаалах гэж амны хаалт зүүж байгаа ч нэг удаагийн амны хаалтыг мөнгөө хэмнэж олон хоногийн турш зүүх нь бий. Гэвч энэ нь ханиалгаж буй хүний хажууд амны хаалтгүй зогсохтой яг ижил зүйл гэдгийг санах нь зүйтэй.
4
Нийтийн ариун цэврийн өрөө
Үндсэн хэрэгцээгээ хангахын тулд хүртэл төлбөр төлөх шаардлагатай болдог нь харамсалтай. Ялангуяа хотын төв рүү дөхөх тусам нийтийн ариун цэврийн өрөөний үнэ өсдөг нь хачирхалтай. Тиймээс ариун цэврийн өрөөг хэрэглэхийн тулд төлбөр төлөх боломжгүй хүмүүс гадуур, хаа таарсан газраа бие засаж, үндсэн хэрэгцээгээ хангадаг гэхэд болно. Хотыг цэвэр байлгая гэвэл нэн түрүүнд нийтийн ариун цэврийн өрөөг үнэгүй болгох хэрэгтэй болов уу.
5
Нийтийн тээврийн хэрэгсэл
Бид ачаалал ихтэй ажиллаж байгаа учир нийтийн тээврийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярих хүн цөөнгүй. Гэтэл үнэн хэрэгтээ нийтийн тээврийн хэрэгсэл нь улс орны эдийн засагт багагүй хэмнэлт авчирна. Жишээлбэл: Нийтийн тээврийн хэрэгсэл хангалттай хүрээлцээтэй, үнэгүй байх тохиолдолд ард иргэд машин унахаа болих бөгөөд энэ нь замын байдалд эерэгээр нөлөөлж зам эвдрэхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Зам эвдрэхгүй байх нь улсын эдийн засагт зам засварын хэмнэлтийг авчирч байна шүү дээ. Та үүнийг боломжгүй зүйл гэж үзэж болох ч Эстони аль хэдийн энэ аргыг хэрэгжүүлээд эхэлсэн байна.
6
Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, секц
Саяхныг хүртэл хүүхэд хөгжүүлэх дугуйлан, секц үнэгүй байсан гэж хэлж болно. Ерөнхийдөө энэ бүх төлбөрийг улсаас, татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг байсан юм. Энэ тохиолдолд цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаа эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарах таатай боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Харин хүүхдийг ямар нэг дугуйлан, секцэнд хамруулахгүй байснаар тэр уйдаж, буруу зүйлд уруу татагдах магадлалтай.
7
Жирэмснээс хамгаалах хэрэгсэл
Жирэмснээс хамгаалах хэрэгслийн үнэ тийм ч хямд биш болохыг энэ аргыг хэрэглэдэг хүн бүр мэднэ. Ийнхүү шаардлагатай зүйлсийг үнэ төлбөргүй хангаж өгөхгүй байгаа хэрнээ өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт их байгаад гайхах зүйл үгүй. Хэрвээ жирэмснээс хамгаалах хэрэгслийг үнэгүй болгож чадвал хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-ний тооч эрс буурах боломжтой болов уу. Жирэмснээс хамгаалах хэрэгсэл үнэгүй тараагдаж буй цөөнгүй орон байдаг бөгөөд тэдгээрийн дунд ядуу орнууд ч багтдаг байна.
8
Интернет
Заавал өндөр хурдны интернэт байх албагүй шүү дээ. Өрх бүрт үнэгүй интернэтийг суурилуулж чадвал байрны төлбөр, хоол, эмэндээ бүх мөнгөө зарж буй өндөр настнуудын хувьд ч мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь тэдний амьдралыг илүү сонирхолтой болгож өгнө.
9
Тоглоомын нэмэлтүүд
Өмнө нь тоглоомууд хангалттай хэмжээгээр бүрэн дүүрэн хөгжүүлэлт сайтайгаар гардаг байсан. Харин орчин үед нэг тоглоом нэвтрүүлээд л дараа нь шинэчлэлт хийж, өмнөх хувилбараасаа илүү үнэтэй зарагдах нь бий. 2010-аад оны үед тоглоомын шинэчлэлт нь өмнөх хувилбараасаа илүү давуу талтай байхаас гадна үнийн хувьд ч боломжийн байсан. Харин одоо өмнөх хувилбар дээрээ үл ялиг өөрчлөлт оруулаад л маш үнэтэй зарах болсон. Тиймээс тоглоомын нэмэлтүүдийг, өөрчлөлтүүдийг үнэгүй болгосноор тоглоом сонирхогчдод таатай нөхцлийг бүрдүүлэх биз.