Хүн яагаад бэлтгэл хийсний дараа маш их ядарч сульддаг вэ?

2022-04-17, 12:33
2,385

Спорт гэдэг нэг талаар хэн нэгний хувьд ажил, мэргэжил нөгөөтээгүүр хэн нэгний хувьд цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгсэл билээ. Бэлтгэл сургуулилт хэдий хүнд байж болох ч цаг хугацааны явцад хүний бие дасан зохицож, өглөөний гүйлт хийж буй мэт хялбархан санагдах үе ирдэг. Мэдээж хэрэг бэлтгэлийн дараа ядарч тамирдах явдал гарах нь хэвийн үзэгдэл боловч урт хугацаанд өөрчлөлт гарахгүй сульдаж, тамирдсан хэвээр байвал энэ нь дараах шалтгаанаас үүдэлтэй байдаг ажээ.

Хүн яагаад бэлтгэл хийсний дараа маш их ядарч сульддаг вэ?

1 Өөрийгөө бусдад харуулахын тулд бэлтгэл хийх

Бэлтгэлийн заал руу эрүүл мэндийнхээ төлөө бус бусдад өөрийнхөө гадаад үзэмжийг харуулж, түүнээсээ таашаал авахыг хүссэн хүмүүс ч их явдаг. Тэдний хувьд бусдын анхааралд хангалттай хэмжээгээр өртөж чадаагүй тохиолдолд гэтрах, сэтгэлээр унах явдалд өртөх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь цаашилбал бие сульдах, ядрах шинж тэмдгээр илрэх нь ч бий. Түүнчлэн бусдад өөрийгөө хэн нэгнээс илүү хүнд бэлтгэл хийж чадна гэж харуулахыг зорьдог хүмүүс хэт их ачаалал авснаар сөрөг үр дагаварт хүрэх нь ч бий.

Өөрийгөө бусдад харуулахын тулд бэлтгэл хийх

2 Бэлтгэлийн хөтөлбөр дагаж хичээллэхгүй дур мэдэх

Анхлан хичээллэгчдийн хувьд бэлтгэлийн хөтөлбөргүйн улмаас хоорондоо холбоогүй дасгалуудыг хамт хийж, дур мэдэн дасгал хийх нь нэг булчинд хэт их ачаалал үүсгэх, бусад булчингууд орхигдох гэх мэт асуудлууд гардаг ажээ.

Иймээс тогтсон бэлтгэлийн хөтөлбөрийг сонгож бэлтгэлээ илүү үр дүнтэй хийхэд суралцаарай.

Бэлтгэлийн хөтөлбөр дагаж хичээллэхгүй дур мэдэх

3 Хангалттай хэмжээний шим тэжээллэг хүнс хэрэглэхгүй байх

Бэлтгэл хийж эхэлсэн цагаас эхлэн хэрэглэдэг хүнсэндээ өөрчлөлт оруулж шим тэжээлээр баялаг хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй. Жингээ хасч, булчингийн масс нэмэх гэж буй хүмүүст нь энэ зөвлөгөө хамааралтай гэдгийг тодотгох хэрэгтэй болов уу. Бэлтгэлийн явцад хүн асар их эрч хүч гаргаж, ядардаг тул түүнийг хүнсээр нөхөх нь хамгийн зөв шийдэл байдаг аж.

Түүнчлэн жингээ хасах зорилготой хүмүүс нүүрс усны хэрэглээгээ хязгаарладаг нь буруу шийдэл бөгөөд энэ нь урт хугацаандаа ядарч, сульдах нэгэн шалтгаан болдог байна.

Хангалттай хэмжээний шим тэжээллэг хүнс хэрэглэхгүй байх

4 Бэлтгэл таслах

Сонирхогчийн түвшинд аливаа спортоор хичээллэж, бэлтгэл хийж байгаа хүмүүсийн хувьд хүсэл сонирхол буурах, ядрах, булчин булрах гэх мэт олон хүчин зүйлсээс үүдэн бэлтгэл таслах явдал түгээмэл ажиглагддаг. Гэвч зөв хуваарийн дагуу бэлтгэл хийж хэвшвэл дээрх шалтгаануудад баригдалгүй тогтмол бэлтгэл хийх боломжтой байдаг ажээ. Тогтмол бэлтгэл хийснээр булчин буларч өвдөх гэх мэт хүндрэлүүд үгүй болдог.

Бэлтгэл таслах

5 Уушгины эрүүл мэндэдээ анхаарч хүчний дасгал хийхгүй байх

Сүүлийн үед хөнгөн жингээр олон тооны давталттай бэлтгэл хийх тренд бий болоод буй билээ. Гэвч үнэн хэрэгтээ хүн хөнгөн бус даах хэмжээнээсээ бага зэрэг хүнд жингээр дасгал хийснээр үр дүнд хүрэх боломж нээгддэг ажээ. Хөнгөн жингээр боловч олон удаагийн давталттай бэлтгэл хийх нь маш их энергийг хүнээс шаардах боловч үр дүн багатай байдаг гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Уушгины эрүүл мэндэдээ анхаарч хүчний дасгал хийхгүй байх

6 Хангалттай нойр авахгүй байх

Бэлтгэлээ хэрхэн үр дүнтэй байлгах талаар бид олон нийтлэл, зөвлөгөөнүүдийг эрэлхийлж уншдаг боловч нойрыг төдийлөн чухал ач холбогдолтой хэмээн авч үздэггүй нь хамгийн том алдаа юм. Хангалттай сайн унтаж амрахгүйгээр бэлтгэл хийнэ гэдэг нь нэг үгээр цагийн гарз аж. Нойрсох үед хүний булчингийн эд эс нөхөн сэргэж, хүн эрч хүчээ сэлбэдэг тул нойрыг чухалчлан авч үзэх хэрэгтэй.

Хангалттай нойр авахгүй байх

7 Стресстэй байх

Стресстэх үед хүний биед кортизол хэмээх даавар ихээр ялгарч богино хугацаанд их хүч зарцуулах боломжийг биед олгох ч урт хугацаанд биеийн идэвхийг бууруулж, ядарч сульдах шалтгаан болдог байна. Тиймээс бэлтгэлийн зааланд орох үедээ ажил, амьдралын стрессээ ардаа орхиж, бэлтгэлийн үр дүндээ анхаарах нь зүйтэй ажээ.

Стресстэй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()