Өөрөө өөртөө өгөөмөр байж сурах хэрэгтэйг өөрийн туршлагаараа харуулсан 15 алдартан

2022-04-12, 14:16
2,786

21-р зуун гарснаар хүний өөртөө итгэх итгэл, өөрөө өөрийгөө хайрлах сэтгэлийг цахим сүлжээнд байршуулсан засч янзалсан зурагнуудыг “таалагдлаа” сэтгэгдлүүд л өдөөх болжээ. Энэ удаад бид өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг харуулж яваа алдартнуудын түүхээс хүргэж байна.

Өөрөө өөртөө өгөөмөр байж сурах хэрэгтэйг өөрийн туршлагаараа харуулсан 15 алдартан

1 Сара Жессика Паркер – Хөгшрөлт гэдэг үзэсгэлэнтэй зүйл

Хөгшрөлт бол хүн бүрийн л туулж өнгөрүүлэх зайлшгүй зүйлсийн нэг билээ. Тэгвэл хөгшрөлтөө нуух гэж арьс татуулах мэс ажилбарт ордог алдартнуудаас ялгаатай нь жүжигчин Сара Жессика Паркер өдөр ирэх тусам хэрхэн өтөлж байгаагаа бусдаас хэзээ ч нууж байгаагүй бөгөөд он жил урсах тутам арьс нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харахдаа ч таатай байдаг тухайгаа дурсаж байжээ.

Сара Жессика Паркер – Хөгшрөлт гэдэг үзэсгэлэнтэй зүйл

2 Барбара Перейра – Хэмжээнд бүү санаа зов

Euphoria цувралын жүжигчин, плас хэмжээтэй загвар өмсөгч Барбара Перейра нийгэмд өөрөө өөрийнхөөрөө байхын сайхныг харуулахаар зорьж яваа идэвхтэн нэгэн ажээ. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан бусдад өөрийн жин, бие галбираа бусдад ямар харагдах бол гэж цэгнэх бус өөрөө өөртөө тааламжтай байхад анхаарахыг зөвлөдөг гэнэ.

Түүнчлэн тэрбээр Инстаграм хуудастаа ямар нэгэн эффектгүй, бие дээрх сорви, язралттай зургаа чөлөөтэй нийтэлдэг бөгөөд төгс биш зүйлс бол нуугаад байх зүйл биш гэдгийг үүгээрээ бусдад ойлгуулахыг зорьдог аж.

Барбара Перейра – Хэмжээнд бүү санаа зов

3 Кендалл Женнер – Төгс арьс гэж үгүй

Өсвөр насныхны хувьд батгашилт, түүнээс үүдэлтэй арьс дээр үүсэх сорви зэрэг зүйлс хамгийн том толгойны өвчин болж байдаг билээ. Тэгвэл загвар өмсөгч Кендалл өдгөө төгс гэмээр арьстай харагддаг ч өсвөр насанд нь батга мөн л асуудал болж байсан тухайгаа дурссан байдаг ажээ.

Өсвөр насанд нь батга ихээр гарч эхлэх үед тэрээр бусдын хувьд “төгс” гэгддэг төрхийг бүтээх хүсэл мөрөөдөл нь улам бүр холдож байна хэмээн шаналдаг байсан бөгөөд харин өдгөө тэрбээр төгс зүйл гэж энэ дэлхий дээр үгүй гэдгийг бусдад ойлгуулахыг зорих болжээ. Иймээс Инстаграм дээрх бусдын зургийг харж сэтгэлээр унах хэрэггүй хэмээн зөвлөх байна.

Кендалл Женнер – Төгс арьс гэж үгүй

4 Аделе – Төрсний дараах сэтгэл гутрал

Хөгжмийн салбарт асар олон амжилтын эзэн болсон дуучин бүсгүйн хувийн амьдрал олны өмнө төдийлөн ил байдаггүй. 2012 онд анх хүүхдээ төрүүлснийхээ дараа тэрээр сэтгэлийн гутралд орж, сэтгэлзүйн эрүүл мэнд нь тун таагүй байдалд орж байсан аж.

Хожим тэрбээр тэр цаг үе бол түүний амьдралдаа туулсан хамгийн чухал үе байсан хэмээгээд өөрөө өөртөө цаг гаргах завгүй явсаар өдийг хүрснээ ухаарах боломжийг хайрласан гэжээ. Эцэстээ хүн бүр л өөр өөрийн гэсэн амьдралтай, өөр өөр хувь тавилан биднийг хүлээж байх ба хүн бүрийн л хувьд туулж өнгөрөх сэтгэлийн шаналан дүүрэн цаг үе байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй биз ээ.

Аделе – Төрсний дараах сэтгэл гутрал

5 Белла Хадид – Цахим сүлжээгээр харж буй бүхэн тань бодит биш

Цахим сүлжээн дэх зүйлс тэр бүр үнэн бодит байх албагүй. Белла Хадидын хувьд сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаас чухалчилж авч үздэг бөгөөд сэтгэлийн түгшүүртэй амьдарч ирсэн талаараа бусадтай хуваалцсан байдаг аж. Ийнхүү олон нийттэй өөрийн сэтгэлзүйн байдлаа хуваалцсаныхаа дараа өөр шигээ сэтгэлийн хямралтай асар олон хүмүүс байдгийг мэдсэн бөгөөд өөрийн дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрч эхэлсэн цагаас л сэтгэл санаа амгалан болсон хэмээжээ.

Белла Хадид – Цахим сүлжээгээр харж буй бүхэн тань бодит биш

6 Алисиа Кис – Заавал нүүрээ будах хэрэггүй

2016 оноос хойш дуучин Алисиа Кис нүүр будалт хийхээ больжээ. Мөн онд гаргасан шинэхэн цомгийнхоо зураг авалтад ч тэрээр нүүр будалтгүй төрхөөрөө орсон гэдэг. Алдартнууд хуран чуулдаг улаан хивсний ёслолуудад оролцохдоо ч тэрбээр ямар ч нүүр будалт хийхээ больсон төдийгүй энэ шийдвэртээ огтхон ч харамсахгүй байгаагаа илэрхийлж байсан билээ.

Алисиа Кис – Заавал нүүрээ будах хэрэггүй

7 Камила Кабелло – Жинхэнэ эмэгтэй хүн ингэж харагддаг

Орчин нөхцөл, хооллолт зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний бие хувирч өөрчлөгдөж байдаг билээ. Тэгвэл дуучин Камила Кабелло тэр бүх хүчин зүйлсийн эсрэг биеэ зовоохоос татгалзаж, бие галбираа байгаагаар нь байлгахыг эрхэмлэх болжээ.

Өнгөрсөн онд ийнхүү гаргасан шийдвэрийнхээ улмаас олны шүүмжлэлд ихээр өртсөн тэрбээр сөрөг сэтгэгдэл үлдээж буй хүмүүст хандан “Хүн бүр л илүүдэл өөхтэй, хүн бүрийн биед л язралт байдаг, хүн бүрт л гүзээтэй болох үе бий. Энэ бол хүний биеийн нэгээхэн л хэсэг” хэмээн хариулж байжээ.

Камила Кабелло – Жинхэнэ эмэгтэй хүн ингэж харагддаг

8 Крисси Тайген – Зулбалт

Тэрээр эх хүний өдөр тутмын амьдрал ямаршуухан байдаг талаар цахим хуудсаараа дагагчидтайгаа нээлттэй хуваалцдаг алдартнуудын нэг билээ. Тэрбээр 2020 оны 9-р сард хэвлий дэх үрээ алдсан нь хүнд цохилт болж сэтгэлийн хямралд орж явсан ч цахим хуудастаа хүмүүст хандан үр зулбах талаар дэлгэрэнгүй ил захидал бичин үлдээж сэтгэлийн хямралаас гарч байсан ажээ. Хэдийгээр сэтгэлийн хямрал нь үгүй болсон ч сэтгэлд нь үлдсэн шарх өдийг болтол арилаагүй яваа гэдгийг тэрбээр хожим өгүүлсэн бөгөөд хүнд цаг үед хайртай хүмүүсээсээ тусламж хүсэхээсээ хэзээ ч битгий эмээ хэмээн захижээ.

Крисси Тайген – Зулбалт

9 Эшли Грам – Жирэмсний үеийн бие галбирын өөрчлөлт

Загвар өмсөгч Эшли Грам ихэр хүүхдүүдээ хэвлийдээ тээж байх үедээ бие давхар эмэгтэй хүний бие хэрхэн хувирч, өөрчлөгддөг талаар бусадтай хуваалцаж байсан ажээ. Хөх томрох, жин хэлбэлзэх, гэдэс язрах зэрэг зүйлс бол бие давхар эмэгтэй хүний биед гардаг энгийн л зүйлс гэдгийг тэрээр ийнхүү бусдад ойлгуулахыг хүсчээ.

Эшли Грам – Жирэмсний үеийн бие галбирын өөрчлөлт

10 Меган Ти Сталлион – Тусламж бусдаас хүснэ гэдэг ичмээр зүйл биш

Реп хөгжлийн түүхэнд төрөн гарсан хамгийн хүчтэй хоолойтой бүсгүйчүүдийн нэг Меган Ти Сталлион бага насандаа аавыгаа алдаж, 2019 онд ээжийгээ мөн алдаж байжээ. Тэрбээр ганцаардлаас өөр юу ч мэдрэгдэхгүй тэр хүнд хэцүү цаг үед бусдаас тусламж хүснэ гэдэг тийм ч ичмээр зүйл биш гэдгийг ухаарсан хэмээж байв.

Меган Ти Сталлион – Тусламж бусдаас хүснэ гэдэг ичмээр зүйл биш

11 Селена Гомез ба түүний сорви

Дуучин, жүжигчин Селена Гомез өөрийн шүтэн бишрэгчиддээ хувийн амьдралаа нээлттэй хуваалцаж, хүнд бэрх үедээ ч тэднээсээ чамгүй дэмжлэг авдаг нэгэн билээ. 2017 онд түүний дотны найз Франсиа Райса нэг бөөрөө донор болгон дуучин бүсгүйд  өгч, түүнд амьдрал бэлэглэсэн үйл явдал болж байсныг та санаж буй биз ээ. Бөөр шилжүүлэн суулгах хүнд мэс ажилбарын дараа түүний эрүүл мэндэд өөрчлөлт орж, жингээ тогтмол барьж чадахгүй өдийг хүрсэн ч тэрээр өөрийн дуртай зүйлсээ хийж, сэтгэл зүйгээ дэмжин ямар ч нөхцөлд өөрийгөө хайрлаж байхын үлгэр дуурайлал болон яваа билээ.

Селена Гомез ба түүний сорви

12 Бебе Рекса – Сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарч байх хэрэгтэй

Сэтгэлзүйн хямрал, хувийн асуудлаа бусдад уудлах нь амаргүй боловч өөрөө өөрийгөө чөлөөлөх хамгийн хялбар гарц бол энэ гэдгийг Бебе Рекс хамгаас сайн мэдэх ажээ.

2018 онд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогдсон тэрбээр үүнийгээ бусдаас нуусангүй, ил тод зарлаж, энэ дэлхийд өөртэй нь ижилхэн маш олон хүн бий гэдгийг мэдэрч, сэтгэл санаагаа хөнгөлж байсан хэмээжээ.

Бебе Рекса – Сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарч байх хэрэгтэй

13 Искра Лауренс – Хоолны дэглэм аз жаргал авч ирэхгүй

Британийн загвар өмсөгч Искра Лауренс аз жаргал бол жин дээр гарч зогсоод харах тоо биш юм гэдгийг өөрийн биеэр бусдад харуулж яваа нэгэн ажээ. Загварын ертөнцөд хөл тавих үедээ тэрээр бусдын нэгэн адил загвар өмсөгчдийн стандрат гэх хэв маягт баригдаж идэж буй хүнс бүртээ илчлэгийн хязгаарлалт тогтоож байсан ч энэ нь түүнд хооллолтын эмгэг, гадаад төрхөндөө хэт их санаа зовох эмгэг зэрэгт нэрвэгдэж эхэлжээ.

Тэр цагаас хойш тэрээр хоолны дэглэм барихаа больж, өөрөө өөрийгөө байгаагаар нь харах л хамгийн том аз жаргал гэдгийг мэдэрсэн гэдэг. Тэрээр өөртэйгөө ижил асуудалд орсон эмэгтэйчүүдэд өдгөө зөвлөгөө өгч, өөрийн туршлагаа харамгүй хуваалцаж яваа ажээ.

Искра Лауренс – Хоолны дэглэм аз жаргал авч ирэхгүй

14 Дрю Баримор – Ээж болно гэдэг тасралтгүй суралцах үйл явц юм

Өдгөө 2 охины ээж болсон Дрю Баримор одоо ч хүүхдүүдийнхээ асуудаг асуулт бүрийн хариултыг мэддэггүй хэвээр хэмээжээ. Хэдийгээр ажил мэргэжлийн хувьд чамгүй амжилттай нэгэн боловч эх хүний хувьд өдөр бүр суралцаж яваа хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцаж байжээ.

Дрю Баримор – Ээж болно гэдэг тасралтгүй суралцах үйл явц юм

15 Симон Байлес – Өөрийгөө үргэлж нэгт тавь

Сэтгэлзүйгээ анхаарч явах шаардлага хүн бүрт бий. Бас өөрөөс чинь илүү үнэтэй зүйл үгүй гэдгийг ч ухаарах нь зүйтэй. АНУ-ын гимнастикч Симон Байлес 2021 оны Токиогийн зуны олимпийн шигшээ шатнаас нэрээ татаж, дарамтнаас өөрийгөө чөлөөлж, сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалсан явдал аливаа амжилтаас илүү эрүүл мэнд чухал гэдгийг дэлхий дахинд харуулсан билээ.

Симон Байлес – Өөрийгөө үргэлж нэгт тавь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()